2018 оны 10-р сарын 19
9 цаг 55 минут

Малчид нэгдсэнээр буянт сүргээ буруу гартнуудаас хамгаалж чадна

Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсан "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй" хэмээн хэлсэн нь өдгөө афоризм мэт болжээ. Нүүдэлчин ухаанаар жилийн дөрвөн улиралтай зохицон амьдарч ирсэн монголчуудын амьдралын чухал баялаг нь тал дүүрэн бэлчих таван хошуу мал юм. Өвөг дээдсээс уламжилсан малч ухаанаар мал сүргээ өсгөн үржүүлж буй малчид өнөө цагт нийгэмтэйгээ зохицон нүүдэллэн амьдарч байна. Нийгэм хөгжиж, хүмүүсийн мөн чанар өөрчлөгдөхийн хэрээр малчдад олон саад бэрхшээл тулгарч буйн нэг нь малын хулгай юм. Бусдын өмч болох мал хулгайлж, улмаар худалдан борлуулах, ашиг хонжоо олох хэрэгсэл болгох явдал гарсаар байна. Айлын гадаа байсан хурдан буянуудыг буруу гартнууд тууж, унагалах дөхсөн гүүний амийг тасалчихсан байсныг сошиапаар зурагтай нь мэдээлж байсан. Монгол хүнээс гарахааргүй ийм харгис үйлдлийг харсан малчид халаглахаас өөрөөр хулгайлагчдын эсрэг арга хэмжээ авч чаддаггүй байсан. Уг нь манай улсад Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжээд олон жилийн нүүр үзэж байна.

Энэхүү хуулийн талаар малчдад сурталчлан таниулж, орон нутгийнхан дорвитой арга хэмжээ авч чадвал малын хулгайчдын эсрэг тэмцэх боломжтой юм. Тухайлбал, уг хуулийн 4.3-т "Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" хэмээн заасан байдаг. Үүнээс санаа авч малчин болон мал бүхий иргэд хамтран бүлэг байгуулан ажиллавал урт гартнаас буянт сүргээ хамгаалах боломжтой. Энэ ажлыг зарим аймгийн малчид санаачлан айл саахалт, нутаг нуга, ахан дүүсээрээ хоршин мал сүргээ хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна. Төв аймгийн ерөнхий прокурор С.Алимаа "Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд малчидтайгаа хамтран малчны бүлгийг ажиллуулдаг. Малчид хоорондоо эвлэлдэн нэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн. Жишээлбэл, хэн нэгэн малчин ажил гараад өөр тийшээ явахад ард үлдсэн малчид нь түүний малыг харж, хараа хяналт тавин хамгаалах чиглэлээр ажилладаг бүлэг сумдад ажиллаж байгаа. Энэ нь маш үр дүнтэй байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Газар орноо сайн мэддэг, айл хотлынхоо малын им тамга, зүсийг анддаггүй малчид ингэж нэгдвэл мал сүргээ хулгайд алдахаас сэргийлж чадна. Түүнчлэн малчид, мал бүхий иргэн олонтой аймаг, сумдынхан хуулиа чандлан биелүүлбэл эд хөрөнгөөрөө хохирохгүй.

Танил бус нэгэн мал тууж явбал учрыг нь лавлаж, шөнө орой ганц нэгээр бэлчээрт хоцорсог малд санаа тавих нь аймаг, сумдын иргэдийн үүрэг юм "Сайн санааны үзүүрт тос" гэдэг. Ингэж нэг нэгэндээ тусалсан тохиолдолд урамшуулах талаар ч Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан байдаг. Тус хуулийн 16.5.3-т "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах" тухай дурдсаныг ч малчин, мал бүхий иргэд анхааралдаа авах шаардлагатай. Түүнчлэн 11.3-т "Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд Иргэний хуулийн 116,117 дугаар зүйлд заасан урамшуулал олгоно". 14.1-т "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урамшуулна" хэмээн заажээ. Ийм байдлаар иргэд малчидтайгаа хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн гаралт багасч байгаа талаар сайхан мэдээг дуулгах болсон ч буруу гартнуудын арга улам нарийсах болсон нь тэдний санааг зовоож буй юм. Хулгайд малаа алдсан хэрэгт ихэвчлэн ойр дотнын эсвэл танил хүмүүс холбогдсон байдаг аж. Урт гартнууд бүл цөөтэй айл өрхийг онилж байгаад малыг нь хулгайлдгийг малчид хэлж байсан юм. Малын хулгайн гэмт хэрэг 10 жилийн өмнөх үетэй харьцуулбал харьцангуй буурч байна. Малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 2007 онд 1863, 2010 онд 1067, 2016 онд 804, 2017 онд 901 бүртгэгджээ. Арван жилийн өмнөх үетэй харьцуулахад мал хулгайлах гэмт хэрэг хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Малын хулгайн гаралт Төв, Архангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймагт хамгийн их бүртгэгдсэн байдаг бол Дорноговь, Говьсүмбэрт хамгийн бага байна. Малчин хүн малынхаа үр шимийг хүртэхийн тулд борви бохис хийлгүй үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал хөдөлмөрлөдөг. Ийн ариун цагаан хөдөлмөрөөрөө өсгөн үржүүлсэн буянт малаа бусдад алдах даанч хайран, нэн их хохирол болдог. Тиймээс малчин, мал бүхий иргэд буянт сүргээ байнгын хариулгатай байлгах нь чухал. Мал сүргээ хамгаалах нь ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцооноос хамаарахыг ойлгох хэрэгтэй байна.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.96Зочин   • 2018, 10 сарын 19. 12 цаг 54 минут

Энэ хотруу аймагруу орж ирсэн бод малын эм тамгийг тулагдаг болвол малын хулгай гарахгүй гарал үүсэлийн бичиг бол зүгээр л цаас

202.9.42.18Бат   • 2018, 10 сарын 19. 11 цаг 07 минут

Малын хулгай бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийж чадвал хулгайг таслан зогсоож чадна миний алдсан морь сайн морь байсан би 2 саяар үнэлнэ гээд төлбөрийг нь төрийн сан үүсгэж эндээс гаргаад хулгайчийн 2 чихийг болов тайрч улс төлбөрөө ав маргааш л хулгай гарахгүй төлбөрт нь ах дүү төрөл төрөгсөдийг ч хамруул тэгээд л зогсоноо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.