Шатахууны үнийн өсөлт хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулах болсон. Үнэ ханш нь бага зэрэг буурч байсан ч сүүлийн саруудад эргэн өсч байгаа. Гэвч дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаа билээ. Монголд ийм нэг урвуу хамаарал байгаа.
Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өчигдөр /2019.06.14/ мэдээлэл хийж, 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
"Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар /тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/ тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.
Иймд гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлээд байгаа юм байна. Хэрэв энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэлээ.
Г.Тулга
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Binzinii vne buuruulna gej yariad baidag hoorhii ed nariin vgiig tooh klonkuud ba.uu.ed nar buuruulj baisan yumuu.chadahgvi baij yaah gej hutsaj baidag ba.
Эргүү минь ядаж л хичээж байна. Тэнэг ДАГЗ
маш зөв байна Та бүхэн тэмцэж улс орон ард иргэдээ хамгаалах ёстой шүү Шудрага л өрсөлдөх ёстой Чадахгүй бол эрхийг нь цуцалах хэрэгтэй
Архины үнэ нэмэгдэхэд өөр юуны ч үнэ нэмэгдэхгүй.Харин бензин шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа, бүх юмны үнэ өсөж байна. Дураараа инфляци нэмж байгаа шатахуун импортлогч компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй.
үхэр монголчууд Хар ус буюу Архийг 0,75 граммыг 200,000. төгрөг болгосонч мөнгө хайрлахгүй цацах улс харин бинзенийг 200.,000 мянга битгий хэл 1 литр бензинийг 40,000 мянган болгоход мөнгөө харамлаж мэдэх л байх
ҮҮНИЙГ ЧИНЬ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ