2019 оны 8-р сарын 20
12 цаг 40 минут

Төрийн мөнгийг буцааж төлөхгүй байх эрх “Бэйзмент” ХХК-д бий юу

Хөгжлийн банкнаас зээл аваад төлөлгүй “луу унжсан” томоохон зээлдэгчдийг тус банкны удирдлагууд өнгөрсөн хавар ил болгосон. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л тус банкнаас  их хэмжээний зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа, ноцтой зөрчилтэй компаниудын нэрийг “батлан”зарласан. Төрөөс зээл авчихаад төлдөггүй “том толгойт” компаниудын нэг болох “Хөтөл” ХХК-ийн тухай энд өгүүлье.

Байгуулагдсан түүх ба 30 жилийн дараа үйлдвэрийг өргөтгөв

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дахь Хөтөлийн шохойн чулууны ордыг түшиглэн “Цемент, шохойн үйлдвэрийн цогцолбор” барих ажлыг 1980 аад  оноос эхлүүлж 1983 онд ашиглалтад оруулжээ. Үйлдвэр нь жилдээ 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан байна.  Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан төдийгүй Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар  хотын цементийн хэрэглээг хангадаг байжээ.

“Бэйзмент” ХХК-д “Хөтөлийн цемент шохой үйлдвэрт технологийн шинэчлэл хийх төсөл”-ийг УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр баталсан “Төсөл хамтран хэрэгжүүлэх талаар “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Бэйзмент” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ” зэргийг үндэслэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, цементийг хуурай аргаар үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байдаг. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын барьцаагүй зээл авч, бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр дуусгаж, цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1.0 сая тонн болгон нэмэгдүүлжээ.

“Бэйзмент” ХХК “Хөтөл” ХХК болсон түүх

Энд дурдагдаж буй “Бэйзмент” ХХК нь 2008 онд гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байдаг. Нэрээ өөрчлөх хүртлээ хийж байсан ажил нь тодорхой бус, татвар төлж байсан эсэх нь тодорхойгүй. Ийм тодорхой бус компанийн нэрийг  гэнэтхэн 2015 онд “Хөтөл” ХХК болгон өөрчилсөн байна. Улмаар “Хөтөл” ХХК нь УИХ-ын 2015 оны70 дугаар тогтоол, мөн оны Засгийн газрын 330 дугаар тогтоолын дагуу ТӨХ-той 2015 оны10 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувь буюу 119,452,690 ширхэг хувьцааг 1.38 тэрбум төгрөгөөр худалдан авснаар ТӨХК 100 хувь хувийн эзэмшилд очжээ. Тодруулбал, төрийн мөнгөөр үйлдвэрийн технологийн шинэчлэл хийчихээд буцаагаад төрийн мөнгөөр хувьчилж авсан гэсэн үг. Зүйрлэвэл, зайсанд байрлалтай дөрвөн өрөө байрны үнээр улсын том үйлдвэрийг хувьдаа завшсан хэрэг юм. Ингэж “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг УИХ, ЗГ-аар шийдвэр гаргуулан хуулийн дагуу “залгих” гэсэн мангасуудын урьдчилан боловсруулсан төлөвлөгөө биелэлээ олсон нь энэ.

30 гаруй жилийн түүхтэй Төрийн өмчит хувьцаат компанийг ганцхан тэрбум төгрөгөөр өөрийн болгосон эзэмшигч нь хэн бэ. Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан “Кью Эс Си” ХХК, “Хөтөл” ХХК хоёр нь нэг эзэнтэй гэж сайд Л.Оюун-Эрдэнэ  мэдэгдэж байсныг энд дурдах хэрэгтэй. Энэ сэжүүрийн араас хөөгөөд үзвэл Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбогдож болохоор. “КьюЭсСи” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар  ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг ажилладаг аж. Үнэхээр дээрх хоёр компани нэг эзэнтэй бол “Кью Эс Си”ХХК, “Хөтөл” ХХК, ХХБ, Эрдэнэтийн хувьчлал гэсэн тойрог үүсч буй юм. Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлж, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдээлж байсан учир энэ байж болох юм.

“Хөтөл” ХХК  төрийн 240 тэрбум төгрөгийг төлөхгүй “луу унжиж” байна

Дээр өгүүлсэнчлэн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт технологийн шинэчлэл хийх төсөл”-д зориулж Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын зээлийг олгосон. Гэвч  өнөөдрийг хүртэл бүтэн 7 жилийн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд өнгөрсөн хугацааны зээл, зээлийн хүүний нийт төлбөр  240 орчим  тэрбум төгрөгт хүрч чанаргүй зээлд оржээ. Эх сурвалжуудын мэдээллийг сөхвөл  Хөгжлийн банкнаас авсан бага хүүтэй зээлээр Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкнаас авсан өндөр хүүтэй зээлийг эргүүлэн төлсөн байна.

2014-2018 оны хооронд улсын комисст хүлээлгэж өгөөгүй үйлдвэрийг ажиллуулж нийт 2.0 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын зах зээлд худалдан борлуулсан баримт байна. Борлуулалтын орлогыг харахад зээлээ саадгүй төлөхөд хангалттай хүрэлцэхээр байгаа юм. Тухайлбал 2016 онд 54.28 тэрбум төгрөг, 2017 онд 62.99 тэрбум төгрөг, 2018 онд 52.09 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тус тус олсон байдаг.

Хөгжлийн банк, “Хөтөл” ХХК /хуучин нэрээр Бейзмэнт/-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төслийн хүрээнд бий болсон бүх хөрөнгө Хөгжлийн банкны барьцаанд байна гэсэн заалттай. Ингэхийн тулд улсын комисс ажиллаж хүлээж авснаар барьцаа хөрөнгө баталгаажих учиртай. Хөгжлийн банкны зүгээс дээрх байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс  ажиллуулах хүсэлтийг 2016 оноос хойш удаа дараа гаргасаар энэ оны эхний улиралд  Барилга хот байгуулалтын  сайдын тушаалаар Улсын комисс байгуулж, уг комисс  тавдугаар сард тус үйлдвэрт урьдчилсан байдлаар ажиллажээ. Улсын комиссоос үйлдвэрийн барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авахад шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгэх 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч одоогоор биелүүлээгүй байна.

2014 онд төслийн бүтээн байгуу­лалтыг дуусгаж ашиглалтад оруулсан үйлд­вэрийн байгууламжийг одоог хүртэл улсын комисс ажиллуулахгүй “хав дарж” байгаа нь хэний ашиг сонир­хол вэ? Улсын комисс ажил­лаагүй үйлдвэр таван жилийн хугацаанд ажиллаж ашиг орлого олсоор ирсэн ч төрийн мөнгийг төлөхгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв жирийн иргэний компани  төрөөс зээл авчихаад мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол  өдийд үйлдвэр нь улсын орлого болох байсан биз.  Монгол Улсын хууль эрх мэдэлтнүүдийн өмнө сөгдөх нь энэ үү! Нөгөө талаар энэ үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Учир нь улсын комисс ажиллуулаагүй. 800 орчим ажилтантай энэ том үйлдвэрт осол гарч эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас эндвэл хэн хариуцлага хүлээх вэ. Улсын комисс ажиллуулаагүй үйлд­вэр ажиллуулсан “Хөтөл” ХХК хүлээх үү.

Төрийн өмчийн үйлдвэрийг үнэгүйдүүлж хувьчилж авдаг, дээрээс нь төрөөс зээлсэн мөнгөө хугацаанд нь төлдөггүй бизнесийн ёс зүйгүй үйлдлийг зүгээр хараад суух уу. 2016 оноос хойш Хөгжлийн банк, төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад ч дийлдэггүй “Хөтөл” ХХК-д төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсныг энд сануулъя.

З.БОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.150Зочин   • 2019, 8 сарын 20. 21 цаг 31 минут

Асар том луйвар бна даа . Их л болхи аргаар хийсэн луйвар бна даа

112.72.12.6Зочин   • 2019, 8 сарын 20. 18 цаг 21 минут

Ингэж нэг ярьсан бичсэн болж байгаад л эсрэг ПОПОР гаргаж ирээд л нэг бол хугацаа сунжруулаад л нэг бол чимээгүй болгоно доо. Ингэж байхаар шууд л төр мэдэлдээ аваад зарлаад л болоо биз дээ. Төвөгтөй яршигтай улиглахын даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.