ТӨСӨВ: Хэрэглэхээсээ илүү хэмнэж, зээлээ төлөх хуримтлал үүсгэе

 

Монгол Улсын Засгийн газар  Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 58.9 хувьд хүрээд байгаа.  Энэ бол ирэх 2020 оны улсын төсвийн нийт орлогоос даруй хоёр дахин их гэсэн үг.

Одоохондоо Монгол Улс өрийн дарамтгүй, үүлэн чөлөөний нар гийгээд байгаа үе.  Гэхдээ 2021 оноос эхлэн гадаад өрийн  томоохон эргэн төлөлтүүд хүлээгдэж буй.  Тухайлбал, 2021 онд "Мазаалай" бондын 600 сая, 2022 онд Чингис бондын нэг тэрбум, 2023 онд "Гэрэгэ" бондын 800 сая, 2024 онд "Хуралдай" бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны эхээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Сангийн яамнаас энэхүү өрийн төлөх хугацааг 10 жил болгон сунгахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн дотор гадаадад төлөх 2.9 тэрбум ам.долларыг 10 жилд хуваарилснаар валютын ханш өсөхөөс сэргийлэх юм. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татах нь чухал нөлөөтэй” гэж байсан удаатай. Хэдий тийм ч  аль болох боломжоороо төлж барагдуулж байвал, өр нимгэрч үгүй ядахнаа хүүгийн дарамт багасна.  

2020 оны  улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдаад буй.  Төсөвт суусан зардлаас харахад, ирэх онд зээлийн хүүний төлбөрт 930 тэрбум төгрөг  төсөвлөгдсөн байна билээ. Энэ мэтчилэнгээр гадаад өр  ирэх онуудын төсөвт ихээхэн дарамт болох магадлалтай. Ирэх сонгуулиар улаан, цэнхэр аль нь ч ялсан бай, тэр өрийг төлж барагдуулах болно. 

Харин Сангийн сайд энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулж өгсөн гэдгийг тодотгосон. Гэхдээ л өр бол өр учраас төлж барагдуулж байж л сая дарамтгүй болно.  

Ирэх жилийн улсын төсвийн нийт орлогыг  12.9 их наяд төгрөг байхаар төсөл өргөн баригдсан.    Энэ нь 2019 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн  үзүүлэлт юм. Гэсэн хэрнээ л төсвөө алдагдалтай төлөвлөчихөөд байгаа.   Төсвийн зарцуулалтаас харвал  орлогынхоо 26.5 хувь  буюу хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Сайн хэрэг, хөрөнгө оруулалтыг буруутгахгүй. Гэхдээ үр ашиг, өгөөж, зайлшгүй чанар гэж юм байх ёстой.

Ирэх жилийн хөрөнгө оруулалтын зах зухаас харж байхад  Улсын Драмын эрдмийн театр болон Дуурь бүжгийн эрдмийн театр,  Улсын төв номын сангийн барилгад тус бүр 4  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгджээ.  Түүнчлэн Байгалийн түүхийн барилгад 31.9 тэрбум, Үндэсний урлагийн их театрт 30.0, Чингис хааны музейд 53  тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгажээ.

УДЭТ, ДБЭТ-ын барилгыг буулгаж, шинээр барих тухай ярьж байгаа.  Монголын түүхийн нэгээхэн хэсэг тухайн үеийн архитектурын цогц шийдэл болсон эдгээр барилгыг нураахыг иргэд дэмжихгүй.  Тайз дэлгэцийг нь сайжруулах шаардлага байхыг үгүйсгэхгүй ч  аль аль  нь өнөөгийн эрэлтийг хэвийн хангаад явж байгаа. 

Энэ мэт ач холбогдол багатай хөрөнгө оруулалтаа танаж,  хэмнэсэн мөнгөөрөө сан хуримтлал үүсгэж 2021 оноос эхлэх  өрийн эргэн төлөлтдөө зориулан хурааж хуримтлуулах нь илүү зөв шийдэл баймаар санагдаад байх юм.   Өр багассаны дараа ямар ч том театр барихад оройтохгүй.  Тэгж чадвал наанадаж 2021 онд төлөх "Мазаалай" бондын 500 сая ам доллар буюу 1.3 их наяд орчим  төгрөгөө хуримтлуулчихна. 

Дараа нь залгуулаад  2022 онд төлөх 1.0 тэрбум ам доллар буюу өнөөгийн  ханшаар тооцоход 2.7 их наяд төгрөгийн өр.  Чанга шүү дээ.  Монгол улс санхүүгийн чадавхитай, хэтэвчиндээ хэзээ ч хэрэглэж болох хуримтлалтай  байвал хэний ч өмнө нүүр бардам байх шүү дээ.  

Олсон, орж ирсэн хэдийгээ хэрэглэхээсээ илүүтэй хэмнэж нөөж  хуримтлуулж дадвал тэр  хожим хойно өлзий болно. 

Г.Тулга

 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.201Зочин   • 2019, 10 сарын 5. 12 цаг 44 минут

тэртээ тэргүй МАХН гархана тодорхой нэр сүрээ сайн бодож яриарай

203.91.118.180аагий   • 2019, 10 сарын 4. 8 цаг 43 минут

данхар бүтэцээ багасга хурган дарга нар хүртэл унаа унана хэт их дарга

202.131.227.178   • 2019, 10 сарын 3. 16 цаг 29 минут

76 үлдсэн 1 жилд шуналаа татаад улсаа зүгээр байлга л даа. зээлийг төлөхгүй юм аа гэхэд гуйлга гуйхгүй болно_

66.181.180.96зочин   • 2019, 10 сарын 2. 20 цаг 53 минут

Хувийн хэвшил,kампониуд хүүтэй авсан зээл гээд 18 тэрбумын өр шир тависан тэр өр шир зээлийн төлүүлэх хэрэгтэй,эрдэнэтийн 40 саяыг улс төлдөг шигээ өмнөөс ни төсөв татварын мөнгөөр төлж болохгүйээ,улсын нийт өр 7-8 тэрбум бгаа шүү дээ,үүнийг эрсдэлийн сангаасаа төлж дуусга,ард түмний нуруун дээр битгий өр шир,зээл торгуули,татвар тавиад ядуурал руу түлхээд бгаачээ,татвар торгуулиа бага шиг байлга,оффшор дансны эзэдээр өр шир зээлийн төлүүл,олон юм ярихаа болицгоо,энэ улсыг өр ширгүй байлга

43.228.131.113Зочин   • 2019, 10 сарын 2. 16 цаг 15 минут

энэ өр төлбөр,улс эх орон,ирээдүй хойч үеэ бодож байгаа нэг ч улс төрч байхгүй... би яаж баян болох вэ,тэрнээс яаж баян боло,х яаж хулгайлах вэ гээд л эх орончдын дүрд тоглож гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөж байна даа...

202.179.25.203Зочин   • 2019, 10 сарын 2. 14 цаг 45 минут

Засгийн газар,төрийн байгууллагууд гаднаас их хэмжээний зээл авч төрийн албан хаагчдын цалин, жилийнхээ төсвийг бүрдүүлж үрэн таран загнасаар байгаа. Цаашид дараагийн жилүүдэд ч хэдэн тербум долларын зээл нэмэж аваад цалин, төсвөө бүрдүүлнэ.Жил бүр томорч байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн компаниуд, яам тамгын газруудын зардал улсын нийт бүтээмж, орлогоосоо хэд дахин давчихсан. Энэ байдлаар туйлд нь хүртэл явах байхдаа..

103.9.90.98Зочин   • 2019, 10 сарын 2. 13 цаг 21 минут

төсөв хэт их танагдаад ирэхээр ард иргэдээс гарах зардал маш их байна. Сургуулийн ой болно гэхэд заавал хандив өг, засвар хийнэ, хүүхдийн цэцэрлэг төсөв байхгүй тоглоомын мөнгө, хөгжмийн мөнгө өг, албан газар бичиг хэргийн зардал байхгү учир өөрсдөө зардлаа гаргана гэх мэтээр арай л дэндүү байна. Уулзаагүй удсан найз нөхөд залгахаар за юу ярих бол, ямар мөнгө нэхэх бол гэж айдаг боллоо.

103.9.90.98Зочин   • 2019, 10 сарын 2. 13 цаг 19 минут

өлбөрт үхэх юм байна л даа

202.126.89.147МОНГОЛ ХҮН   • 2019, 10 сарын 2. 12 цаг 06 минут

ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ЗАМ БАРЬДАГ УХААН ЗӨВХӨН АВИЛГАЧДААС Л ГАРНА. ГЭТЭЛ НӨГӨӨ ТАЛДАА БОНДЫН ЗЭЭЛЭЭР БИЗНЕС ХИЙЖ АШИГ ОЛСОН ДҮН НЬ ЯДАЖ ЗАМД ЗАРЦУУЛТАНГАА ДҮЙЦЭЖ 0 БАЙВАЛ ЯАХАВ ГЭХСЭН. ГЭТЭЛ БОНД АВАГСАД ЕР НЬ ЯМАР ШУУ БАЙГАА БОЛ ДОО?!!! БҮР АРГА ЯДАХАД ЗАМ АШИГЛАЖ АВДАГ ХУРААМЖ ЧИНЬ ЭНД ТЭНД УУСАХГҮЙ БОНДЫН ХҮҮ ТӨЛӨХӨД НЭМЭР БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ? ЮУН ЖИЖИГ ЮМ ЯРЬДАГИЙН ГЭЭД ХУЦАЛДАХ Л БАЙХ. ГЭХДЭЭ ӨРИЙГ ДАРАХ Ч ОРЛОГО ОЛНО ДАХИН АШИГТАЙ ЗЭЭЛ Ч БОДИТ ҮЙЛДВЭРЛЭЛД АВАХ ХЭРЭГТЭЙ.....

66.181.168.8Зочин   • 2019, 10 сарын 2. 9 цаг 27 минут

Хөрөнгө оруулалтаар барих соёл урлагын байраа зэрэг барихгүй нэг нэгээр нь барьвал төсөвт дарамт болохгүй цаашилаад өрөө бага багаар төлөх боломжтой болно.

103.10.22.168бат   • 2019, 10 сарын 2. 9 цаг 03 минут

ард түмэндээ хүндрэл багатай өрийг зохицуулая гээд байхад л матрын нулимс унагаад байх юм.

202.180.220.172ИРГЭН   • 2019, 10 сарын 2. 8 цаг 25 минут

ТУЛГА СЭТГҮҮЛЧ ЧИ 2012-2016 ОНУУДАД МАЗААЛАЙ, ЧИНГЭС, ГЭРЭГЭ, ХУРАЛДАЙ ГМ САЙХАН НЭРТЭЙ БОНДУУДЫГ ЮУНД ЯАЖ ЗАРЦУУЛААД ДУУССАН ТҮҮНИЙГ НЬ АВЧ ИДЭЖ УУСАН НӨХДҮҮД ОДОО ХУУЛИЙН ЦООРХОЙГООР ЯАЖ ГООЖИЖ БАЙГААГ СОНИРХОЖ ҮЗСЭН ҮҮ. ЗОЛЖАРГАЛ МЭТЭЭС ЭХЛЭЭД... ДАРАА НЬ САНГИЙН САЙДЫГ ШҮҮМЖИЛ. ЗҮГЭЭР Л ШҮҮМЖИЛХИЙН ТУЛД ШҮҮМЖИЛХЭЭ ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ.

192.82.65.120Зочин   • 2019, 10 сарын 2. 8 цаг 12 минут

өртэй хүн өөдлөхгүй өтсөн мах өмхийрдөг хэн энэ их өрийг тавьсан тэр хүмүүсээр төлүүл

139.5.216.146зочин   • 2019, 10 сарын 2. 12 цаг 00 минут

зээлийг авсан төлөхгүй бгаа хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.