Уурхай нь дампуурах дээрээ тулж, ажилгүй болох эрсдэлтэй тулгарсан "Шарын гол"-ын 500 уурхайчийн төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, аргагүй байдлаа учирлалаа. Уурхай нь дампуурлын ирмэг очсон нь Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг нэг тонныг нь 40500 гэж хатуу тогтоосноос болж. Бодоо үз дээ, нэг тонн нүүрсийг 46-аас доошгүй мянган төгрөгийн өртгөөр олборлож байж ийм хямдхан зарахаар чинь алдагдалд орж таарна. Харин ч одоо болтол дампуурчихалгүй ажиллаад байгааг нь гайхаж байна. Уурхайчдын төлөөлөл мэдээлэл хийхдээ 46-48 мянган төгрөгөөр нэг тонн нүүрсээ зарах юм бол болох гээд байна гэж ярьж байсан. Ердөө л тонн тутамд 6000 төгрөг л нэмэх шаардлагатай гэсэн үг.
Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэдэг нөхөр “Нүүрсний үнээ тонн тутамд 6000 төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн хүсэлт тавиад байгаа. Энэ хүсэлтийг оны өмнө ч тавьж байсан. Гэхдээ үндэслэл нотолгоотой материал ирүүлээч. Тэрний үндсэн дээр бид батална гэсэн хариу өгсөн. Сүүлд ирүүлсэн материал бол нотолгоо байхгүй, үндэслэл хангалтгүй байсан. Үнэ нэмэх юм бол хэрэглэгчийн цахилгааны тарифт шууд нөлөө үзүүлнэ” гэж ярьсан байсан. "Шарын гол"-ын нүүрсний уурхай "Эрдэнэт" үйлдвэртэй хамтарч ажилладаг юм билээ. Сүүлийн 10-аад хоног тэд "Эрдэнэт"-д нүүрсээ нийлүүлж чадаагүй байгаа гэсэн. Аргагүй л дээ, нүүрсээ олборлож чадахгүйдээ хүрсэн юм чинь яаж нийлүүлэх билээ.
Гол нь "Эрдэнэт" шиг том үйлдвэр энэ уурхайгаас хэдэн төгрөгөөр илүү үнээр нүүрс авчих боломжгүй байгаа нь ч сонирхолтой. Үүнээс илүү сонирхолтой зүйл байгаа нь 2003 оны арваннэгдүгээр сард "Шарын гол"-ыг хувьчилж, 100 хувь хувийн эзэмшилд шилжсэн. Гэтэл хувийн компанийн нүүрсийг хэдэн төгрөгөөр зарахыг ЭХЗХ, Б.Тлейхэн тэргүүтэй хэдэн "хурган" дарга шийдээд байгааг гайхаж байна. Төр, хувийн хэвшил хоорондоо тохиролцож, хэн хэндээ ашигтай байдлаар ажиллаж болно. Харин дампуурал руу шууд түлхсэн хатуу үнэ тогтоож, хувийн хэвшлийнхээ хоолойг боомилж болохгүй биз дээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн та энэ асуудалд анхаарал хандуулах ёстой юм биш үү. Эсвэл хувийн уурхай дампуурах нь төрд хамаагүй, 40500 төгрөгөөрөө нийлүүлбэл нийлүүл, чадахгүй бол чацга царайлаад зайл гэж байгаа юм уу. 500 уурхайчны цаана гэр бүлийнхэн нь байгаа. Наанадаж 2-3 мянган хүний аж амьдрал яригдаж байна. Жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэгддэг энэ уурхай ажиллаж байвал хэчнээн хүн амьдралаа залгуулах билээ. 6000 төгрөгийн асуудлыг шийдчих боломж Монголын төрд, Засгийн газарт, салбар яаманд байгаа байлгүй дээ. "Эрдэнэт" үйлдвэр чинь хэдэн зуун саяар бэлгэвчнээс авахуулаад хэрэгтэй, хэрэггүй шахааны бараа авдаг мөнгөтэй газар биз дээ. Хэрэглэх нүүрсээ 6000 төгрөгөөр илүү үнээр авчих чадал байж л таараа.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
EXZX oroo er ni uniig l nemekh , eer hkiikh ajilgyi tatan buulgaachee, EXychnii yamiig TULSH ERCHIMHKUCHNII YAM KHEBEER BAILGAAD ...
TELEHAN MAN CH GEH SHIG GAZRIIN HAANAAS IIM HACHIN YUMNUUD TATAJ GARGAAD BAINAA BUR SAID MAID CH GEH SHIG YAMAR UCHIRTAI YUM BE
У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрчлөхсөн зүтгэвч одоо мөрдөж байгаа хууль, журам дүрэм, нийгмийн сэтгэл зүйг бүрэн өөрчилж зөв замд нь оруулахад луйвар, хулгайгаар хөрөнгөжсөн асар том мафын сүлжээний том хар чулуунд мөргөж, замаасаа халшрах урвагчид бас шургалсан луйварчдын асар их дарамтад орж байна даа. Гэхдээ нийтээрээ зориглон тэмцэж шийдэхгүй бол монгол эх оронд минь амьдралаа сайн сайханаар нь авч явахад хүндхэн л байна.
Ер нь яам-тамын /яг байгаа байдлаар ингэж нэрэллээ/ газар, төрийн бүх байгууллага /хууль, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд улсын төсвөөр цалинждаг бүхий л байгууллага эрх мэдэлтэн орно/ иймэрхүү л байдалтай ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол дураар нь тавих үүд хаалгыг нээсэн 1992-01-13 нд 11цаг 35 минутад баталсан гайхамшигтай сайхан гэж нэрлэгдсэн үндсэн хуультай холбоотой. Одоо бол ажил хийж, бүтээе гэж зүтгэсэн хүмүүс цөхрөнгөө барж, энэ дураар дургигсад баяжиж хөлжиж байна шдээ. У.Хүрэлсүхийн засгий
HASGUUD ZAIL SANAA HANDLAGA 2 HOL BAIGAA HASAGT
ойлгомжтой шдэ дампууруулж байгаад өөрсдөө аваад дараа нь шахаагаа хийх бэлтгэл ажил явагдаж байна.
tegeed shalgaad hohirolig ni baragduulaach
хасгуудыг зайлуул
угаасаал хамаагүй шдээ