2020 оны 1-р сарын 16
14 цаг 50 минут

Улсын нэгдсэн төсөв 627.8 тэрбумын алдагдалтай гарлаа

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2019 оны арванхоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Статистикийн газраас мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 их наяд, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.  

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 12 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 271.7, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.3  их наяд төгрөгөөр өсжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.7 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 8.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. 

Татварын нийт орлого 2019 онд 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5  их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 460.8, нийгмийн даатгалын орлого 355, нэмэгдсэн өртгийн албан татвар 288, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 205.2,  онцгой албан татвар 109.0, гадаад үйл ажиллагааны орлого 107.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Татварын орлогод 2019 онд орлогын албан татвар 26.1, нэмэгдсэн өртгийн албан татвар 25.5, нийгмийн даатгалын орлого 20.3,  бусад татвар 11.2,  онцгой албан татвар 8.9, гадаад үйл ажиллагааны орлого 8.1 хувийг эзэлж байна.

Нийт татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь 0.7 пункт, бусад татвар, хураамжийн орлого 0.6 пункт, нийгмийн даатгалын сангийн орлого 0.5 пунктээр өсөж, нэмэгдсэн өртгийн албан татвар 1.3 пункт, онцгой албан татвар 0.3 пункт, гадаад үйл ажиллагааны орлого 0.2 пунктээр буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд болж, өмнөх оноос 2.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал 859.7, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 136.2, хөрөнгийн зардал 1.2  их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.132Зочин   • 2020, 1 сарын 16. 16 цаг 24 минут

алдагдалаа юугаар нөхөхийн болдоо. гэхдээ ахмадын зээлийг нэг удаа тэглэх зөв шүү төсвөөс тэглээгүй шдэ. өрөнд манан гийнхан оруулсан болхоос ахмадууд оруулаагүй шүү

202.179.31.89Зочин   • 2020, 1 сарын 16. 16 цаг 13 минут

Зээл тэглэнэ гэж солиорч байхаар тэр мөнгөөрөө өрөө дараачээ. Улс орон өрөндөө баригдлаа, өлөн бөөснүүдээ. Алдагдалтай

183.81.171.2уих   • 2020, 1 сарын 16. 15 цаг 23 минут

улсын төсөв алдагдалтай гарч байхад хүүхдүүд хөгшчүүл жастххк, АНу-ын ямар билээ компани.....д мөнгө тараагаад байдаг нь юмар учир байна ? Их хуралд суугаа эрхэм хүмүүсээ ?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.