Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа гэж АТОЗ-ийн хэдэн "гар" яриад байгаа. Аль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л ингэж ярьсан. Мөн тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай гэрээ байгуулж байв. Нэр дэвшигч Х.Баттулга ч Ерөнхийлөгч болбол оффшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэхэд анхаарна хэмээн амалж байлаа. Түүнийг амлалтаа биелүүлсэн, биелүүлээгүй гэж дүгнэх боломж алга.
Учир нь оффшор бүсээс Монголд нийтдээ 87.2 сая ам.доллар орж ирчихээд байна. Тодруулбал, 2018 онд 74.9 сая ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдсон аж. Харин 2019 онд 12.3 сая ам.доллар орж иржээ. Шинэ мэдээлэл гэвэл, энэ мөнгийг улсад хурааж авахаар АТГ-ынхан ажиллаж эхэлсэн бөгөөд нэлээд ахицтай байгаа юм байна. Үүнийг Ерөнхийлөгчийн амлалттай холбох хэцүү юм. Гэхдээ бас тодорхой хэмжээнд үүрэгтэй ажилласан байх.
87.2 сая ам.доллар гэдэг өчигдрийн /2020.01.19/ Монголбанкны зарласан ханшаар 2746 төгрөг байсан гэж тооцвол 238.9 тэрбум төгрөг гэсэн үг. Асар их мөнгө. Оффшор бүсэд мөнгө аваачиж хадгалж, эргэлдүүлж байгаа хүмүүс гэдэг эрх мэдэлтэй, баян, том бизнестэй, бүр албан тушаалтай байж таарна. Манайхан оффшор гэхээр мангас гэж битгий ойлго. Хууль ёсоор олсон орлогоо тэнд аваачиж "нууж" болно гэж ч тархи толгой угааж ч байх шиг. Хамгийн наад зах нь тэд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээсээ хүртэл зугтаж байна гэсэн үг. Хэчнээн хууль ёсоор олсон байсан ч гэсэн Монголдоо, банкинд хадгалуулбал хэдэн хүнд зээл өгөх боломж үүсэхээс авахуулаад сайн талыг нь тоочоод баршгүй.
Гэхдээ оффшор бүсэд мөнгөө аваачиж хадгалж л байгаа бол цаана нь ямар нэгэн хууль бус, зувчуулсан, бултуулсан, авлига авсан, албан тушаалаа ашигласнаас үүдэж олсон хөрөнгө байх магадлал маш өндөр. Тэгвэл АТГ сайн ажиллаж, Монголд 87.2 сая ам.доллар оффшор бүсээс ороод ирснийг тогтоочихож. Одоо улсад хурааж авахаар ажиллаж, нааштай байна гэнэ. Оффшор бүстэй тэмцэнэ гэж амласан Ерөнхийлөгч. "Хүндэт авлигачид аа, гишгэх газаргүй болсон шүү" гэж бахархалтайгаар хэлж байсан Тамгын газрынх нь дарга. Шударга ёсны төлөө үхэхээс айхгүйгээ илэрхийлсэн Ерөнхий сайд. Түүний тэргүүлсэн Засгийн газар энэ ажилд бүхий л чадлаараа, гар, хөлөөрөө тусална гэж найдаж байна.
Зөвхөн орж ирсэн мөнгийг нь улсад аваад зогсохгүй эзэн холбогдогч нь хэн байв. Оффшорт аваачиж нуусан мөнгө нь шударгааар олж авсан, бизнесээс олсон ашиг байв уу. Хэн нэгэн албан тушаалтан авлигын мөнгөө аваачиж нуучихаад, гарах гарцгүй, гарцаагүй баригдах болохоороо оруулж ирсэн байна уу гээд бүгдийг нь нарийн шалгаж байгаа байх. Тиймээс эрх мэдэлтнүүд, улстөрчид оффшортнуудаа, авлигачид аа өмөөрөөд, "аалзны тор"-оо нэхээд байв аа.
49 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Уул уурхайн мөнгө офшороос л орж ирннштээ тэгээд хураагаад бх юмуу
Ерөнхийлөгч Баттулгад мөнгө нэг их сонин биш болчихсон шүү дээ юм үзэж нүд тайлаагүй МАНгарууд л нэг өлссөн араатан шиг үзэгдсэн юм болгоноо хулгайлдаг өөрсд шигээ бодох юм ккк Ядаж Баттулга шиг улсад хэрэгтэй ганц юм улсдаа босгочих хэрэгтэй. Дэлхийд байхгүй хамгийн том Их Хааны маань морьтой хөшөө гадны жуулчдын нүд хужирлах юм даа Баттулга үхэхдээ аваад үхэхгүй үргэлж Монголчуудад ашгаа өгөх бүтээн байгуулалт шүү дээ. Улсаас асар их хулгай хийчихсэн МАНгар хулгайч нарын улс оронд маань хэрэгтэй юм хийж бүтээчихсэн нь хаана байгаан
Баттулгыг дэмждэг ... Ядаж зах зээл гэсэн шуурганаас хэдэн хүнсний үйлдвэрээ аваад үлдсэнд баярладаг шдээ ...
БЗД зам дагуу нийтийн байрны зориулалтаар 45%-ийн гүйцэтгэлтэй барьсан, үл хөдлөхийн гэрчилгээтэй, 394м2 барилгатай 460м2 газар хямд зарна. Утас 88145555
НААД ОБШОРЫН МӨНГӨӨ ШҮЛЭНГЭТЭЭД БАЙЛГҮЙ ТЭР ТАВЬСАН ХУВААЖ ИДСЭН ГАДААД ӨРӨӨ БАГАСАГААЧ. ХЭНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ. АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТА НАР ОЛОН ЖИЛ ХУДЛАА ЯРИЛАА. ОДОО ТА НАРТ ХЭН Ч ИТГЭХГҮЙ.
Mongolchuudiin gazar shoroonoos garsan möngönuud biz dee. Öör uy baixiin. E
Sy Batbold , Oyungerel 2-in mungiig awchirsan uu
Баярцогт хужаагийн мөнгийг офшороос оруулж ирсэн үү
Ингэж ард түмний тархи угаагаад "УС"-наас хуурай гарч бүгд СОНГУУЛЬ-д орж дараа нь түүнээс илүү "ИДЭХ" арга юм биз дээ. Ард түмэн бид ч гэж "МАЛ-ХАР МАСС" гэдэг нь үнэн юм даа
ОДОО БҮХ АРД ТҮМНИЙ ЗЭЭЛИЙГчөлөөллө хэдүүлээ сонгуульд зөв хүмүүс гаргацгаая 2020сонгууль,,,,,зөв сэтгэлтэй....эх оронч хүнийг....сонгоя
Баттулга хаан банкийг аваад санаа нь амарч байгаа байх даа
Гоё хувааж аваад найрлая жаахан хүлээгээрэй би одоохондоо уухгүй байгаа хурай хурай
HENII OFFSHORUUDAAS ORJ IREV GEDGIIG NI TOD ZARLA!!!! ENE BOL MONGOLIIN ERH ASHIGIIN ESREG AJILSAN NAM BULEG GEMT HEREGTNUUD GADNIIHANTAI NIILEJ ULSAA HUDALDSAN ASUUDAL YARIGDAN!!!! ODOO 4HUN SAR ULDSEN MEDEED BUUDAJ ALAH UDUR OIRHON BGAA SHU!!!!!
Zeel 0
БЗД зам дагуу дутуу баригдсан барилгатай 460м2 газар зарна. Утас 88145555
Би Итгэлт баяны ач хүү байна.Тамирын мөсийг долойх шахаж байж хураасан хөрөнгийн маань талыг Эрдэнэ хураагаад явчихсан үлдсэн цөөн хэдэн юмаа оффшорт хийсэн чинь одоо дахиад бүгдийг нь авна гэнэ би,бид хаана аваачиж нуух бэ?
HENII OFFSHORUUDAAS ORJ IREV GEDGIIG NI TOD ZARLA!!!! ENE BOL MONGOLIIN ERH ASHIGIIN ESREG AJILSAN NAM BULEG GEMT HEREGTNUUD GADNIIHANTAI NIILEJ ULSAA HUDALDSAN ASUUDAL YARIGDAN!!!! ODOO 4HUN SAR ULDSEN MEDEED BUUDAJ ALAH UDUR OIRHON BGAA SHU!!!!!
Энэ сэтгэгдэл бичигч нар их мэдэх царайлж худлаа үнэн бурах юмаа 8-р анги ч төгсөөгүй юмс байхаа
орж ирсэн мөнгийг хурааж авч болдог юм уу, галзуу хүн шиг бичих юм, манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтийн нилээд хэсэг нь оффшор бүсээс байдаг, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө л биш бол боломж байхгүй, гэхдээ тогтоогдох ёстой
Оффшорт 17 тэрбум доллар байгаа гэдэг үлгэрт итгэх хүн олон байдаг солиотой улс.Үсрээд 200 сая доллар байгаа.Салхитын орд 2 их наяд гэсэн шинэ үлгэр гарсан.Газар доорхи баялагыг шууд зах зээлийн ханшаар үржүүлээд баатар болсон гарууд байгаа.Энэ жилий эцэст 100 тэрбумийн цэвэр ашиг олохгүй.
CHI IH SAIN MEDDEG BOLOLTOI TEGEED SHALGUULCHIH
HENII OFFSHORUUDAAS ORJ IREV GEDGIIG NI TOD ZARLA!!!! ENE BOL MONGOLIIN ERH ASHIGIIN ESREG AJILSAN NAM BULEG GEMT HEREGTNUUD GADNIIHANTAI NIILEJ ULSAA HUDALDSAN ASUUDAL YARIGDAN!!!! ODOO 4HUN SAR ULDSEN MEDEED BUUDAJ ALAH UDUR OIRHON BGAA SHU!!!!!
Хамаагүй хурааж болохгүй. Татвар бага төлдөг газар руу мөнгө шилжүүлэх нь байдаг л зүйл. Харин тодорхой урамшуулал зарлаж бүх оффшорыг оруулж ирэх хэрэгтэй. Мэдээж улс авах юмаа авна. Яаж олосон мөнгө гэдгийг судална.
CHI MUU HUJAA ARIUN TSAGAAN HUDULMURUURUU BARILGA BARIAD AVSAN TSALINGAA TSUGLUULAAD HEDEN DOLLAR BOLGOOD GADAAD HADGALUULSAN BOL UUR HEREG,UGAASAA TEGEH CH YOSGUI YUM UUNIIG CHINI TATVARAAS ZUGTAH NUUGDAH HUULI BUS GEJ UZDEG YUM.
Шууд л хүний дансанд байгаа мөнгийг нийгэмчилчих юмаа. Тэрэн дотор чинь янз бүрийн эх үүсвэртэй мөнгө яваа. Бид нэг ийм улааны үзлээсээ хэзээ салах бол. Хүний юмыг зүгээр дээрэмдээд салгаад авчихаж болно гэсэн нүүдэлчин бөгөөд улаан комунист сэтгэлгээ. Авилгатай тэмцэхийн тулд эхлээд гардуулчихаад байгаа хэддээ хатуу хариуцлага тооцож чадсан байх ёстой. ФАТФ ч бас манайд ийм шаардлага тавьж буй. Гэтэл манай хуулийнхан нялцганаад хөөн хэлэлцэх хугацаа ч гэх шиг. Эхлээд хуулийн дээр сандайлсан мэнгэтэй хар хүнийг буулгая. Тэр хүн чинь хамаг ажлын
саад бул хар чулуу болчихоод байна. Эрүүгийн хуулийг чангатгана, авилгатай тэмцэнэ гэхээр хаа байсан Зоригийн хэрэг гэж нэртэй үеэ өнгөрөөсөн шоуг дэлгэж амьтныг алмайруулна. Өөрийн чинь хэргийг хэлэлцэнэ гэхээр ядуу амьдарч байгаагаа батлахаар түмэн жүжиг тоглоно. Эцэг хүний уяралын нулимс унагаж жүжиглэнэ. Өрөөл бусдын хэргийг шүүх гэхээр нэг их мундаг ноён нуруу, улаан хамгаалагч болоод хөндлөн шудраад ороод ирнэ. Энэ маш их сэжигтэй нөхөр. Монголчууд мунхаг тэнэг байгаа нь ийм хүнийг дээрээ тахичихаад байгаагаас шууд харагдана. Ер нь энэ со
нгуулиар бид маш том заазлалт хийх хэрэгтэй байна. МАН-д давуу байдлыг олго. Гэхдээ хэнийг дэвшүүлж байгааг нь харах хэрэгтэй. Тухайн тойрог дээр өмнө нь гэмт хэрэгт орооцолдож байсан, авилгатай нэр холбогдсон, 2-с дээш удаа сонгогдсон гэх мэт эргэлзээтэй гарууд байх л юм бол өрсөлдөгчид нь боломж олго. Хэрэв арай нэр цэвэр байх юм бол төлөг ч байсан сонгох хэрэгтэй. МАН-д 40 суудал, АН-д 20 суудал, МАХН-д 3 хүртэл суудал, бусдыг нь өөр этгээдүүд байхаар сонголтоо хийвэл зохино.
Оффшор байдаг л зүйл ш дээ. Татвар бага төлөхийн тулд хуулийн дагуу тэнд компани байгуулах, мөнгө шилжүүлэх бол байдаг хаана ч байдаг юм ш дээ. Зарим нь хууль бус мөнгө байж болох ч нөгөө хагас татвар бага төлөх гэсэн хууль ёсны дагуу мөнгө бас байгаа ш дээ. Үүнийгээ сайн ялгаж ойлгохгүй байж оффшор л гэхээр муу биш шүү дээ. Хэн ч гэсэн хуулийн дагуу бага татвар төлөхийг бодно ш дээ.
Офшорт хэн, хичнээн мөнгө нуусныг олоход маш амархан. Эрдэнэт, Оюу-толгой, Уул уурхайн ордуудас л гарсан мөнгө, Түүнийг хэн эзэмдэж байсан нь ч тодорхой. Чагаад үүнийг илчлэхгүй байгаад байгаа нь их сонин. Илчлэх гэхээсээ түүнээс хувь хүртэх гэсэн бүлэглэл байгаа нь тодорхой юм биш үү?
Эхний, хувьчлал , буруу , явагдаж Малыг ,хураан, авсан , эзэдэд нь буцааж ,өгөөгүй тэнд, ажиллаж байсан албан,тушаалтан ,танил ,талаараа ,хураан_ авсанаас,эхтэй. Тэгээд ,цаашаа ,өмчийн ,төлөө ,дайн ,дэгдсэн. Одоо ,болохоор ,бизнес ,хийж ,их ,хөдөлмөрлөж ,олсон ,мөнгө гэж,гүрийдэг. Цэвэр бизнес бол ,тун ховор ,байгаа. Бага,жижиг бизнесеед ,шудрага ,ажилласан. Бусад нь,мөнгөний ,үнэр ,авангууд ,хамраа ,сөхөж ,бусдыг ,шулж ,түрүүлж хөрөнгө ,гартаа хийсэн ,шүү. Авлигад тооцогдсон 12 их наяд төгрөгийг
битгии хуц оруулж ирсэн мөнгииг ард түмэнд хувааж өгөөд өөрсдииг нь шууд бууд өөр гарц байхгүй
Хөөе хөөе уурлаж болно.Харин 1937 оныг битгий авчрах гээд байгаарай!!! Уурласан ч үгээ бодож уурлаарай!
ҮҮНИЙГ БИЧИГЧ ХААШАА АМЬТАН БЭ? ОФФШОРЫГ ӨМӨӨРӨӨД Ч БАЙХ ШИГ ЭСВЭЛ ҮЗЭН ЯДААД Ч БАЙХ ШИГ.ЭСВЭЛ БӨГСИЙ НЬ ДОЛООЖ ЗӨӨЛРҮҮЛЭХ ТОЙРУУ ЗАМ ХЭРЭГЛЭЭД БАЙНА УУ? ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ ИЙМ АМЬТАД ХААШАА Ч ХЭЛБИЙЖ УРВАДАГ ПЯЛДАГАНУУД БАЙДАГ ДАА.БИЧИГЧ НЬ ЭР БОЛ БАНДЬ ЭМ БОЛ ЯНХАН Л БАЙГАА.
Сонгуулиар ард түмэнд таалагдах гэж хүний хувийн өмч үрүү халдах санаачлагууд нь цаашаа өвсөнд ассан түймэр шиг даамжирл авилгалч түшмэдүүдийн шийдвэрээр ганц машинтай, ганц амьдрах байртай, хувийн хэдхэн малтай хүмүүсийн өмч хураагдаж эхэлдгийг Хятад, Венесуэл, Солонгосын түүх харуулсан. Өөрсдийнхөө хувийн өмч үрүү халдуулах санаачлагыг дэмжихгүй байх хэрэгтэй.
21 terbum gesen shuudee
Үнэн ч юмуу,худал ч юмуу бүү мэд 2021 он бараг л маргааш гэсэн үг шүүдээ. Сурталчилгаа л болов уу
орж ирсэн мөнгөний эздийг тодруулхад зүгээр шүү дээ,тэд хөрөнгөө эх орон доо оруулж ирлээ сайн хэрэг,харин бусад нөхдүүд яагаад эх орон доо мөнгөө оруулж ирэхгүй байНА ? тэд шудрагаар олсон мөнгөө нуугаад байна вэ? эсвээс шудрага бус авлагийн мөнгөө нууж байгаа бол олон улсын байгуулалгад хандаж ,,,төрөөс гаднын байгуулалгын банкуудаас авсан нөгөө бондууын өрөндөө шилжүүлэх хэлбэрээ өрөө тэглэх хувилбарыг хэрэгжүүлж болхоор харагдаж байна ,,,толгой мэдэж дээ,ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
Хэн, хэдийг орууулж ирснийг нь ил тод зарлачих.Тэгвэл иргэдийн итгэл дээрдэнэ
Avilgaar olson mungu l bish yam bol huraaj avah esgui shuu dee bid chini zah zeeliin niigemd amidarch bn kommunizm bish biz dee
үүнд хэн итгэх вэ
Татвар төлсний дараах цэвэр ашиг л хууль ёсны хөрөнгө шүү дээ. Татварын дараах хуримтлагдсан ашгаараа компани өргөжиж байгаа бол хууль ёсных. Гэтэл татвар төлж шалиагүй компаниуд хэдэн зуун тэр бумын хөрөнгөтнүүд болж байгааг хянаад шалгаад гаргаж ирсэн юмгүй байдаг нь далд эдийн засаг татвар хяналтынхныг гартаа авсныг нотлоно. Тэр хянадаг шалгадгууд нь бүгдээрээ мундаг нягтлангууд гээд байгаам даа.
Оруулж ирсэн мөнгийг хурааж болохгүй шүү дээ. Тэгвэл бусад яаж оруулж ирэх юм. Хулнай хийсэн нь шүүхээр тогтоогдсон цагт, оруулж ирсэн нь бүү хэл, офшорт байгааг чигт хуураах ёстой юм.
Ард түмэндээ зарлаад хамт шалгавал арай илүү явцтай даа.
Рекламны паузээ гэж...
Zow l doo Battulga Eronhiilogch bolohdoo Mongol ylnaa ! Offshoriin buh mongiig buteen baiguulaltand zarzuuluulna geed baihaar ni l SANAL aa ogson deg ! Harj l baiy daa ! Mash ih hugazaa aldlaa shuu !!!
Баттулга шал худлаа
МАН _н нөхөд түүхэнд хар,шар феодал гэж ард түмний хөрөнгө мөнгийг хуу хамж байсан туршлага бий байх аа?Олуулаа байгаа энэ үедээ дахиад нэг ажил зохион явуулаач эсвэл энэ хэрэгт бас хамт оролцсон нөхдүүд та нар дотор байна уу?
**** гэж.. зүгээр л зөвхөн монголдоо зарцуулахаар болгоод нэр усыг нь зарлаад эзэнд нь өгчихөөч дээ. тэгвэл л хамгийн том шийтгэл болох гээд байх юм.
Одоо бүх зээлүүдийг чөлөөлөх үлдэх шив