2020 оны 2-р сарын 4
9 цаг 20 минут

Д.Зоригт: 6 сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадууд тэтгэврээ бүрэн авч эхэлсэн

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх арга хэмжээ хэрэгжиж, тэтгэвэр авагчид ам сайтай байна. Тус хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын дарга Д.Зоригтоос тодрууллаа.

 Тэтгэврийн зээлийг тэглэх ажил хэрэгжиж эхэлсэн үү?

 Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Тус хуулийн үйлчлэлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэд хамаарах бөгөөд тэдний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөх юм. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын байгуулага нь арилжааны банкуудаас зээлтэй иргэдийн судалгааг авч, нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулгасны үндсэн дээр хуулийн үйлчлэлд хамаарах иргэдийн судалгааг гаргасан. Одоогийн байдлаар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлтэй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврээс суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг буцааж олгуулаад байна. Мөн хоёрдугаар сарын тэтгэврээс зээл, зээлийн хүү суутгалгүй бүрэн олгосон.

Хуулийн үйлчлэлд хамаарах гэдгийг тодруулахгүй юу?

Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарна. Түүнчлэн нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм. Харин тэтгэвэр авагч уг өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

Тэтгэврийн зээлийг тэглэхдээ тодорхой нөхцөлүүдийг тавьж байгаа юм байна лээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Тийм. Иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлавал, Нэгдүгээрт 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Хоёрдугаарт 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. Гуравдугаарт нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүнд бондын эрхийн бичиг олгоно. Дөрөвдүгээрт тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор тус тус зохицуулсан.

Танай байгууллага судалгаа тооцоолол хийсэн гэлээ. Тэгвэл дээрх нөхцөлүүдэд тус бүр хичнээн хүн хамрагдах нь тодорхой болсон байх?

Банкуудтай тооцоо нийлсэн дүнгээс үзэхэд нийтдээ 228.7 мянган иргэн 757.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнээс 6 саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй 21 мянган иргэн, 6 сая хүртэлх тэтгэврийн зээлтэй 207.5 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн зээлийг тэглэхэд нийт 696.0 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Харин огт зээлгүй 194.0 мянган тэтгэвэр авагч байгаа.

Зээлийн үлдэгдэлтэй байгаа хүмүүс хаана хандах вэ? Эсрэгээрээ огт зээлгүй байсан хүмүүс бондын эрхийн бичгээ хаанаас авах вэ?

Манай байгууллагаас дээрх тооцооллыг Эрдэнэс Монгол ХХК руу хүргүүлэхээр бэлтгэж байна. Үүнд үндэслэж тус компаниас үнэт цаас гарган, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлэх ба иргэдэд түгээх ажлыг манай байгууллага хариуцах юм. Харин зээлийн үлдэгдэлтэй буюу 6 саяас дээш  тэтгэврийн зээлтэй байсан иргэд үйлчлүүлдэг банкин дээрээ очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай.

Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн хүрээнд  БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан дөрвөн төрлийн хөнгөлттэй нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр 50.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Харин энэ сард нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүллээ. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40.0 мянгаар нэмэгдүүлж 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэврийг 409.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу  сүүлийн 3 жилд бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмэгдүүлээд байна.

БЗД-ИЙН 5-Р ХОРООНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ Д.НЭРГҮЙ:

Тэтгэврийн зээл тэглэгдсэнд баяртай байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж авсан зээлийг төр засаг маань тэглэж өглөө. Нэгдүгээр сард тэтгэврийн зээл суутгасныг буцааж олгосон, хоёрдугаар сарын тэтгэврээс зээл суутгалгүй бүрэн олголоо. Зээлээ төлүүлээд дээр нь бүр нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авлаа шүү дээ. Миний тэтгэвэр 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

ХУД-20-Р ХОРООНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ И.ЛХАМСҮРЭН:

Төрөөс бидний тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаад талархаж байна. Тэтгэвэр сүүлийн 3 жилд нийтдээ 40 шахам хувиар нэмэгдсэн гэж Нийгмийн даатгалын газраас мэдээлж байна лээ. Бас тэтгэврийн зээлийг тэглэж ахмад настнуудынхаа амьдралын баталгааг хангахад анхаарч байгаад баяртай байна.

СБД-ИЙН 16-Р ХОРООНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ И.ЦЭРЭНДЭЖИД:

Тэтгэвэр маань нэг дор давхар нэмэгдэж их баяртай байна. Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, 50 мянгаар нэмэгдсэн. Сая нийт иргэдийн тэтгэврийн нэмэгдлээр дахиад 30 мянгаар, ингээд нийтдээ 80.0 мянган төгрөгөөр тэтгэвэр маань өслөө.

57
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.182Hulan   • 2020, 2 сарын 10. 19 цаг 50 минут

Ene niigemd chin yanz bvriinl hogshoon hvmvvs bga daa zeeleeree amjirgaagaa awch ywdagch hvmvvs bna zeel awahgvi be hvvhdvvden gaigvi tsailan mngtee gadaad dotoodod ajildagch hvmvvs bga shvv dee yadaj zeelee ter 6saraar olgodog bolgoochee hvmvvsee

66.181.161.13Зочин   • 2020, 2 сарын 7. 18 цаг 48 минут

Tegleeguil bna hamtrangaar orson huuhedni ar gerte zeel avah gsen zeel tegleegui uchir bidend zeel uguhgui gden humus zunduu bna hamtrangin humusig nerigni hasch uguch

66.181.187.243Зочин   • 2020, 2 сарын 7. 13 цаг 32 минут

Та 3 даа болон танай намд баярлалаа.Гэхдээ дахиж та нарыг хялайж харахгүй ээ новшнуудаа.

139.5.219.97Монгол хүн   • 2020, 2 сарын 6. 20 цаг 48 минут

Нэгэнт улсынхаа хөрөнийг бар ядаж байгаа юм шиг тарааж байхад авахаас биш яахав дээ.УИХ д олон жил болоод биднийг тэнэг гэж боддог шударга бус худалч эднийг бүү сонгоорой ахмадуудаа

202.126.89.14Зочин   • 2020, 2 сарын 6. 17 цаг 14 минут

өр тэглэнэ гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө нэг хэсгийг биелүүлсэн ерөнхийлөгч мундаг бна. Олон ахмадууд баярлаж харагдсан. Олон тэрбумаар идсэн нөхдүүдтэй олигтой тэмцэл хийж чаддаггүй хэрнээ нэг ч болсон монгол иргэн өрнөөсөө гарч бхад баярлах нь битгий хэл барьцаж байгааг харахад монгол минь хэзээ хөгжинө дөө гэсэн бодол төрж бна. Хийж бүтээж байгаа нэгнээ зүгээр дэмжээд өгвөл, дараа дараагийн асуудлаар магадгүй өөр нэгний асуудлыг нааштай шийдэж өгөх гээд хичээх ч юм бил үү.

192.82.71.57зочин   • 2020, 2 сарын 6. 15 цаг 22 минут

Ач санах, гэсэн ,нэрээр ,ахмадуудаа ,ялгаварласан, ухаан ,муутангууд ,удахгүй ,шангаа ,хүртэнэ. Цэвэршдэг ,тавилантай. Нийгэм нүгэлтэнгүүд ээ цэвэрлэсээр ,ирсэн ,түүхтэй.Хоёр, банкинд ,тус , болох гэсэн ,башир ,арга ,байжээ. Зээлээ ,тэглүүлсэн ч ,гэсэн ,санал өгөхгүй. муухай ,санаатай ,арга ,байлаа. Түүхэнд үлдэнэ.

192.82.75.118Я.Ганболд   • 2020, 2 сарын 6. 0 цаг 28 минут

Ахмадуудаа ялгаварласан хамгын харьцангуй тогтоол болсон. Бүх ахмадууддаа тэгш хэмжээтэй хуваарилсан бол дээр байх байсан юм. харамсаж байна.

122.201.24.174Зочин   • 2020, 2 сарын 5. 22 цаг 43 минут

Tetgewert garchaad nas barsan humuusiig tegelsen bol buyn boloh bj deee

202.126.88.64Зочин   • 2020, 2 сарын 5. 14 цаг 32 минут

tged zelgvi nastnud hoorhi min hohirod vldej bga bhgvi yu erh tegsh bh zarchim hana bn aa

66.181.161.127Aagii   • 2020, 2 сарын 5. 11 цаг 22 минут

Neeh ih tetgewer awdag hun bishee 380-l awdag hugshin gesen tgd 3n sarin zeel awah gd l gj yarij bhin sonsood bichlee 3n sarinh bolhuu gesen bolgonoo gene ene daanch mongol bank zeel haatsan gd uguhgui gene gd 1hugshin bankan dr yawj blee

66.181.161.127Aagii   • 2020, 2 сарын 5. 11 цаг 17 минут

tetgeriin zeelgui hugshid gants tsagaan saraar 3n sarin zeel awdgiin say bankin dr ochod 3n sarin zeel awii ghed uguhgui gesen bhin yagad yum boloo...yamar ulsaar tuluulene gj bgaa bish dee bas olon sar bish 3n sarin zeel sh dee..

150.129.140.7Bymba svren   • 2020, 2 сарын 5. 9 цаг 48 минут

Bvged tegsh huwah hergtei

103.26.193.254дамба   • 2020, 2 сарын 5. 9 цаг 45 минут

төр засагтаа гомдож байна зээл тэглэнэ гэж 15 сая төгрөгийн зээл авахуулчихаад 6 хан саяыг хаагаад байхдаа яахавдаа арайч дээ

202.21.107.107Зочин   • 2020, 2 сарын 5. 13 цаг 14 минут

Medreliin ubchtei hun I'm yum yaridgiin.Cetgetsiin emnelegt Ochir uzuul.

202.126.88.59Зочин   • 2020, 2 сарын 5. 6 цаг 19 минут

Баттулга ээжээрээ 30 сая төгрөгийн зээл авхуулаад нийгмийн даатгал төлүүлчих гэтэл эсэргүйцэлтэй тулгараад 6 сая болов

202.9.46.3Дэлгэрмаа   • 2020, 2 сарын 5. 0 цаг 42 минут

Төр засгаас өр тэглээд өг гэж хэн ч гуйгаагүй.бага тэтгэвэртээ хүмүүсийнхээ тэтгэврийг 500-600 болгочихсон бол болох байлаа.улс орон маань ч өр ширэнд орохгүй.өр тэглэлтийн нэрийн дор өшөө асуудал байгаа гэж бодож байгаа.эсвэл бүх ахмадууддаа жигд 3 сая өгчих байлаа.ард түмэн хардах эрхтэй .төр нь алхам тутамдаа ард иргэддээ сэтгэлгүй хандаж үхэх нь үхэж.сэхэх нь сэхэг гээд хаячих бор зүрхээрээ болгох гээд хичээж байна даа.эх оронч сэтгэлгээтэй мань мэт нь улс эх орон маань шадахд өр ихтэй улс эх орноосоо юу ч нэхэгүй хичээж байсан шүү

202.9.46.3Саруул   • 2020, 2 сарын 5. 0 цаг 33 минут

Тэтгэврийн зээл тэглэлт хамгийн гшударга бус ёс зүйгүй муйхар судалгаагүй алагчилсан ахмадуудаа гомдоосон төрд ойрхон ах дүүтэй хүмүүс нь мэдээлэл аваад 1гэр бүлийн 2 хүн зээл авсан байх жишээтэй

202.55.188.33Баяраа   • 2020, 2 сарын 4. 21 цаг 59 минут

Дэвтэрийн хэзээ өгөх вэ харуу хэлдэг юмуу юм асуухайр

58.122.134.15Зочин   • 2020, 2 сарын 4. 21 цаг 39 минут

Ядаж 500.000 болгооч ээ!! Дарга нар 300.000 төгрөгөөр сар амьдарч чадах уу?? Чадахгүй шдээ. Монголчууд үнэхээр ядарч байна шдээ.

64.119.25.174Зочин   • 2020, 2 сарын 4. 19 цаг 28 минут

****.Та нар иргэдээ ялгаварлаж байгаагаа огт мэдэхгүй байгаа байх нээ тэ Хүрэлсүхээ..Удахгүй та нарт мэдрүүлэхийн төлөө бүхнийг хийнээ.

66.181.161.110Зочин   • 2020, 2 сарын 4. 20 цаг 45 минут

Чамшиг хорчин санаатай **** хол явахгүй байхаа

66.181.161.59Зочин   • 2020, 2 сарын 4. 18 цаг 18 минут

Zugeer baisan humuusiig taltsuulaad mash buruu shiidver gargalaa daa ahmaduudaa alag uzlee ta nart sanal ogohgui harin esergeeree zeelguig ni uramshuulah ni zov baisiimaa

66.181.188.206Зочин   • 2020, 2 сарын 5. 9 цаг 48 минут

Bolomjtoi hvmvvs ni zeel avdaggui yum shde

66.181.181.63Зочин   • 2020, 2 сарын 10. 10 цаг 49 минут

Zeel avchaad sar bur yamar ch orlogogui bolchih uchir zeel avdaggui yum. Ahmaduudiig alagchilj, undsen huuli zurchsun shiidver.

66.181.186.33Зочин   • 2020, 2 сарын 4. 18 цаг 14 минут

ШООВДОРЛОГДСОН ХҮМҮҮС МАН -Д САНАЛАА БҮҮ ӨГ !!! ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАДАД 6 САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ӨГӨХ НАМ ХҮЧИНД САНАЛАА ӨГЦГӨӨE!!!

66.181.161.110Зочин   • 2020, 2 сарын 4. 20 цаг 47 минут

Чиний шунал хэмжээнээсээ хэтэрсэн байна төр засагтаа баярлах хэрэгтэй

66.181.188.206Зочин   • 2020, 2 сарын 5. 9 цаг 49 минут

Tiim shv.

202.126.88.59Зочин   • 2020, 2 сарын 5. 6 цаг 20 минут

Чи зээлээ төлүүлчихсэн чавганцуу

202.126.88.49Зочин   • 2020, 2 сарын 4. 17 цаг 57 минут

Umnii une davhar nemegdeed iimerhuu arga hemjee hend ch hereggui bolj bna daa

202.55.188.34БАТ   • 2020, 2 сарын 4. 17 цаг 51 минут

900 ТЭРБУМЫГ БҮХ АХМАДУУДАДАА ТЭГШ ХУВААГААД ѲГЧИХСѲН БОЛ ТУЙЛЫН ШУДАРГА БОЛОХ БАЙЛАА НАДААС ДОР ТНЭГ МАЛНУУД БАС БАЙХИЙМАА

202.55.188.34БАТ   • 2020, 2 сарын 4. 17 цаг 48 минут

ТЭР ЗЭЭЛГҮЙ ГЭЭД БГАА АХМАДУУД ДОТОР ЧИНЬ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЭ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧААД ТЭТГЭВЭРЭЭСЭЭ ЗЭЭЛЭЭ ТѲЛѲѲД ЯВЖ БГАА АХМАДУУД ЗѲНДѲѲ БГАА ЗЭЭЛГҮЙ БСАН БОЛ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ АВАХ Л БСАН БАЙХ ҮНЭХЭЭР ХЭДЭН АХМАДУУДАА ЯЛГАВАРЛАН АЛАГЧИЛСАНДАА ЭНЭ ТѲР

202.9.47.27АРД   • 2020, 2 сарын 4. 16 цаг 25 минут

ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭЖ 25-30 МЯНГААР НЭМСЭНД БАЯРЛАЖ БАЙНА АА ХАРИН ЗА ЭД НЭМЛЭЭ ГЭСЭН ШИГ МАСК, МАХНААС АВХУУЛААД БАРААНЫ ҮНЭИЙН ӨСӨЛТ ХУРДАЦТАЙ ЯВЖ УЛААН САЙД МАХНЫ ҮНЭ ТОГТВОРЖУУЛДАГ ХҮН БИШ ГЭЭД ЗАРЛААД ХӨӨРӨГДЧИХ ШИГ БОЛОХ ЮМ ИНГЭХЛЭЭР ЭНЭ НЭМЭГДЭЛЧ АШИГ ТУС НЬ ГАВИХ ШИНЖГҮЙ ДЭГЭЭ... ЯАНА ДАА

103.80.211.134Зочин   • 2020, 2 сарын 4. 14 цаг 46 минут

БАТТУЛГА ,ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ 3 ахмадуудаа хууря мэхэлсэн ..Голдоо ортол гомдож бна.

103.57.95.60банк   • 2020, 2 сарын 4. 13 цаг 44 минут

зээлгүй бол хох чинь

202.179.18.233Zochin   • 2020, 2 сарын 4. 13 цаг 24 минут

Zeel avsan abaaguigeer ni ahmaduudaa yalgabarlasan asuudal bolson doo.Uy ch geh be dee.Zeel avaagui ahmaduud hen ch bish uym bailgui dee.Huuhed huurch baigaa uym shig ereen tsaasaar huuraadl ...

202.21.105.12Зочин   • 2020, 2 сарын 4. 12 цаг 48 минут

Зээл тэглэх нь бүхэлдээ зөв байсаан.даанч хамгийн муухайгаар бусад хөдөөнийхөн балласан.

66.181.165.91Зочин   • 2020, 2 сарын 4. 11 цаг 11 минут

Зээл аваагүй ахмадууддаа баярлалаа та нар минь үнэхээр амьдралын боломжтой үр хүүхдүүд нь аав ээжийгээ гэдэг авдаг хэддээ сэтгэл хангалуун сайхан хүмүүс юм. Өвчин хэлж ирдэггүй аргагүйн эрхэнд зээл авч өөрийгөө эмчилүүлсэн надад бол үнэхээр төрдөө баярлахаас өөр алга даа.

103.229.121.12Зочин   • 2020, 2 сарын 4. 15 цаг 52 минут

Зээл аваагүидээ бишээ хэрэв би зээл авбал баир цахилгааныхаа төлбөр даралтныхаа эм хоол ундаа залгуулж чадахгүи ш дээ зөв оилгох хэрэгтэи шүүдээ хэрэв зээл авчихбал орон сууц төлбөрөө нэхээд өдөр шөнөгүи хаалга балбаад иог тастаад баидаг юм шүү дээ

66.181.160.55Зочин   • 2020, 2 сарын 4. 22 цаг 09 минут

tiinshdee bi ch gsn emee yaj awhuu buh ymaa yaj tushaah uu hool undaa yaj awhuu dee eniig bas oilgomoor ymaa said darga ih hurliin gishuudee

66.181.160.23ИРГЭН   • 2020, 2 сарын 4. 11 цаг 08 минут

ЭНГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХДОО 45 ХУВИАР, ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНГИЙН ИРГЭД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХДОО 60 ХУВИАР ТООЦОЖ ТЭТГЭВЭР ТОГТООЖ БАЙГАА НЬ МАШ ЯЛГААТАЙ БАЙНА. БИ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ЦЭРГИЙН ЦОЛ ФОРМТОЙ АЖИЛЛАЖ БАЙГААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ХҮН БАЙНА. ТЭТГЭВЭРТ ГАРАХ ҮЕДЭЭ ХОЛБОГДОХ 2 ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ УНШИЖ БАЙГААД ОЛЖ МЭДСЭН. ИЙМД ЭНГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХУВЬ ХЭМЖЭЭГ ИЖИЛХЭН 60 ХУВИАС ТООЦОЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭД БОЛ АДИЛХАН.

103.229.121.12Зочин   • 2020, 2 сарын 4. 15 цаг 54 минут

Ард иргэдиинхээ төлөө ажиллахгүи баиж ямар өндөр тэтгэвэр авдаг баинаа зарим нь хээл хахуульд орооцолдоод л

66.181.165.91Зочин   • 2020, 2 сарын 4. 11 цаг 07 минут

Ерөнхийлөгчидөө мааш их баярлалаа. Тэтгэвэр нэмэгдэж зээлээс чөлөөлж өгсөнд. Энэ үйл явдал олон жил дурсагдаж яригдах болно.

66.181.189.196Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 37 минут

Heden hogshuuldee 3 sayiig ogson bol ner tsever bsn yum bish uu

192.82.78.32Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 34 минут

нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл гэж байдаг юм уу... ойлгосонгүй. Баттулга ерөнхийлөгч ч сайн бантан хутгалаа даа... за яахав. жаахан ч гэсэн хэлсэн амандаа хүрье гэж бодсон биз дээ... 12 сард 6 саяаас дээш зээл авсан хүмүүс хожоод өнгөрвүү...тэд чинь урьдчилаад мэдээлэл авчихсан хүмүүс байсан ш дээ... Төрийн нууц задруулсан хүмүүсээ яах вэ... Ерөнхийлөгчийнхөө нууцыг задалсан хүмүүс хэн байв аа...

103.229.121.12Зочин   • 2020, 2 сарын 4. 15 цаг 55 минут

Алаг үзэж нэмлээдээ

202.9.47.0Зочин   • 2020, 2 сарын 4. 14 цаг 56 минут

Зээл авсан хүмүүсийг битгий буруутгаад бай.аз байхгүй юу ямар юмных нь нууц задрах вэ дэ. Битгий улс төржүүлээд бай.Зүгээр өнгөрөөж чадахгүй атаархуу юмнууд ингэж илүү дутуу юм ярьж хийсэн ажлыг үнэ цэнэгүй болгож бна.Одоо больчихвол яасан юм бэ,дургүй хүрмээр их ярих юм.Настангуудаа тайван байлгаж үзээч битгий хорон үгээр шаналгаад бай алсын хар

202.126.89.1Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 29 минут

Зээлээ тэглүүлээд дахиж зээл авна дараа нь дахиад тэглэнэ гэж амтшиж байгаа даа Хүүхдүүд нь

202.9.47.0Зочин   • 2020, 2 сарын 4. 15 цаг 03 минут

Юу боллоо гэж тэгэх билээ дээ. Настангуудыг тийм дорой ухамсар мөчид гэж бодоо юу. Харин ч үгүй шүү.Тийм сувдаг сэтгэл үгүй зээл авсан ч эргээд өөрсдөө төлнө төлсөөр ч ирсэн юм. Бачимдаж уурлах хэрэггүй уужуу тайвнаар харцгаая. Настангуудаа баярлуулаад араас нь элдэв юм бүү ярь.Сэтгэлд нь бүү сэв суулга, залуус та нарын ирээдүйн төлөө их зүйл хийсэн улс шүү дээ

202.126.89.1Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 28 минут

Бонд гэж үлгэр штээ одооны засгын газар огцорсон бна тэгхээр дараагын адилхан малнууд нв Боломжгүй гээд даший шог ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЖ БАЙГАА АХМАДУУД БАЯРЛАЖ БАЙГАА ГЭХДЭЭ ХЭДЭН ХУВЬД НЬ МУЛГУУ АВГАЙ ХҮҮХНҮҮД ХАР ХҮҮХДҮҮД НЬ ЯАЖ ТЭНЭГТЭЖ ӨГЧ БНАА нэг нь зээлгүй болж байхад баярлаж яв ч гэх шиг ТЭД ТАМЫН ТОГООНД ЖИНХЭНЭ АМЬДАРЧ БАЙГААГАА ЗАРЛАЖ ШИВШИГ ТАРЬЖ ГАНЦ ЭМГЭНИЙ ЗУРАГ ХӨРГИЙГ БАЙН БАЙН ТАТАЖ АВААД ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙХАД МОНГОЛ УЛСЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ЯАГААД ҮЙЛЧИЛЭХГҮЙ БНА АА

66.181.189.196Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 25 минут

Ahamduudiig yalgavarlan gaduurhahaa bolioch

43.242.242.24ХАР МУУР ЕРӨНХИЙЛӨГЧ   • 2020, 2 сарын 4. 10 цаг 24 минут

Банк иргэн 2 гэрээ байгуулж зээл авч байхад Хармуур Баттулга под царайлж голоор нь орж улсаа хохироохоо болиоч. Хэдэн авгайнхаа хэдэн хүүхдүүдийн өр зээлийг улсаас хулгайлсан мөнгөөрөө төлдөг юм байгаа биз. Үлс орон гэдэг өөр. Толгой чинь хүрэхгүй бол албан тушаалаа өгөөч. Ард иргэдийг улам хариуцлагагүй халамжийн бодлогод живүүлж өөрийг мундаг гэж харуулах гэсэн улс төрийн шийдвэр чинь н муухай Хар муур шиг харагдаж байна. Жинхэнэ ерөнхийлөгч бол массд таалагдах нь чухал биш Улс эх орныхоо ирээдүйг харж энэ их гадны өрнөөс салж өрөө бага ч гэ

202.126.89.1Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 21 минут

Монгол улсын ҮНДСЭН ХУУЛЬД ИРГЭН БҮХЭН ТЭГШ ЭРХТЭЙ ГСН ЯАСАН БЭ ЗЭЭЛГҮЙ БМАН АХМАД НАСТНУУДЫГ ЯАЖ БАЙГААН ТЭД ӨӨР УЛСЫН ИРГЭН ЮМ УУ БӨӨНӨӨР НЬ АВЧ ХҮҮХЭДДЭЭ ӨГСӨН ЗЭЭЛИЙГ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧ БАС ЗЭЭЛ ТЭГЛҮҮЛЭЭГҮЙ АХМАДУУДЫН ХҮҮХЭД ТӨЛЖ БАЙГАА ШТЭЭ

66.181.189.196Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 14 минут

Bondoor chini yah yum

122.201.22.66Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 08 минут

50000nemegdel zarim hund oroogui ba. Duurgiin daatgaliin baitsaagchtaigaa uulzahuu erunhii gazarluu ovhihuu?

202.9.40.43Зочин   • 2020, 2 сарын 4. 9 цаг 48 минут

Группын тэтгэвэр авдаг хүмүүст хамаарах уу

66.181.186.30Зочин   • 2020, 2 сарын 4. 9 цаг 48 минут

Би энэ төрд ард түмний эрүүл мэндийг хамгаалж тасралтгүй 40 жил ажиллаад тэтгэвэрт гарсан, би энэ төрд гомдож бн. 2 удаа ялгаварлан гадуурхлаа намайг. Зээл авалгүй сар сарын хэдээрээ болгож явсаны төлөө гадуурхалаа, 550000төгрөгний тэтгэвэртэй боломжийн хангалуун амьдралтай гээд гадуурхалаа, та нарыг өвчин туслаа үхлээ гээд хэвтэж байхад чинь асарч, сувилаж, нойргүй хонож байсан юм, тэр эрээн цаасаар чинь би яах юм? Битгий хуур, та нарт голдоо ортол гомдлоо, яасан ч уучлахгүй ээ

195.206.47.120Зочин   • 2020, 2 сарын 4. 10 цаг 40 минут

Олон хүн ийм гомдолтой байгаа. Даанч биднийг сонсох төр засаг алга даа...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.