2020 оны 2-р сарын 14
8 цаг 10 минут

Р.Саранцэцэг: Гуравдугаар сарын 1-ээс 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж эхэлнэ

Монголбанкнаас 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гуравдугаар сарын 1-ээс гүйлгээнээс татахаар болсон. Мөн цоо шинэ, өндөр нууцлал бүхий 20 мянгатын дэвсгэртийг үйлдвэрлэж, гүйлгээнд оруулахаар болоод байгаа юм. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгээс тодрууллаа. 

-2006 онд үйлдвэрлэсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Одоогоор манай улс 3 янзын 20 мянгатын дэвсгэрттэй болчихсон байна.  Хамгийн эхнийх нь 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэрт. Энэ нь хамгаалалт маш муутай. Тиймээс 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар хийх тохиолдол их гардаг. Цагдаад бүртгэгдсэн хуурамч мөнгөтэй холбоотой хэргүүдийн дийлэнх нь 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг дууриалгасан байдаг. Хоёрдугаарт, цонхтой, холаграммтай 20 мянгатын дэвсгэртийг 2009 онд үйлдвэрлэсэн.  Арай сайжруулж, нууцлал нэмж, хамгаалалт сайтай болгож гаргасан. Гурав дахь нь, 2019 онд хэвлүүлснэ шинэ 20 мянгатын дэвсгэрт. Шинэ 20 мянгатын дэвсгэртийг бид 2019 онд хэвлүүлсэн. 2020 онд гүйлгээнд гаргаж байгаа нь арилжааны банкууд АТМ, мөнгө тоолох машиндаа шинэ дэвсгэртийг таниулах тохиргоог хийдэг. Тэгэхгүй бол машин танихгүй.  Банкууд бэлэн мөнгөний машиндаа тохиргоо хийхэд нэлээд урт хугацаа шаарддаг.  Өөрсдөө тохиргоо хийж чадахгүй. Машиныг авсан гадаадын компани руу хандаж, тэд ирж тохиргоо хийдэг.  Тиймээс тохиргоо хийхийн тулд 4-5 сарын хугацаа шаардлагатай болдог. Бид банкуудыг хүлээгээд 2019 ондоо багтаж гүйлгээнд гаргаж чадаагүй. 

-Одоо банкууд тохиргоогоо хийж байгаа юм уу. Хэзээ дуусах бол?

-Тохиргоогоо хийж байгаа гэж бидэнд мэдээлсэн. Удахгүй бэлэн болох байх. Ялангуяа орлого авдаг АТМ-д зайлшгүй таниулах шаардлагатай. Тийм учраас хугацаа орж байна. Түүнээс биш цагаан сарыг тааруулж шинэ 20 мянгатын дэвсгэртийг гаргаж байгаа юм биш шүү. Одоо 3 янзын 20 мянгатын дэвсгэрттэй болчихсон учраас хуурамчаар хийгээд байгаа 2006 оны мөнгийг гүйлгээнээс татчихъя гэж байгаа юм.  Гуравдугаар сарын 1-ээс эхлээд банкууд ялгаад, Монголбанкинд тушаана.  Гүйлгээнд хэрэглэхгүй гэсэн үг. Харин бизнес эрхлэгчид, наймаа арилжаа хийж буй хүмүүс, иргэд 2022 оны гуравдугаар сарын 1 хүртэл 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртийг чөлөөтэй солиулж болно. Арилжааны ямар ч банкинд солиулж болно гэдгийг хэлье. Мөн Монголбанкинд сольж өгнө. 

-Шинэ мөнгө хэвлэж, төсвийн мөнгө үрлээ гэсэн шүүмжлэл хэлэх хүмүүс байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Альч улсын төв банкинд мөнгөн тэмдэгт хэвлэх эрх байдаг. Мөнгөн тэмдэгт чинь нийтийн өмч. Нийтийн өмч найдвартай, хамгаалагдсан байх ёстой. Хэн дуртай нь хуурамчаар хэвлээд байж болохгүй. Тиймээс Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд мөнгөн тэмдэгтийн найдвартай байдлыг хангах ёстой. Тэр утгаараа аймар үнэтэй боллоо, маш багаар хэвлэх ёстой гэх мэт зүйлд санаа тавих ёсгүй. Монгол Улсын мөнгөн тэмдэгт чанартай, нууцлал өндөртэй байх ёстой гэдэг утгаар нь үргэлж сайжруулж байгаа. Шинэ мөнгөн тэмдэгт хэвлүүлэхийн тулд төсвийн мөнгөнөөс зарцуулдаггүй. 

-Шинэ 20 мянгатын дэвсгэртийн гол гол шинэчлэл, ямар нууцлалтай болсон талаар мэдээлэл өгөөч?

-Бид хэд хэдэн чиглэлээр өөрчлөл оруулсан. Хамгаалалтын элементийн хувьд 3D хөдөлгөөнт, микро офтик туузыг хийж өгсөн.  100 ам.долларын дэвсгэрт байдаг даа. Тэр шинэ дэвсгэртэд цэнхэр тууз байдаг. Тэр тууз, шинэ 20 мянгатын микро офтиз тууз хоёрын технологи адилхан. Гэхдээ ам.долларынх 3 дахь үеийнх нь технологи. Шинэ 20 мянгатынх 4 дэх үеийнх нь байгаа. Тэгэхээр шинэ 20 мянгатын дэвсгэрт 100 ам.долларын дэвсгэртээс илүү нууцлалтай, найдвартай болсон гэсэн үг.  Түүнээс гадна, өнгө нь хувирдаг спарктай болсон. Таван мянгатын дэвсгэрттэй адилхан, 3D. Харах өнцгийг нь өөрчлөөд, нааш, цааш нь хөдөлгөвөл ногоон, шар хоёр цагариг байраа сольж хөдөлнө.  Энэ хоёр шинэчлэлийг дуурайж хийх ямар ч боломжгүй.  

Мөн 20 мянгатын дэвсгэртийн хоёр талд ташаа зураасуудыг хийж өгсөн. Товгор зураас. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан таних тэмдэг. Өмнө нь манайд ийм таних тэмдэгтэй мөнгөн дэвсгэрт байгаагүй. Бид 50 болон 20 мянгатын дэвсгэрт дээр шинээр оруулж өгсөн.  Ард талд нь гялгар өлзий хийг оруулсан. Хамгаалалтын элементийн хувьд ийм шинэчлэл хийсэн. Гэхдээ хамгаалалтын элементийг 4 түвшинд хуваадаг. Бид зөвхөн нэгдүгээр түвшний элэементийн талаар л дурьдаж байна.  Машинд зориулсан элемент, багажны тусламжтай таньж болохоор гээд.

2006 оны 20 мянгатын дэвсгэртийг яагаад хуурамчаар хийгээд байна гэхээр иргэд хараад л шууд таних  нууцлал багатайгаас болж Тиймээс хүмүүс шууд хараад л таньж болохоор нууцлал оруулж өгье гээд ийм хоёр зүйл оруулж өгсөн. Хамгаалалтын элемент гэвэл ийм.  Түүнээс гадна, жижиг засваруудыг оруулж өгсөн. Чингис хааны зургийг засахыг зөвлөсөн, шаардсан захиа, албан бичиг манайд их ирдэг байсан. Би ч өөрөө тэр захиаг ирэхээс өмнө анзаардаггүй байсан. Духны үс тасарсан. Үсний хөхлөг нь цагариган ээмэг шиг харагддаг. Соёмбоны галын дөл нь яргуй цэцэг шиг харагддаг гэх мэтээр шүүмжилсэн санал ирүүлж байсан. Тэр болгоныг бид шинэ 20 мянгатын дэвсгэрт дээр засаж өгсөн. 

50 төгрөгийн шинэ дэвсгэртийг хийхдээ ард талд нь байдаг морины зургийг өөрчилсөн. Хүмүүс "Ямар амьтан нь мэдэгдэхгүй нэг амьтны бөгсөн бие байдаг. Билэг дэмбэрэлгүй" гээд шүүмжилж байсан.  Тиймээс түүнийг нь засаж, хэвлэсэн.  Мөн хоёр ширхэг налуу зураас оруулж өгсөн. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан. Түүнээс гадна, спарк буюу өнгөө сольдог хоёр цагариг оруулсан. 2019 онд 50 төгрөг, 20 мянгатын дэвсгэртээ хэвлэхдээ хамгаалалтын элементүүдийг энэ мэтээр оруулж өгсөн юм.  

 

 
 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.167Иргэн   • 2020, 3 сарын 5. 19 цаг 45 минут

3-р сарын нэгээс хуучин 20,0₮ гүйлгээнээс татна гэсэн сая тэтгэвэрт буцаад л өгч б.а. шинэ 20,0₮ байхгүй л б.а яагаад худлаа мэдээлэл өгдөг юм бэ? АТМ-үүдээ шинэ 20,0₮ таниулж эртхэн хэлсэндээ байлдаа бидний гар дээр хужрамч 2006 оны 20,0 ирж байгаа эсэхийг мэдэхгүйшдээ ямар замбарахгүй юм бэ

75.170.111.7299999   • 2020, 2 сарын 28. 4 цаг 08 минут

Saijruulsan nuutslaltai bolgoj bgaa ni sain xereg ch ene mungiig xaana xevlej baigaa ve gedeg TOM asuudal. Mongol tugrugiin xansh unalt undur xuvitai bgaa ni Mongol Uls-iin tusgaar togtnold shuud ayul uchruulax magadlal undur. Eniig xezee yaj xurdan uurchlux ve gedeg odoogiin zasgiin gazriin No.1 asuudal baix yostoi.

192.82.77.91Зочин   • 2020, 2 сарын 27. 23 цаг 49 минут

Энэ бол жинхэнэ мөнгө угаалт. Ам.доллартай харьцах чанараа алдаж хөрвөх чадвар улам судалсаар эцэстээ бөгс арчих цаас болох вий

66.181.161.107Зочин   • 2020, 2 сарын 27. 21 цаг 33 минут

Ажилаа хийж бгаа хүмүүсд амжилт хүсьё маш чадварлаг эдийн засагч гэр бүлүүд монгол улсынхаа эдийн засагт хувь нэмэрээ лоруулж бгаа хүн шүү

58.122.62.159тунгалаг   • 2020, 2 сарын 23. 19 цаг 33 минут

би гадаадад байгаа энд ирэхдээ 20.000тѳгрѳгийг 5ш аваад ирсэн 6сард буцна мѳнгѳѳ яах вэ

59.153.87.167Иргэн   • 2020, 3 сарын 5. 19 цаг 46 минут

2022 оны 1 сарын 1 хүртэл гүйлгээнд авна санаа зоволтгүйээ

81.221.148.213иргэн БАТ   • 2020, 2 сарын 17. 17 цаг 20 минут

монгол банк төгрөгийг дуртай цагтаа хэвлэн гаргаж .ам доллартай харьцах чанараа алдаж бна дэлхий дээр хамгийн чанахгүй мөнгө бол ТӨГРӨГ боллоо Энэ нь иргэдийн ядуурлын нэг шалтгаан юм өөрсдөө мөнгөө хэвлэж бусдаас өндөр цалин авдаг муу хүмүүс гэж хэлж болно Монгол улс алт.мөнгө. зэс газрын ховор элёмёнт.нёфть.кокс .нүүрс.цэвэр цэнгэг ус. Уран дэлхийд ховордсон амьтад..Төмөр. мод.бүгдийг экспортанд гаргаж бна Гэтэл Монгол БАНК төгрөгийнхээ хөрвөх чадвараа жорлонд хаёсантай адил болгожээ Баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үр шимийг үгүйсгэж бна

81.221.148.213Зочин   • 2020, 2 сарын 17. 17 цаг 25 минут

мөнгө хуурамчаар үйлдэх зааварчлага өгч байгаа юи уу

81.221.148.213Зочин   • 2020, 2 сарын 17. 17 цаг 23 минут

монгол орны урсгаш ахин хөгжихэд чөдөр тушаа болсон байгууллага мөн

64.119.20.49Р.Үнэнбат   • 2020, 2 сарын 15. 19 цаг 54 минут

Энэ буруу үйлдэл бүхнийг татвар төлөгчдийн мөнгөөр цайруулах ёстой юу. Хариуцлага гэж байх уу.

192.82.76.19zochin   • 2020, 2 сарын 15. 11 цаг 46 минут

төрийн алба санаа муутай эхнэр нөхрүүдээр дүүрэх нь ээ.

122.201.21.202зочин   • 2020, 2 сарын 14. 16 цаг 10 минут

2006 онд шинээр,, хэвлүүлсэн,, хүмүүст,, хариуцлага,,тооц ,Зарлага төсвөөс биш ,гэсэн ,төрөөс ,гарч ,байна. Мөнгө ,үйлдвэрлэж ,тараасанаас ,төг ,,ханш и ,унана.

202.55.191.194Зочин   • 2020, 2 сарын 14. 15 цаг 01 минут

Ингэж хамаагүй мөнгөний нууцлалыг дэлгэж болдог л юм байх да болохгүй л баймаар юм. 50 төгрөгтэй адилхан 100 төгрөгний ар талд бас морины зураг нь яг адилхан байна. 100 төгрөг засаагүй л юм байх да

202.55.191.194Зочин   • 2020, 2 сарын 14. 11 цаг 10 минут

Мөнгөний нууцлалыг ийм байдлаар нууцлалыг хамаагүй дэлгэрэнгүй ярьж болохгүй ард иргэдэд нууцлалын талаар товч бөгөөд сайн ойлголт өгөх зөв тэгэхдээ нууцлалаа зааварчилгаа юм шиг ингэж хийгээрэй гэсэн юм шиг ярьж болохгүй

202.70.33.242z   • 2020, 2 сарын 14. 10 цаг 57 минут

bitgiii hudlaa shaal daa mongo hevlej tetgevriin zeeliig darj bgaa sh dee. belen mongo niiluulegdej bgaaa.

64.119.20.49Зочин   • 2020, 2 сарын 15. 19 цаг 56 минут

Үнэн байх шүү.

180.149.93.14Зочин   • 2020, 2 сарын 14. 9 цаг 30 минут

Эхнэр нөхрөөрөө Монголын төрийг самарч байгаа танай гэр бүл үйл лайгаа эдлэх өдөр ирэх биз

202.179.31.42Зочин   • 2020, 2 сарын 14. 12 цаг 37 минут

Энэ хэн гээчийн авгай юм бэ

202.21.100.210жалайр зоригоо   • 2020, 2 сарын 14. 8 цаг 44 минут

Ингээд нууцлалаа бичээд байж болдымуу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.