НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гаригт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Тодотгоход, өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-наас эхлэн иргэдийн данс руу шилжүүлж дууссан. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авав. Цаашид Сангийн яам НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
БАС Л ЖДҮ ШИГ ЮМ БАЙНА . БУЗАР ЛУЙВАРЧИД .
Sygalaa taarsan mungu hezee ugdug bee yamar ytsaar lablah yu
хаагуур явдаг сугалаа юм бол доо. Энэ сугалаа гэгч эхлэснээс хойш нэг ч удаа хожиж үзсэнгүй. Гэтэл дахин дахин 50 сая хожоод байгаа хүнийг гайхдаг.
ЗҮГЭЭР Л ИРГЭДЭД БУЦААН ОЛГОЛТЫН ӨГЧ БАЙХАД БОЛНО. ТЭР СУГАЛАА ГЭСЭН ЮМАА БОЛЬЖ ҮЗ.
ЛУЙВАР Л ГЭЖ БОДДОГ ДОО.
Итгэдгүй шдээ
энэ чинь луйвар шүүдээ