2020 оны 2-р сарын 20
8 цаг 09 минут

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийж, 1072 хувьцааны ногдол ашиг гэж 96480 төгрөг олгохоор болсон талаар мэдэгдлээ.  Энэ шийдвэр гарахтай зэрэгцээд л нийгэм хоёр хуваагдлаа.  Зарим хэсэг нь шуудай гурилын үнэ хүрэхгүй мөнгө тарааж байхаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг барь.  Сонгуулийн өмнө МАН иргэдийн саналыг авах зорилготойгоор мөнгө тараалаа. 200 тэрбум орчим төгрөгийг иргэдэд тарааж байснаас үйлдвэр барих, өөр дорвитой ажил хийхэд зарцуул гэх мэтээр санал гаргаж, цахим ертөнцид ч бичиж, уриалж эхэллээ.  Хүмүүсийн саналыг зөв, буруу гэж шүүх гэсэнгүй. Угаасаа хүн мөнгөө яаж зарцуулахыг хүсэх нь түүний л хэрэг.

Нөгөө талаас, “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн жил 800 гаруй тэрбумын ашигтай ажиллачихаад, иргэдэд ногдол ашиг өгөхгүй гээд гүрийчихсэн.  Тэгсэн мөртлөө заавал энэ жил ногдол ашиг тарааж байгаа цаанаа сонгуультай жил иргэдийн саналыг татах гэсэн оролдлого агуулж байгааг ч үгүй гэх аргагүй. Эрх баригчид өөрт байгаа “хөзөр”-өө дэлгэдэг хойно. 2016 оны сонгуулиар АН-ынхан “Сайн хувьцаа” хөтөлбөр гэж гаргаж ирж, иргэдэд 300 мянган төгрөг тараасантай л зорилго ойролцоо. Зорилго нь хэдий ойролцоо ч энэ мөнгө тараалт биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ард түмэн 1072 хувьцаатай болж, “амь орж”, ашиг өгөхийг нь 10-аад жил хүлээлээ. Удтал хүлээсний эцэст өнгөрсөн жилээс л бид хувьцааг нь эзэмшдэг компани ашигтай ажиллаж эхэлсэн.

Тэд ашигтай ажиллаж байгаа бол бидэнд ногдол ашгийг минь өгөх ёстой юм.  Ингээд бичихээр янз бүрийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах л байх. Тэр хамаагүй, иргэд хувьцааныхаа ногдол ашгийг авах эрхтэй. Энэ жил ногдол ашиг гэж 96 мянган төгрөг өгөхөөр боллоо, болж байна. Дараа жил ч авах л ёстой. Тэр нь 100, 1000, 10 мянга байх нь хамаагүй.  Компани ашигтай ажилласныхаа дараа түүнээсээ хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх. “Чалько”-гоос 350 сая ам.долларыг “Тавантолгой”-н ордоо барьцаанд тавьж зээлж аваад, 21 мянган төгрөг гэж тараах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.  Тиймээс ногдол ашгаа авахыг мөнгө тараахтай хольж болохгүй ээ. 

Олон хүн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих талаар ярьж байна. Тийм ээ, бидэнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам харгуй гээд хэрэгтэй зүйл маш их бий.  Гэхдээ бид төрд түмэн зүйлийн татвар төлж байгаа. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, Нийслэлийн, гааль, автозам ашигласны, агаар бохирдуулсны гээд татваруудыг тоолбол барагдахгүй. “Би байгууллагад ажилладаггүй, тиймээс татвар төлдөггүй” гэж бодож байна уу. Таны худалдаж авсан бараа болгонд татвар шингэсэн байгаа.  Та агаар амьсгалахдаа ч татвар төлөх нь холгүй байна.

Тэр татваруудыг бид яах гэж төлдөг юм. Төр засгийн удирдлагууд татварын мөнгөөр нийгмийн асуудлуудыг цэгцэл, ажил хий, төсвийг ашигтай зарцуул гэж төлдөг.  Цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж гэж төлдөг. Зам ашигласны татварыг замаа зас, сайжруул гэж төлж байгаа. Гэтэл дарга нар төрөх эмнэлгийн барилгыг 10 жил гацаачихаад, өөрсдөө суух байшингуудаа жилийн дотор барьж байна.  Хагас тэрбум төгрөгөөр яамаа, өрөөгөө тохижуулаад л бидний төлсөн татварыг үрэн таран хийдэг.  Бүтэн жилжингээ хурал зохион байгуулж, хэдэн 10 тэрбумаар нь цацдаг.  Дарга нар гадаадаар зугаалж, том машин авч, шатахуун хийж, өрөөгөө 100, 100 саяар засдаг.

Иргэд харин ногдол ашгийнхаа мөнгийг авахгүй цэцэрлэг барих хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү. Мөнгөө авах хүсэлгүй, сургууль, цэцэрлэг барихаар шийдсэн хүмүүс Засгийн газраар асуудлаа шийдүүллээ гэж бодъё. Нэг сайхан сургууль, эсвэл цэцэрлэг барьчихлаа.  Дарга нарт олз болох магадлал өндөр. Төсөвт мөнгө суулгаад, нэг цэцэрлэг барих гэж байтал иргэд ногдол ашгаа өгөөд, асуудлыг шийдчихлээ. Цэцэрлэг барих ёстой нэг, хоёр тэрбум төгрөг суларчихна даа.  Өөр зүйлд зарцуулахгүй, халаас руугаа шургуулчихгүй гэх баталгаа хаана байгаа юм. 

Тиймээс “Эр хүний ачааг битгий хөнгөл” гэдэг шиг төр засгийнхны хийх ажлыг бүү багасга.  Хувьцаанд оногдох ёстой ногдол ашгаа ав. Өнгөрсөн жил ч бид авах л байсан юм. Дараа жил ч авах л ёстой.  Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, төмөр зам, засмал замаа бид төрөөс нэхэх хэрэгтэй.  Өөрсдийнхөө мөнгийг өгнө гэж хашгиралдаж байснаас  төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг хянахад анхаарлаа хандуулъя л даа.  Төсвийг эрэмбэлэдэг болгохын төлөө тэмцээч дээ. Энэ жил зөвхөн үйлдвэр барихад төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулъя. Бусад жижиг сажиг барилга, соёлын төв болон спортын цогцолборын ажлыг ганцхан жилээр хойшуулъя гээд л төсвөө зөв эрэмбэлээд, нарийн хяналттай зарцуулаад, дунд шатны цавчааг байхгүй болгож чадвал асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ.

Түүнээс биш авах ёстой ногдол ашгаа төрд /төрд ч гэж дээ, төсөв ерөнхийлөн захирч байгаа хэдэн даргад/ итгэж өгөөд, цэцэрлэг барьчих гээд сууж байж таарамгүй байна аа, найзууд аа.  Тэрбумы өгөхөөр чинь 500 саяар нэг хогийн байшин барьчихаад, тууз хайчлаад нуг нуг инээлдэцгээхээ даанч нэг мэдэхгүй байлгүй дээ, цаадуул чинь.

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.91Зочин   • 2020, 2 сарын 20. 21 цаг 53 минут

Сүртэй ш дээ. Авах нь аваад, өгөх нь өгнө биз . Тэр өрөө засуулдаг тухайд 60 саяаар засууллаа гэхэд 10 саяаар нь засуулаад л 50 саяыг нь өөрөө халаасандаа хийдэг юм шүү дээ хүүхдүүдээ

43.228.129.129иргэд   • 2020, 2 сарын 20. 14 цаг 23 минут

2019 онд өгөх ноогдол ашгийн мөнгийг хаан хөрөнгө оруулсанаа ТТ мэдээлэх хэрэгтэй. Бид дараа нь тэр газрас чинь ашгаа хүртэх ёстой юм. Зах зээлийн зарчим ердөө энэ шүү дээ. Төсөл хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ бүрэн хэмжээгээр боловсруулаад бүх зардлаа, орлоготой нь тооцоод хийдэг юм. Одоо хүртэл төсөл хэрэгжүүлж мэдэхгүй. Чадахгүй бол Эрдэнэтийнхэнээс жишээ ав л даа. Бэлэн хэрэгжсэн шпарглка байхад.

122.201.23.210Зочин   • 2020, 2 сарын 20. 15 цаг 40 минут

Зөв. Өмнөх онуудад хийсэн хөрөнгө оруулалт бас л бидний хөрөнгө. Хөрөнгө оруулалт хийсэн бол бидний хөрөнгийг баталгаажуулж өгөх ёстой 1072 шиг. Тэгээд бид тэндээсээ ашгаа хүртэх эрхтэй. Монголчуудын хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй байгааг далимдуулж байна. Өнгөрсөн жил ХО хийлээ гэсэн нь худлаа

103.29.144.170Дорж   • 2020, 2 сарын 20. 14 цаг 08 минут

Зүгээр л авах хүсэлтэйд нь өгөөд улсдаа хандивлах өгөөмөр сэтгэлтэнгүүдийнхийг өгөлгүй байхад болно.Талцаад мэдэлцээд хэрэгүй.Тэрний оронд үнэхээр эх орондоо хайртай бол төрийн энэ нүсэр бүтцийг цомхотгох тэмцэл өрнүүлцгээ

202.179.26.219ХҮРЭЛСҮХ   • 2020, 2 сарын 20. 12 цаг 48 минут

АУГАА МОНГОЛ АРДЫН НАМЫН САНХҮҮЖИЛТЭНД УЛС ОРОН ДАХЬ БҮХИЙ Л САЛБАРЫН ХҮН БҮХНИЙ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ АУГАА МОНГОЛ АРДЫН НАМЫН ЯРУУ АЛДАР БАДРАХ БОЛТУГАЙ

64.119.26.141МАН- ЫН ЗАХИА ҮГ   • 2020, 2 сарын 20. 18 цаг 25 минут

МАН өтөлсөн. 100 хүрлээ. Үр ач нар минь ачаагаа үүрээрэй.

66.181.182.254НЯМДОРЖ   • 2020, 2 сарын 20. 12 цаг 45 минут

МОНГОЛЧУУДЫГ ХАРАХААР ҮХЭР МАЛ БОЛЖ ХАРАГДААД БНА.

122.201.23.210Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 24 минут

Иргэдийн ноогдол ашиг бол хувь хүний мөнгө. Хувийнхаа хөрөнгөөр цэцэрлэг сургууль бариулна гээд хийрхээд, худлаа эх оронч дүр үзүүлээд байх хэрэггүй. Төр өөрт ноогдох ноогдол ашгаараа цэцэрлэг сургуулиа барих уу гэдэг нь төрийн хэрэг. Харин иргэдийн мөнгөөр цэцэрлэг сургууль барьчаад тэрийг хэний өмч гэж бүртгэх вэ, /ХК хэлбэрээр ашиглах уу/ Бас л нэг эзэнгүй хөрөнгө бий болно. Иргэд гар дээр нь ирээгүй болохоор өөрийнх нт мөнгө гэж нэг л ойлгохгүй байх шиг байгаан. Тийм л дуртай юм бол хандив цуглуулаад тэр барилгуудаа барина биз. Би л лав мөн

202.9.46.58Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 48 минут

ДАРГА НАР ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛЖ БАИНА ГЭЖТАНСАГЛАЖ МӨНГӨ ИДЭЭЛ .....АРД ТҮМЭН ХУВЬЦААНЫХАА МӨНГӨӨР -----МАСК Ч БОЛОВ АВЧ БОЛОХГҮИ ЮУ ???????

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 32 минут

Бэлэнчлэх аргад 30жил сургаж ядуу арчаагүй амиа хичээсэн хүмүүсийг л бэлдлээ энэ МАН ба АН төрийн суудалд суусан нөхдүүд одоо болиулах цаг болсон Энэ мөнгөөрөө эрүүл мэнд боловсрол,нийгэмдээ зөв юманд хөрөнгө оруулж зарцуулах ухаан эдэнд алга гэж үү арай л дэндлээ попорчид оо болиоч ээ

66.181.190.254Зочин   • 2020, 2 сарын 20. 11 цаг 00 минут

Ногдол ашиг ч гэж дээ. Мөнгөний сургаар Петровис гэхэд өчигдрөөс эхлэн төвийн зарим колонконд бензиний үнийг 20-30 төг нэмсэн бн. Уг нь дэлхийд нефтийн унаж бгаа. Ингээд үндэсний шулаачид энэ бэлэн мөнгийг сороод авчихна. Ард түмэнд ямар ч ашиггүй луйварчидболон улс төрчдөд ашигтай инфляцийг хөөргөсөн шийдвэр гэж харж бгаа.

202.9.40.72aagii   • 2020, 2 сарын 20. 10 цаг 46 минут

ard tumnii 14%iig olgoh huulitai harin uhenhiig ni ba 85%iig ter tomor zamdaa yaj zartsuulsanaa tailagnah estoi shuu tegj yarih uym bol huuliaraa tiim shuu

66.181.178.108Зочин   • 2020, 2 сарын 20. 10 цаг 08 минут

короно вирусын энэ үед ЭМЯ санаачилга гаргаж УОК хуралд хүүхдийн эмнэлэгийг барьж дуусгах санал оруулаач. тавилга машин авах бүх мөнгийг эмнэлэг барихад шилжүүлэх хэрэгтэй шүү

202.21.118.174Зочин   • 2020, 2 сарын 20. 10 цаг 06 минут

Хувьцааны ноогдол ашгийг заавал өгөх ч ёстой , авах ч ёстой . .Авахгүй гэх нэгэн хүсэлтээ гаргаад Төрдөө хандивлахгүй юу .Битгий Ард түмний нэр барьж бичээд бай .

66.181.169.70Зочин   • 2020, 2 сарын 20. 10 цаг 02 минут

ИРГЭД НОГДОЛ АШГАА АВАХ ХЭРЭГТЭЙ.

202.55.188.44Зочин   • 2020, 2 сарын 20. 10 цаг 01 минут

Мэдэх байлгүй дээ гэж үү? Тиймээ зөв зүйтэй байна. Ер нь бол ногдол ашгаа авах нь зүйтэй. Уг нь Норвеги шиг мундаг төртэй бол ашгаа тараахдаа жишээ нь оюутнуудыг этгэлэгтэйгээр гадаадад сургах, мэргэшсэн сургалтын төвүүд бий болгох, үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх гээд шууд тарсаанаас өгөөжөөрөө хамаагүй ажлууд зохион байгуулж болно. Даанч одооны төр засаг ялзарсан, сав л хийвэл төсвөөс, сангаас цавчихаа боддог Нямка мэтийн амьтсаар дүүрсэн учраас тэдэнд итгэж болохгүй байна. Тэдэнд найдсанаас өнөөдөртөө тараагаад авчих нь ээлтэй.

124.158.95.138ZOCHIN   • 2020, 2 сарын 20. 9 цаг 47 минут

NOOGDOL ASHIGAA ABALGUI YADAGIIN. YUN BELEN MUNGU TARAALT BE .ARAI L DENDUU BNA SHUU. NAAD ZAHIIN MEDLEGGUI BAIJ HUDALAA SURJIGNEED SURGUULI BARINA CH GEH SHIG.YU CH OILGOHGUI DOLDOINUUDIIG TURHIRCH BGAAD BIDNII NOOGDOL ASHIGIIG IDEH NI L DEE. 1000 TUGRUG BAISANCH ABNA.ERHEE EDELJ HISHIGEE HURTETSGEE

202.9.47.31Бат   • 2020, 2 сарын 20. 9 цаг 43 минут

Тиймээ. Төрийн төлөө оготно гэгч . Хуушуурын" УИХ"мөнгө улсаас гоожоод торгууль болон ноогдол ашгийн мөнгө бүтээн байгуулалтад хандивлаад л . Бид хэр зэрэг дээд удирдагчид нартай байгаагийн тод жишээ

66.181.187.173зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 42 минут

Ноогдол ашиг хувааж хэрэггүй. Компани хөрөнгө оруулалт хий. Техникээ шинэчил, төмөр зам тавьж хятадруу нүүрс зөөдөг хэдэн мянган жолоочийн ажлыг хөнгөлж, байгаль орчин сүйтгэдэгийг зогсоон, нүүрсний эдийн засгийн ашигтай тээвэрлэлт хийж бэл бэнчин сууж дараа нь ноогдол ашгаа хүртээвэл улсдаа өгөөжтэй юм даа. Аминч, өнөөгийн ашиг харсан харанхуй нөхдийн үгийг бүү сонс. Улс төрийн хэрүүл хийхээс бүү ай. Компаний удирдлагад сонгуулийн дараа нэгэн шуналт гарч ирээд сүйтгэчиж мэдэх Монгол улс шүү.

122.201.31.122Зочин   • 2020, 2 сарын 20. 10 цаг 19 минут

Хувьцаат компани л юм бол ноогдол ашгаа хувиаррлах хэрэгтэй акция эзэмшигчид нь дивидендээ авах ёстой.Хэрэв авахгүй бол компанийн хувьцаагаа ногдол ашгаараа авч болно.Эсхүл хувьцаагаа хөрөнгийн биржэд зарж болно.Даанч манай оронд хөрөнгийн биржийг албаар хөгжүүлэхгүй байна.

122.201.23.210Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 30 минут

Ноогдол ашгаараа хийсэн өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтыг иргэдийн хөрөнгөөр бүртгэж эздэд нь хөрөнгийн батамж ирүүлэх ёстой. Гэтэл чимээгүй байгаа биз дээ. Тэхээр бидний хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийчээд эзэнгүй хөрөнгө болоод дараа нь "хэн нэгэн эрх мэдэлтэн" авна гэсэн үг.

103.229.122.58зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 41 минут

Маш зөв сэдвийг маш зөв тайлбарлаж. Хувьцааны ноогдол ашгийг заавал өгөх ёстой. Дараа жил ч ялгаагүй авна. 1 саяа авагсад бас оюутны төлбөрийнхөн л амаа бариад атаархаад янз бүрийн юм бичиж байна.Монгол зан юмуудаа.

203.91.115.54мал пунцагболд   • 2020, 2 сарын 20. 9 цаг 38 минут

тегсгел чинь буруу бна пунцагболд малаа даанч нэг мэдэхгуй байлгуйдээ гэнээ мэдэх гэх гэсэн байлгуйдээ мал минь

182.160.38.198Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 33 минут

Нямдоржиыг л дахиж сонгож болохгүй шүү. Иргэд ээ

103.229.120.249Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 27 минут

Юм чинь тэр хөрөнгөөрөө бариул, хувьцааны ноогдол ашгийг ард түмэнд олго

103.229.120.249Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 26 минут

Ноогдол ашгийг ард түмэндээ өгөх нь зөв, яах гэж хувьцаа байдаг юм? Ашгийг нь хүртэх гэж биз дээ? Тийм их эмнэлэг цэцэрлэгээ баримаар байгаа бол төрөөс баяжигчид, төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгөөр барь, ЖДҮн хулгайчдаар бариул, авилга хээл хахуулиар баяжигчдаар бариул тэгээд ч тэтгэвэрийн хөгшдийн ялгаварлан гадуурхаж байж өр тэглэж болж байгаа

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 26 минут

Өрөөгөө засах нэрээр өөрсдийнх нь карманд 70-80% нь орж баяждаг байх яагаад шилэн ил тод байхаас айцгааваа нэг л но байна даа

122.201.21.114Зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 23 минут

Өмнө нь сургалтын зардал, 300000 аар худалдаж хувьцаагаа дуусгасан хүмүүс л их эх оронч хүн болж харагдах гээд ийм юм яриад байгаа санагдсан шүү.

183.177.97.14зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 22 минут

зөв бичсэн байна . энэ мөнгө ноогдол ашиг шүү дээ энийг ард түмэн авах ёстой авахгүй гэх нэгэн хүсэлтээ гаргаар төрдөө хандивлахгүй юу. Битгийн олон түмэн гэсэн нэр бариад бай

202.126.89.191зочин   • 2020, 2 сарын 20. 9 цаг 17 минут

тѳсвийн зардлыг танах,тѳрн байгууллагн илүүдэл орон тоог цомхотгох талаар хий ярихс бодит ажил хийхгүй бн

103.229.121.198Зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 39 минут

Тийм шүү. Тэр жаахан мөнгөөр яадгийн, бүтээн байгуулалт хий ,төмөр зам нтр гэж худлаа эх оронч дүр эсгэсэн хүмүүс ухаарч уншаарай.

122.201.23.210Зочин   • 2020, 2 сарын 20. 12 цаг 34 минут

Яг үнэн. Төр өөрийнхөө хөрөнгөөр сургууль цэцэрлэг бариг. Иргэд өөрсдийн хөрөнгөөр барьсан бол хэний өмч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хийрхэж элдэв хөрөнгө оруулалт хий гэж хашгичих хэрэггүй юм байгаан.

122.201.23.84зочин   • 2020, 2 сарын 20. 8 цаг 24 минут

Татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулах чадамжгүй байх хэцүү юмаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.