Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлд намдахгүй, манай улсад өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа учраас энэ жил цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Төрийн гурван өндөрлөг ард иргэдийг цагаан сараар айл хэсэхгүй, аль болох цомхон хүрээнд баяраа тэмдэглэж, цахим золголт хийхийг уриалж байгаа. Мөн золголтын мөнгөө цахимаар шилжүүлэхийг ч уриалсан билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар цахим гүйлгээний шимтгэлийг тэглэх чиглэл өгсөн хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд болсон тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкуудын цахим гүйлгээний шимтгэлийг тэглэхээр болсон талаар мэдээлсэн юм.
Тодруулбал, энэ сарын 24-27-ны өдрүүдэд буюу шинийн 1-4-ний хооронд бага дүнтэй цахим гүйлгээний шимтгэлийг тэглэж байгаа аж. Бага дүнтэй гэдэг нь 3 сая хүртэлх төгрөгийн гүйлгээ юм. Тиймээс иргэд та бүхэн цагаан сарын өдрүүдэд аль болох айл хэсэж, өөрийгөө болон бусдыгаа эрсдэлд оруулахгүйгээр цахимаар золголтоо хийж, золголтын мөнгөө онлайнаар шимтгэлгүйгээр шилжүүлэхийг уриалж байна.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
er ni bainga tegleh estoi um baigaan yasan gej mongo avaad baigaan terteee tergui online baina uu online bish baina uu mongo tataj baij
ЁСТОЙ ТЭНЭГТЭЖ ӨГӨХ ЮМАА.
Mungu barij zolgoj yistoi chaddaggui um. Hot gazriinhan l chadaad baidag um
мөнгө барих нь сайхан ЁС биш, бүхийл зүйлийг мөнгөтэй холбох нь надад хятад маягийн соёл шиг санагддаг тэрийг ТӨР дэмжиж байгаа нь бүр ч тэнэг юм.
банкууд мөн ч их харж үзэвээ хэхэхэхэ хахаха
Авилгачид өөрсдөө сонгуулийнхаа мөнгийг шимтгэлгүйгээр тараах арга ухаанаа олж . Мөн сэтгэдэг буянгууд шүү......... Монголын ард түмэн бид эрт дээр үеэс амар мэндээ гэр орноор нь орж мэндэлж ах дүүсээ хүндэтгэдэг уламжлалтай . Ард түмэн биднийг арайл доромжлох юм. Айл хэсэхгүй гэр бүлийн хүрээнд уламжлалт баяраа тэмдэглэнэ. Тэр жилийн айл өрхийн өнгө төрх ...... Юун мөнгө төгрөг шилжүүлэх вэ ........Хар эрт өглөөгүүр стрест оруулдаг буянгууд юмааа...................
ЗААВАЛ МӨНГӨТЭЙ ЗОЛГОНО ГЭЖ ХЭН ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ЗОЛГОЛТЫГ МӨНГӨ ГЭЖ ХАРААД БАЙХ ЮМ. МАНАЙ ЗАСАГ ТӨРИЙНХӨН, ХЭВЛЭЛИЙНХЭН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. УЛАМЖЛАЛТ БАЯРЫГ МААНЬ МӨНГӨ ӨГДӨГ БАЯР ГЭЭД СУРТАЛ УХУУЛГА ХИЙХЭЭ БОЛЬ
Угаасаа мөнгө байхгүй ээ
Mongo ogoh albatai yu
Хэхэхэ. Заавал мөнгө өгөх авах ёстой ч биш.