Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230.4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21 тэрбум 476.2 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар энэхүү урамшууллыг олгохоор болж байгаа аж.
Энэхүү шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийтдээ 9.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэдийн урамшууллаас тус тус суутган тооцож санхүүжүүлж байгаа юм байна.
Мөн дотоодын шалгалтаар урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн нэр бүхий 45 иргэн, хуулийн этгээдэд олгох 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зөрчлийг арилгасны дараа нөхөн олгох асуудлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгчээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ТАРИАЛАНЧДЫН БУЯНД МОНГОЛЧУУД ТАЛХТАЙ БООРЦОГТОЙ ЛАПШАТАЙГАА БАЙГАА ? ОРОС КАЗАК ГУРИЛ БУДАЙ ШАХАГЧИД ГАН БОЛООСОЙ ЦАНДЭЛЭГ ЧИНБАТ НАР ҮХЭЭСЭЙ УРГАЦ АЛДААСАЙ ГЭЖ ГЭЖ СОШИЛААР ХАРААЖ СУДАГ НЬ ҮНЭН Ш ТЭЭ?
Naad luivarchinguuddaa davhar mungu bitgii ugul duu shathuun tosoo selbegee zeeleer avna budaagiin uildveruud untei avna hanj tsaddaggui novshnuud ve Tsadhaa meddeggui Tsandeleg gej medhuu