Эдийн засагч Х.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсын төсвийн алдагдал одоо ямар болчихоод байгаа юм бэ. Сангийн сайд бүтэн жилийн эдийн засгийн эрсдэл даах чадавхи Монгол Улсад байгаа гэж мэдэгдсэн шүү дээ?
-Төсөвт аль хэдийн 200 гаруй тэрбум төгрөгийн орлогын тасалдал бий болчихсон. Дахиад ч 200 тэрбум төгрөгийн орлогын тасалдал бий болох нөхцөл байдал үүсчихээд байна. Яагаад гэвэл, төсвийн орлогын тасалдлын гол шалтгаан болсон нүүрсний экспортын хориг гуравдугаар сарын 15 хүртэл цуцлагдахааргүй болсон. Хамгийн багадаа гэхэд 400, цаашилбал 500 тэрбум төгрөгийн орлогын тасалдал бий болох нь тодорхой болчихсон. Үүнийг тооцож үзвэл, нийт төсвийн 3.4 хувь болж байгаа. Үүнээс гадна, эдийн засагт бусад сөрөг нөлөө аль хэдийн бий болчихсон байгаа энэ нөхцөлд төсвийн тодотгол хийх гарцаагүй шаардлага бий болчихсон гэж харж байна.
-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна гэсэн. Гэтэл тодотгол хийхгүй бол маш хүнд байдал үүснэ гэж та хэлээд байна. Одоо яах ёстой вэ?
-Харамсалтай нь сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж ярьж байна. Энэ бол улс төрийн шалтгаантай. Эдийн засагт ямар нэг сөрөг нөлөө байхгүй, бүх зүйл хэвийн шахам явж байна гэсэн ойлголт олон нийтэд өгч байгааг харахад кабинетдээ сайн харагдах, сонгуультай холбоотойгоор ямар нэг сөрөг нэр авахгүй байх гэдэг ч юм уу улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна. Тодотгол хийхгүйгээр цаашид явах боломжгүй. Харин магадгүй сонгуулийн дараа төсөвт тодотгол хийх байх даа бодвол. Наанаа бол гүрийх шинжтэй байгаа нь хохиролыг ард түмний нуруунд үүрүүлэх гэсэн санаа.
-Монгол банкны Ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ зээлийн хүүг тэглэх, царцаах ямар ч боломжгүй гэж ярьсан. Та юу гэж бодож байна?
-Монгол банкны Ерөнхийлөгч маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна билээ. Монгол банк бол арилжааны банкуудыг зохицуулж, бодлогоор хянаж байдаг байгууллага. Гэтэл өөрсдөө ямар ч эрх мэдэлгүй мэтээр ярьж байгаа нь хариуцлагаас зугатаж байгаа үйлдэл гэж харж байна.
-Монгол банк яаж ажиллах ёстой юм бэ. Ямар гаргалгаанууд байгаа вэ?
-Хамгийн наад зах нь Монгол банк бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засагт эерэг нөлөө авчрах шаардлагатай. Хүндрэл үүссэн энэ нөхцөлд Монгол банк голлох үүрэгтэй. Сангийн яамнаас ч их үүрэгтэй. Бодлогын хүүгээ бууруулах, тусгай зээлийн багцууд гаргах гэх мэт арга хэмжээ авч болно. Хятадын төв банк бол аль хэдийн энэ арга хэмжээг авсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сөрөг нөлөө эхлэхээс өмнө аваад эхэлсэн учраас сөрөг нөлөө харьцангуй бага байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Үүнтэй адил Монгол банк арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, зээлийн хүүд нөлөөлөх ёстой. Шууд нөлөөлдөггүй юмаа гэхэд бодлогоор нөлөөлж болно. Тухайлбал, маш бага хүүтэй зээлийн тусгай багц гаргаад үүнийг банкуудаар дамжуулаад тусгай нөхцөлтэйгээр эдийн засгийн сөрөг нөлөөлөлд автаж байгаа зээлдэгч нарт, түрээсийн бизнесменүүдэд өгөх ёстой. Ингэх юм бол маш зөв болно.
-Монгол банк арилжааны банкинд шууд нөлөөлөх боломж ер нь байгаа юу?
-Арилжааны банкуудад очоод “зээлийн хүүгээ бууруул, зээлийн хүүгийн нэг, хоёр сарын хүүгээс татгалз” гэж шууд хэлэх хүндрэлтэй гэж яриад байгаа юм. Ер нь бол болохгүй юм байхгүй. Арилжааны банкуудтай шууд харьцаж болдог. Гэтэл арилжааны банкуудын эрх ашгийн төлөө үйлчилж байгаа учраас жижүүрийн үгээр олон жил ард түмнээ хуурч ирлээ. Хэрвээ үнэхээр болохгүй өөр шалтгаан байгаа юм бол дам дамаа нөлөөлж болно. Нөөц бололцоо, эрх үүрэг нь байгаа.
-Хятадад зээлийн хүүг хойшлуулах шийдвэр гарчихсан биз дээ?
-Тэгсэн. Сонирхолтой нь энэ ажлыг Хятадын төв банкнаас хийж байгаа. Төв банкнаас нь ийм үүргийг арилжааны банкууддаа өгсөн. Бусад улс орнуудад ч бас. Сингапурт бодлогын хүүгээ бууруулах замаар зээлдэгчид очих хүүгийн дарамтыг хэд дахин багасгаад явж байна. Нөгөө талдаа арилжааны банкууддаа маш хөнгөлөлттэй зээл олгох замаар Сингапурын төв банк нь зээлдэгчиддээ нөлөөж байна. Жишээ нь, “UOB” гэдэг Сингапурын арилжааны том банкинд төв банкнаас нь маш хямд зээл өгсөн. Тус банк авсан зээлээ өөрийнхөө харилцагчдад маш хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр буцаагаад зээлж байгаа. Гэх мэт уян хатан ажиллаж байна. Энэ мэт банк санхүүгийн хэрэгслүүд бэлээхэн байсаар байтал Монгол банк огтхон ч ашиглахгүй, мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа гэдэг байдлаар явж байгаа нь маш харамсалтай байна. Хариуцлагагүй, мэргэжлийн бус байна гэж үзэж байна.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
энэ нусан бөнжингүүр ёстой нусан таглаа ш дээ.Хүн өөрийгөө голохгүй юм даа
Chi bas uuriiguu golohku end bicheed yavj l bgaaz de adilhan shd
Chi odoo bitgii hutsaad bai l da zuv yum yarij bhad chi muu baas hutsah gelee muu pisda chin
Төсвийн сахилга гэж байх ёстой. ЗГ зөв ажиллаж байна. Тодотгол хийхгүй байх нь зөв. Харин энэ хүн Монголд анархизмыг дэврээж хооронд нь талцуулж улс төрийн тоглоом болгох даалгавартай бололтой.....
Vhsen hvvrnii chin sahilga pisda min hvmvvs zeelee tulj diilku bhad chi muu baas baah gelee chamaar l ene hvn yu setgej yu yarihaal zaalgav gej chi muu munh hvvleech munguu avch chadkun ged baas chin goojih gelee vheech chi ingej huvia bodoj amidarch bhaar erthen uhej dald orooch pisda min
Энэ хүний бодлоор Сангийн яам Төв банканд юу ч мэддэггүй мэрэгжлийн бус хүмүүс ажилладаг бололтой
Ер нь УИХ ын сонгууль хойшилж таарах нээ дээ
Нэг л их эрдэмтэн царайлсан мэлхий. гэв гэнэт ухаантан төрдөггүй юм даа. монголд гайтай юм болгоныг дуугарч байдаг гадаадын тавиулуудын суганы үс
Chi teguul bank bustai nuhur l bhku yu tegeed l uurlaad bgaaz de
яг хэ хэх ээээээээ
Нээг их эдийн засагч төрд банкинд ажиллаж үз тэгж байж ажил хийж байж ойлгодог юм даа яагаа ч үгүй байна ард түмнийг бужигнуулах талцуулах хор хийх ажилд сурсан нөхөр байна даа
монголбанкныхан гэж мэргэжлийн ур чадваргүй, мэдрэмжгүй лалрууд. Баяртсайхан ч тийм бсан, одоогийн ерөнхийлөгч ч тийм бна
mb.dndtanil tal ariin haalga tomchuudiin hvvhdvvd bdag yum bishvv
Tiin shd dan tomchuudiin ariin haalguud ajildagshd mobankd
Дэлхийн банк корона өвчинтэй тэмцэхэд зориулж өнөөдөр 12 тэрбум доллар яаралтай гаргахаар болсон. Америк бас бодлогын хүүгээ буурууллаа. Манайхан?