Шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр бүхий л үйлчилгээний газруудын үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа билээ. Тэгвэл нөхцөл байдалтай уялдуулж ЖДҮХС-гаас тус сантай шууд гэрээ байгуулсан зээлдэгчдийнхээ үндсэн төлбөрийг түр хугацаагаар зогсоосон байна. Тодруулбал, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу гуравдугаар сарын 01-ээс зургадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулахаар боллжээ.
Цаашлаад зээлдэгчдийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайдын шийдвэр гарчээ. Зээлийн эргэн төлөлтийн хувьаарт өөрчлөлт оруулах хүсэлтэй аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид ХХААХҮЯ-д хандах юм байна.
Сэтгэгдэл бичих