2020 оны 3-р сарын 20
14 цаг 32 минут

Иргэд ээ, гурван сар зээлээ битгий төл гэсэн шийдвэр гараагүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 18-ы өдөр буюу цэргийн баяраар “чихэнд чимэгтэй” мэдээлэл дуулгасан нь 90 хоног хэрэглээний зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулсан тухай байлаа.  Иргэд бүгд л хэрэглээний зээлээ гурван сарын хугацаанд төлөхгүй байж болох юм байна гэж ойлгосон. Зээлээ төлөхгүй, тэр мөнгөөрөө өөр асуудлаа шийднэ гэсэн төлөвлөгөөг ч гаргасан хүн олон байна.  Тэгвэл та буруу ойлгож. Орлого чинь тасалдаагүй, үнэхээр хүнд нөхцөл байдалд ороогүй, ажил төрлөө хийгээд, цалингаа цагтаа авч байгаа бол зээлээ төлнө. Банк ч авна. Утас, машин, электрон барааны лизинг, ипотекийн зээлээ төлөхийг ч шаардана, банкууд. 

Тэгвэл Сангийн сайд тэргүүтнүүдийн хийсэн мэдэгдэл ямар учиртай байсан гэдэг асуулт гарч ирэх байх.  Тэд иргэдийг бүгдээрээ 3 сар зээлээ төлөхгүй байж болно гэсэн ойлголт өгөхөөр юм ярьчихсан нь үнэн. Гэхдээ анзаарч ойлгохоор хүмүүст ойлгомжтой тайлбарыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгсөн. “Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй” гэсэн.  Ангилал бууруулдаг байсан, энэ онцгой үед тэр журмыг өөрчилж байгаа гэсэн утга шууд харагдаж байгаа.

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин  “Өмнө нь зээлээ хэвийн төлөөд явж байсан зээлдэгчид COVID-19-ийн тархалттай холбоотойгоор үүссэн өр, төлбөрийн дарамтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа арга хэмжээ юм. Энэ нь Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш.  Зээлдэгчийн зээлийн үүрэг нь хэвээр үлдэх тул зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх боломжтой байгаа иргэд маань зээлээ төлж байх нь зүйтэй юм” хэмээн ярьсан.  Үүнийг ч бас сайн анхаарах хэрэгтэй байна, иргэд.

Одоо зээлийн ангилал болон бусад бас зүйлийг энгийнээр тайлбарлая.  Коронавирустэй холбоотойгоор бизнес нь зогсоод, үйлчилгээний байгууллага нь хаагдаад, ажил хийх боломжгүй болсон цөөнгүй хүмүүс бий. Тэр дунд зээлтэй хүмүүс ч олон байгаа.  Тийм хүмүүст боломж олгож байна гэсэн. Ямар боломж вэ гэхээр, зээлээ төлж чадахгүй удвал “хар данс”-д ордог байсан.  Зээл төлөх тогтсон өдрөөс хойш 15 хоног хэтрэх хүртэл хэвийн гэсэн ангилалд. 15-30 хоног хэтрүүлбэр хугацаа хэтэрсэн,  30-аас дээш 90 хүртэлх хоног нь анхаарал хандуулах, 90-ээс дээш хоног чанаргүй зээл гэж мөрдөгддөг. Тэгвэл Коронавирустэй холбоотойгоор   бизнес нь зогсоод, зээлээ төлж чадахгүй хүнд хэцүү байгаад, хугацаа хэтрээд, чанаргүй ангилал руу орчих гээд хэцүү байгаа хүмүүст л боломж олгож байгаа юм.

Тэгвэл журамд өөрчлөлт оруулснаар   ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөхөөр болж байна. 

Та вирусээс болж байгууллага чинь хаагдаад, цалингүй болоод, цалингийнхаа зээлийг төлж чадахгүй хэмжээнд хүрсэн бол 90 хоног дотор хэвийн зээлийн ангилалд багтаана л гэсэн үг.  Хэрвээ зээлийн ангилал чинь буураад, бүр чанаргүй зээлдэгч гэдэг рүү орчихвол дараа нь зээл авах боломжгүй болно. Тэр эрсдэлийг л болиулж, боломж олгож байгаа онцгой нөхцлийн урамшуулал. Түүнээс биш зээлээ битгий төл гэж байгаа юм биш.

Та нэгдүгээр сарын 31-ээс хойш зээлээ төлж чадаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл дөрөвдүгээр сарын 31 хүртэл 90 хоногийн хугацаанд таны зээлийн ангиллыг бууруулж, хугацаа хэтэрсэн, чанаргүй, найдваргүй гэх мэт ангилалгүй оруулахгүй. Дөрөвдүгээр сарын 31-ээс хойш зээлээ төлөхгүй бол ангилал бууруулах журам хэвийн мөрдөгдөнө. Тиймээс заавал 90 хоногийг хүлээлгүй, дундуур нь зээлээ аль болох төлөөд л явах хэрэгтэй.

Өөр нэг зохицуулалт бас хийж байгаа. Үнэхээр зээлээ төлөх боломжгүй болоод, хүндрэлд орсон зээлдэгч банкин дээрээ очоод, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулдаг. Зээл төлөх графикаа өөрийнхөө боломждоо тааруулж, банктайгаа зөвшилцсөнөөр өөрчлөн тогтоолгож болдог.  Нэг удаагийн төлөх дүнгээ бууруулах ч юм уу. Гэхдээ өмнө нь энэ тохиолдолд  тухайн зээлдэгчийн зээлийн ангилал автоматаар буурах зохицуулалттай байсан. Хэвийн зээлдэгч гэдгээс хугацаа хэтэрсэн рүү оруулна гэсэн үг. Энэ мэтээр шат дараатай зээлийн ангиллыг бууруулж байсан юм. 

Харин одоо гаргасан журам, шийдвэрийн үед буюу  нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 7-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  зээлийн гэрээндээ нэг удаа өөрчлөлт оруулахад, зээлийн ангиллыг чинь бууруулахгүй болж байгаа.

Одоо нэг асуулт иргэдэд бас байгаа. Юу гэхээр, цалингаа цагтаа авч байгаа, орлого нь хэвийн хүмүүс зээл, лизингээ төлөхгүй гүрийвэл яах гэж.  Яахав, 3 сар гүрийвэл таны зээл төлж дуусах хугацааг тэр хэмжээгээр хойшилно. Зээлийн ангилал чинь өөрчлөгдөхгүй байх боломжтой. Гэхдээ тэгэх хэрэг, шаардлага огт байхгүй. Үнэхээр хүнд нөхцөлд орсон иргэдэд олгож байгаа боломжийг өөртөө нааж, асуудал үүсгэх юун. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.