2020 оны 3-р сарын 23
14 цаг 20 минут

Төв банкныхаа хараат бус байдалд халдаж байхаар төсвөө тодотго

Эдийн засгийн дархлааг унагахгүй байх хамгийн чухал хүчин зүйл бол төсвийн бодлогыг мөнгөний бодлогоор орлуулахгүй байх явдал. Өөрөөр хэлбэл,  Төв банк Засгийн газрын мэдэлд орохгүй байх хараат бус бие даасан эрх зүйн зохицуулалт бүхий институц байх алтан зарчим юм.  Энэ зарчим алдагдснаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, улмаар улсаараа дампууралд хүрсэн бодит жишээ дэлхийд цөөнгүй. Манай улс ч саяхныг хүртэл энэ жишээнд багтсан нь Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл байв.

Харамсалтай нь төв банкууд болон засгийн газруудын хамгийн их жигших болсон энэ үйлдлийг монгол дахин давтах гэж байна уу гэлтэй үйл явдлууд ар араасаа хөвөрч эхэллээ. COVID-19-өөс үүдсэн эдийн засгийн хямралыг гэтэлгэхийн тулд олон улсын ЗГ, Төв банкууд “нарийн уялдаа холбоотой, нэг нэгнээ дэмжсэн шийдвэр” гаргаж байна.  Гэтэл манай ЗГ 2 их наядын алдагдалтай “Сонгуулийн төсөв”-өө танахгүй гэж ард түмэндээ хэдэнтэй мэдэгдлээ. Тэгвэл тэд юу хийх гэж! Хямрал хаяанд ирсэн энэ үед Засгийн газар төсвөө тодотгохгүй байгаа нь буюу “эс үйлдэхүй” нь өөрөө “эдийн засгийн гэмт хэрэг” гэж хэлж болмоор үйлдэл.

Үндсэндээ цар тахлаас үүдсэн хүндрэл эхэлснээс хойш Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар, банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус бууруулж, бодлогын хүүний коридороо өргөсгөх  арга хэмжээг авлаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхжлийг дэмжих гэсэн орчин нөхцөлийг бүрдүүлээд өглөө. Харин хэт тэлсэн төсөв мөнгөний бодлогын хэрэгжилтийн орон зайд чөдөр тушаа болж байгаа учраас төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай ч ямар ч алхам хийхийг хүсэхгүй, харин сонгуулийн тойрог хамгаалсан хандлагаар  Монгол Улсын эдийн засагт хандаж байна. Төсвөө энэ чигээр нь авч үлдээд харин Төв банкны давуу байдалд дулдуйдах санаархалтай байна уу гэх хардлагыг төрүүлэх боллоо. Тухайлбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн  гишүүдийг дуудаж байгаад хэрэглээний зээлийн ангиллыг өөрчлөх замаар 3 сар зээлээ төлөхгүй байх журмын өөрчлөлт батлуулав. Энэ нь хүндрэлд орсон ААН-үүддээ биш гар утас, машин, бусад хэрэглээний зээл авсан иргэд буюу 6-р сард сонголтоо хийх “найзуудад” зориулсан шийдвэр байлаа.

Гэтэл ийм үед эдийн засгаа дэмжих арга хэмжээг олон улсад ЗГ-ууд нь төв банкуудаасаа дутахгүй хэрэгжүүлж байгаа жишээ дэлхий дүүрэн байна.

Тухайлбал энэ сарын дундуур АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ огцом бууруулж, 2008 оны хямралын үед авсан арга хэмжээтэй ижил дүнтэй буюу $700 тэрбум ам.долларын үнэт цаас худалдаж авах хөтөлбөр зарлаж, хэт зөөлөн бодлого хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдсэний дараа Сангийн сайд С.Мнучин Д.Трампын Засгийн газар эдийн засгаа дэмжихээр 1.2 их наяд ам.доллар гаргахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Үүнээс гадна Францын Ерөнхийлөгч Э.Макрон улс орноо “дайны байдал”-д байгааг анхааруулаад 300 гаруй тэрбум еврогийн зээлд Засгийн газрын баталгаа олгохоо мэдэгдсэн.

Мөн БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75 хувь буюу түүхэн доод хэмжээнд хүргэж бууруулсны дараа парламент нь 9.4 тэрбум ам.долларын төсвийн зарцуулалтыг баталлаа. Үүнийг цар тахлын нөлөөг бууруулах тусгай төсөв гэж нэрлэж байна.

Эдгээр нь зөвхөн сүүлийн хэд хоногт л хийгдэж буй алхмууд бөгөөд үүнээс өмнө ХБНГУ, Итали, Япон, Австралийн засгийн газрууд яаралтай арга хэмжээ авч эхэлснээ зарласан юм.

Цар тахлаас үүссэн нөхцөл байдал 2008 оныхоос хүнд хямрал руу хөтөлж байгаа бөгөөд төсвийн оновчтой бодлого үүнийг гэтэлгэх гол арга хэрэгсэл байна гэх санааг Европын төв банкны тэргүүн К.Лагард илэрхийлсэн билээ. Европын төв банк бодлогын хүүгээ бууруулаагүй ч мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэх буюу бонд худалдан авах хөтөлбөрийн санхүүжилтээ 120 тэрбум еврогоор нэмэгдүүлэхээр болоод байгаагаа зарлав.

Гэтэл Монгол Улсын Сангийн сайд “Төсөв тодотгохгүй” гэж 5, 6 дахь удаагаа давтан хэлсээр. Уг нь төсвийг тодотгож хагас их наядын эх үүсвэрийг хүндрэлд орсон ААН-үүдийг босгож ирэхэд зарцуулж болох саналыг хувийн хэвшил буюу МҮХАҮТ-аас гаргаад байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг шууд царцаах, танах нь эдийн засгийг борцлох сөрөг нөлөөтэй гэхийг хүлээн зөвшөөрч болох боловч сумын төвийн соёлын төв, багийн даргын барилга зэрэг тойргоо услах зориулалттай нь тодорхой санхүүжилтүүдийг өөрчилж, төсвийн зардалд бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна.

Үүгээр ч зогсохгүй ЗГ Төв банк ах дүүгийн биш харилцаанд ормоор байна. Хоймор нь ЗГ, хатавчинд нь төрийн мөнгөний бодлого барьдаг Төв банк нь суучихаад чиглэл биелүүлдэг баймааргүй байна. Та бүхэн дугуй ширээнд суугаад харилцан ярилцаж, нэг нэгнээ дэмжиж ажиллах цаг ирээд байна.

Б.Цэцэг

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.