Энэ сарын 18-ний өдөр Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэрэглээний зээл болон зээлийн хүү төлөлтийг хойшлуулах талаар мэдээлэл хийсэн.
Тодруулбал 90 хоногийн хугацаанд хэрэглээний зээлийн үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна хэмээн мэдэгдсэн. Гэвч банкууд засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй, иргэд яах учраа олохгүй байдалд ороод байв.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр улс орон, ард иргэдийн эдийн засаг хүнд байгаа энэ үед арилжааны банкууд эх оронч байх хэрэгтэй. Зээл төлөлтийг хойшлуулахгүй бол бид бас тэдэнтэй өөрөөр ярина хэмээсэн нь үр дүнгээ өгөв бололтой.
Өнөөдрөөс банкууд зээлийн хүүгээ бууруулж, зээл төлөлтийг хойшлуулж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж эхэллээ.
Сэтгэгдэл бичих