Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монголбанкнаас иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр бүх ипотекийн зээлд хамаарах уу. Мөн иргэдээс заавал орлого тасалдсан гэх нотлох баримт шаардах уу?
-Монголбанкнаас коронавирусийн тархалтаас шалтгаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бодлогын арга хэмжээнүүд авч байна. Зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна макро зохистой бодлого, банкны хяналт, шалгалтын хүрээний зохицуулалтуудыг түр хугацаагаар хөнгөлөх, өөрчлөн тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг багтааж байгаа. Банкны хяналт, шалгалтын хүрээнд зээлдэгчийн орлого тасалдсанаас үүдэн, эргэн төлөлт хүндрэх асуудлыг шийдэх зорилгоор зээлдэгч нь банктайгаа харилцан тохиролцвол зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Харин төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд хэрхэн хамрагдах нь тодорхойгүй байсан. Үүнийг шийдэх зорилгоор Сангийн яам, Монголбанк, МИК болон банкууд хамтраад холбогдох шийдвэрийг гаргасан.
Энэ шийдвэрийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөнгөлөлттэй хөтөлбөр буюу 8, 5 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэд өөрийн харилцдаг банкиндаа хүсэлт гаргаад, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 хүртэлх сараар нэг удаа хойшлуулах боломжтой боллоо. Иргэдийн зүгээс тухайн банкиндаа зөвхөн хүсэлт гаргаснаар зээлийн төлбөрийн хуваарьтаа өөрчлөлт оруулж болно. Тэгэхээр орлого тасалдсан гэх ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр зөвхөн хүсэлтэд үндэслэн зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжтой.
Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа зарим зохицуулалтын арга хэмжээ нэгдүгээр сарын 31-нээс хойш хэрэгжиж байгаа. Тиймээс ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр ч өмнөх арга хэмжээтэй уялдах ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлт нь тасалдсан иргэд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой гэсэн үг. Жишээлбэл, тухайн зээлдэгч хоёрдугаар сарын 10-нд зээлээ төлөх ёстой байж байгаад, төлж чадаагүй гэж бодъё. Тэгвэл тэр хугацаанаасаа эхлээд 3 сарын хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм.
-Иргэд зөввхөн хүсэлтээ гаргахад л хангалттай гэж ойлгож болох уу?
-Иргэдийн хувьд 5 дугаар сарын 1-нээс өмнө өөрийн харилцдаг банкиндаа зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргана. Банкны хувьд иргэний хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэнэ.
-Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан тохиолдолд арилжааны банкинд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Энэ арга хэмжээ нь зөвхөн төрөөс санхүүжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамаарна. Арилжааны банкны өөрийн эх үүсвэртэй ипотекийн зээлийн хувьд банк нь харилцагчтайгаа тохиролцсоны үндсэн дээр гуравдугаар сарын 18-нд Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад эхэлсэн. Энэ шийдвэрийн хувьд МИК-д зээлийн багцаа худалдсан зээлд хамаарч байгаа. Тэгэхээр төрөөс санхүүжүүлж, эх үүсвэрийг нь олгосон зээлд хамаарч байгаа учраас банкинд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.
-Зээлийн төлөлтийг хойшлуулахаас гадна бодлогын хүүг огцом бууруулах хэрэгтэй гэх шүүмжлэл бий. Тэгэхээр Монголбанкны хувьд бодлогын хүүг дахин бууруулах боломжтой юу?
-Бодлогын хүүгийн хувьд Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэгэхээр мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдсан тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Хүүний түвшний хувьд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай нийцтэй байгаа эсэх нь тусдаа асуудал. Төгрөгийн хүүг бид хэт буулгавал энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ипотёкийн зээлд хамрагдах гээд чадахгүй жилийн 24 хувийн хүүтэй зээлээр орон сууц аваад төлөх гаж зовж буй өчнөөн олон хүмүүс байна Ипотёкийн зээлийг хөнгөлөхөөс өмнө эдгээр хүмүүсийг харин тэр ипотёкийн зээлд хамруулж амьдралыг нь бага ч гэсэн хөнгөлж өгөөчээ Улс банк энэ чиглэлээр ёстой ажилламаар байна
ХӨӨШ ЧАЛЧАА НОВШОО, ХУДЛАА ХУЦАЖ АРД ТҮМНИЙГ ХОШГОРУУЛААД БАЙХААР ЭХЛЭЭД БАНКУУДДАА МЭДЭГДЛЭЭ АЛБАН ЁСООР ӨГЧӨӨД АРДЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛ
Turgui uls bank
Албаны хүмүүс нь иргэж яриад байх юм Банкууд нь болхоор зөвхөн үндсэн зээл хойшилно хүү нь төлөгдөнө гэх юм эргүү л биш бол юү гэж зүгээр 3-н сарын хүү илүү төлөх вэ дээ
5,8 хувийн хүүгээс өндөр сарын 1,55%-ийн хүүтэй орон сууц худалдны зээл байна. Ипотекийн зээл рүү шилжүүлж болох уу
Ийм худлаа аргацаасан юм хийхээ боливол таарна,Тэрний оронд хүүгээ 1-3%-р буулгачихвал жинхэнэ хөнгөлөлт болно
голомт банк хэрэгжүүлэхгүй бна
Голомт банк өөрийн чинь яриад байгаа шиг чинь биш л байна даа. Хүсэлт гаргая гэхээр яагаад орлого тасалдсанаа нотол гээд баахан бичиг цаас нэхээд байх юм. Гэтэл та нар болхоор хүсэлт гаргаад л болно гэхийн. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх тал дээр анхаараач.
Хүрэлбаатар нь гарч ирээд л тэгж хэлсэн юм бол байхгүй гээд л дуусаадөө
Зээл хөнөгөлөлтийг сайн ойлгохгүй юм аа? Одоо 7,0 сая төгрөгний цалингийн зээл авсан хүн 90 хоногийн дараа төлөхөдөө 91 дэхь хоногоос нь үндсэн зээл ,хүүгээ тооцоод явах уу? тухайн хугацаанд төлөөгүй хүүгийнхээ хүүг төлөх юм уу? үүнийг голомт банкныхан хариулж өгөөч . Салбарын эдийн засагчаас нь асуухаар 90 хоногийн дараа урд саруудын хүүгээ төлдөгөөрөө нөхөн төлнөө зөвхөн найдваргүй харилцагч гэж үзэхгүй гэх юм.Энэ зурагтаар гарч байгаа мэдээлэлтэй зөрөөд л байх шиг байх юм. Үүнийг тодорхой хариулж гөөч.
олигтойхон шийдвэр гаргаж чадахгүй баас шиг жонхуу зуурахаас өөр зүйл хийж чадахгүй байна Гадны хүү багатай банк оруулаа ч
Тэр 8, 5 хувиас чинь илүү өндөр хүүтэй орон сууцны зээл авчихсан иргэд байгаа ш дээ. Тэд наад нөхдүүдээс чинь илүү их төлбөр, хүүнд дарлуулж байгаа шд. Яагаад тэдэнд чиглэсэн шийдвэр гаргахгүй байна вэ
Ted chin bayachuud
Битгий хуц. Тэдэнд чинь 8 хувийнх нь зээл олдоогүй болоод аргагүйдээд өндөр хүүтэй зээл авч байгаан.
Та нарыг увж цувж мэдэгдэл хийсээр байтал, наад ажил чинь аль хэдий нь жонхуураад юу ч биш болцийшд. Уйддиймуу яадын ...үүд чинь