Монголбанкинд өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийж, манай улсын төлөөлөл ФАТФ-ын хуралд цахимаар оролцож, ажлын тайлангаа хамгаалснаар “саарал жагсаалт”-аас гарах боломж бүрдсэн талаар хэлсэн. Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тайлангаа амжилттай хамгаалсан, “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэж байна гэлээ. Эцсийн шийдвэр хэзээ гарах вэ?
-ФАТФ-д ямар улсыг жагсаалтад оруулдаг уу, яаж гаргадаг вэ гэсэн өөрийн дүрэм, журамтай. Хамгийн гол нь хамтын үнэлгээний тайлан. Энэ тайланг Монгол Улс хамгаалчихлаа. Одоо ФАТФ-аас манайд ирж шалгалт хийх нэг үйл явц байгаа. Ковид вирусийн үед ирж шалгах нь уу, үгүй юу. Сая ч гэсэн хурлаа цахимаар хийсэн шүү дээ. Ер нь бол коронавирустэй холбоотойгоор хоёр дахь үнэлгээг хийхгүй байсан. Тавдугаар сарын 11-ний хурал болохгүй байсан гэсэн үг. Сангийн сайд хүсэлт гаргасан. Монголбанкнаас ч бас хүсэлтээ өгсөн. Бид тайлангаа бэлтгэчихсэн, хамгаалахад бэлэн гээд. Хүсэлтийн дагуу хоёр улсын тайланг хамгаалуулсан. Нэг нь Исланд, тавдугаар сарын 5 буюу манай дараа тайлангаа тавьсан.
Монгол Улс тавдугаар сарын 4-ний өдөр тайлангаа тавьж, хамгаалсан. Тайлангийн хариу ингээд ирлээ. Тайланг хүлээж авсан, даалгавраа биелүүлсэн байна гэж үзсэн. “Саарал жагсаалт”-аас гарах нөхцлийг хангасан гэж үзэж болно. Одоо ФАТФ-ын өөрийнх нь дотоод зохион байгуулалт л мэдэх болчихоод байна. Тэд хэзээ хурлаа хийх вэ гэдгээс хамаарна. Өмнө нь “саарал жагсаалт”-аас гарч байсан орны жишээнээс харахад, тайлангийн хариу өөрчлөгдөж байсан тохиолдол байгаагүй юм билээ. Яг л хуваарийнхаа дагуу хурал нь болоод, шийдвэрээ гаргаж байсан. Бид Монгол Улс энэ ондоо багтаад “саарал жагсаалт”-аас гарах нь тодорхой байна гэж харж байгаа.
-Европын холбооны “хар жагсаалт” гэж яриад байна. Европын парламентаар удахгүй баталж магадгүй байгаа. Энэ жагсаалтад орохгүй байх талаар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Европын холбоог Монгол Улсад төлөөлж сууж байгаа Элчин сайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй тайлбар өгсөн. “Хар жагсаалт” гэдэг нэршил байхгүй. Стратегийн дутагдалтай гуравдагч хөрш улс гэдэг жагсаалт байгаа гэдгийг хэлсэн. Энэ жагсаалт яаж бий болдог вэ гэхээр, Олон улсын Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын “саарал жагсаалт”-аас автоматаар авдаг юм билээ. Ийм л зохицуулалт байгаа. Тиймдээ ч Монгол Улсыг автоматаар оруулж ирж байгаа. Гэхдээ энэ жагсаалт эцсийн байдлаар батлагдаж гараагүй. Европын парламент энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Хэрвээ автоматаар ордог юм бол автоматаар хасагдах уу гэдэг асуултыг бид тавиад, 2, 3 удаа уулзалт хийсэн. Тэднээс нарийн хариу ирээгүй байна. Автоматаар орсон бол автоматаар хасагдах уу гэдэгт хариу өгөөгүй байгаа. Нэгэнт ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарчихвал стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах боломжтой. Нөхцлөө хангачихсан гэж ойлгож байгаа.
-Европын холбооны стратегийн дутагдалтай гуравдагч хөршийн жагсаалтад орсноор гадаадад банкны гүйлгээ хийхэд хүндрэл үүсэж эхэллээ. Тухайлбал, Солонгост байгаа хүн Монгол руу гүйлгээ хийх гэсэн чинь болохгүй байна. Үйлчлэхгүй гээд гаргалаа гэх утга бүхий пост цахим орчинд оруулсан байсан. Иргэдийн санхүүгийн гүйлгээг шууд хаана гэж байх уу?
-Монгол Улс “саарал жагсаалт”-д орохоор санхүүгийн байгууллагууд манайхыг эрсдэлтэй харилцагч болж байна гэдэг дохиогоо авчихаж байгаа юм. Та бүхэн сайн санаж байгаа бол өнгөрсөн оны аравдугаар сард Парис хотноо болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Гэхдээ энэ улсууд стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орж байгаа хэдий ч яг мөнгө угаадаг гэж хэлэхгүй. Тиймээс ямар нэг арга хэмжээ авахыг бусад улсуудад зөвлөхгүй гэж хэлсэн.
Энэ жагсаалтад орсон гэдгээрээ гүйлгээг зогсоо, Монголын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагын гүйлгээг хийхгүй гэсэн хориг цээр хаана ч байхгүй. Дахиад хэлье, тийм юм байхгүй ээ. Харин банк санхүүгийн байгууллагууд нь харилцагчдаас илүү олон асуулт асууж, тодруулж эхэлнэ. Үнэхээр энэ хүний мөнгө мөн үү. Энэ харилцагч ийм бизнес хийдэг үү. Энэ харилцагчийн санхүүгийн үйлчилгээ авч байгаа банк нь тэр хүнийг мэдэж байна уу гэх зэрэг олон асуултыг асуухаас биш ямар нэг байдлаар хорих, төлбөр тооцоог саатуулах зүйл байхгүй.
18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Гаран гаран мэдрэл муутай нөхдүүд. Өөрсдөө оруулсан саарал жагсаалтаасаа өөрсдөө гарга гэхээр энэ ондоо багтааж гаргана гэсэн үлгэрт чинь үнэмшээд сонгоно гэж бодоо юу. МАНАН-гийн эсрэг гол хүч би бна за.
Congyylln snoy bolj bnaa yanaa ex oron mini
Энэ нөхөр, Хүрэлбаатар сайд хоёр хэд хоногийн өмнө ингэж хэлээд маргааш нь Монгол улс хар жагсаалт руу орсон шүү дээ. Гараагүй байж гарна гэж бардам хэлсний хариу тэр. Олон улсын байгууллагууд эдгээр авилгалд идэгдсэн хүмүүсийн ярьж байгааг хараад дургүй нь хүрдэг гэсэн. Монголчууд тэнэг юм болохоор иймэрхүү хүмүүст хариуцлага тооцохын оронд харин ч албан тушаалыг нь ахиулаад байдаг.
Tanai bank gej ar uvuruur ajild orson parazitaar duursen gazar gedegee medej b.gaa yu. Chadaltai saihan zaluus shudargaar ajild ordoggui gazar daa.
Mahan tolgoitoo vhi margaashaa harj chadaj b.a uu
Хогийн юу ч мэддэггүй мал банкны ерөнхийлөгч болох гэж. Улс төрийн үхдэл гэж энэ хүнийг хэлэх байх даа.
EDnar oshigdor caaral jagcaltaas garcan geed baican bizdee ,odoo bolohoor ene ondoo bagtaan garahaar yariad baina ed nar cetgeciin obshtei bolshihcon baina , shar hadad abaasharai MAN han…..
МАН шаасаар байгаал 4 жил боллоо, Монголчудын амьдрал цаг минутаар доошилсоор л байна, жаахан толгой нь ажиллдаг нам, хучин, бие даагчдыг гаргаж ирэхгуй бол ирэх 4 жилд Монгол улс дампуурч, Хятадын гарт бурэн орох болно, маш ухамсартай сонголт хийх цаг ирлээ.
МАНы хулгайч нарт саналаа өгөхгүй ээ толгой түрүйгүй өтчихсөн хогийн нам
харж байна гэдэг тэнэг үгийг хэрэглэхээ больцгооё
Санал авахын тулд МАН юу ч хийхээс буцахгүй болжээ. Ноосны, арьс ширний урамшил, ямааны урамшуулал гэх мэтийг малчид мал бүхий иргэдэд хавтгайруулан өгч байна. Төрийг ямар ч аргаар хамаагүй дахин барих нь тэдний эрхэм зорилго бололтой
Бие нь яаж байна ?
Лхагваа захиралыг банкир гэж бодож байсан намын муу бууны нохой байсан байна өрөвдөлтөй бөөс байжээ
Н.Баяртсайханыгаа хөөж явуулчихаад инээд алдаж байсан хуншгүй ***** FATF-д Монголыг оруулахад Н.Баяртсайхан буруутай юм бол чи ч буруутай МОНГОЛБАНК-ны Дэд Ерөнхийлөгчийн хувьд !
нэртэйгээр нь сонгуулийн өмнө гарна гээд хэлчихээ ч.хийх биш дандаа худлаа ярьж ард түмний г хуурсан хувалзнууд.одоо наад юманд чинь итгэхээ больсон шүү
Үгүй өнөө Хүрэлбаатар сайд саарал жагсаалтаас гарчихлаа гэж хашгирч энэ тэр хүмүүс гуяа алгадан дэвхэрцгээсэн чинь худлаа байсан юм уу? Энэ ондоо багтаж гарч магадгүй гэсэн горьдлого л үүсэж байгаа хэрэг үү? Юу болж байна вэ та минь ээ?
ҮХСЭН НОХОЙН АЦ, ТЭД ГАРГААГҮЙ БАЙХАД ТА НАР ЭНД БҮҮ ЯДАРСАН АРДААРАА БҮҮ ТОГЛОЖ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙ. ЗА ТЭГЭЭД ГАРСАН Ч АДИЛ ГАРААГҮЙ Ч АДИЛ, ТА НАР ЦУСАЛДГААРАА ЦУСАЛЖ ЭНГИЙН БИД ЯДАРДГААРАА ЯДАРНА. ТҮҮНИЙ ОРОНД ТЭР НУУСАН МӨНГӨӨ Л ОРУУЛЖ ИРЖ ХӨӨРХИЙ АРД ТҮМНЭЭ БОДВОЛ ТА НАРЫН ҮР УДАМД ӨЛЗИЙТЭЙ, ҮХЭЭД ТАМД ТАРЧЛАХГҮЙ ЗА МУУ ҮХДЭЛҮҮД.
ЧИ НААД ХЭДЭН ББСБ БОЛОН ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООТОЙ ХЭДЭЭ ХАЛЧИХВАЛ Ч ХЭЛЖ БАЙГААД ЧИНЬ ИТГЭХЭЭР БАЙНА ДАА