2020 оны 8-р сарын 20
8 цаг 10 минут

А.Энхжин: Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнд өгөх 7 тэрбум төгрөгийг удахгүй олгоно

Монголбанкнаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдийн 8 хувийг зээлийг 3 сарын хугацаанд 6 хувь болгож бууруулах шийдвэр хэзээ хэрэгжих талаар тодрууллаа.

-Коронавирусээс болж, санхүүгийн хямралд орсон иргэдээ дэмжих үүднээс Засгийн газар ипотекийн зээл төлөлтийг дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.  Харин зээл төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийг найман хувиас зургаан хувь болгон бууруулж, дэмжлэг үзүүлэхээр болсон. Гэвч хоёр хувийн зөрүүг одоо болтол шийдэж өгөөгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа.  Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цар тахалтай холбогдуулж гаргасан хуулийн дагуу Монголбанк, Сангийн яамнаас ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдэд зээлийнхээ эргэн төлөлтийг 6 сарын хугацаанд хойшлуулах боломж олгосон.  Энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 38 мянган иргэний 2 их наяд төгрөгийн зээлийн хугацаа аравдугаар сарын 1 хүртэл хойшлогдсон байгаа. Үүний цаана байгаа 34 мянган иргэний хувьд УИХ-аас гаргасан тогтоол, хуулийн дагуу гурван сарын хугацаанд 2 хувийн хүүгийн татаас олгохоор байгаа. Үүнд 34 мянган иргэн хамрагдана. Одоогоор бид иргэдийнхээ тоон мэдээллийг нэгтэж, эцэслээд ажиллаж байна. Төсвийн тодотгол хийж байгаа энэ үед Сангийн яамныхны ажлын ачаалал нэлээд их байгаа. УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж, төсвийн тодотголыг хийж дууссаны дараа бид Сангийн яамтай хамтраад 7 орчим тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг 34 мянган иргэнд олгоно. Удахгүй энэ ажлыг хийнэ.

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар яриагүй байсан. Яваандаа зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг сунгах уу?

-8 хувийн ипотекийн зээлтэй иргэд аравдугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан. Тэгэхээр хойшлуулсан хугацаа нь дуусаагүй байна. Нөхцөл байдал цаашид ямар байх нь вэ. Иргэдийн хувьд төлбөрийн ямар дарамт үүсэх нь үү гэдгийг бид судалж үзнэ. Тэгээд тухайн үед нь шийдвэр гаргаж болно. Иргэд зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах юм бол хоёр хувийн хүүгийн хөнгөлөлтийг эдлэхгүй. Ийм л зохицуулалттай байгаа.

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.78.14Болдоо   • 2020, 8 сарын 22. 0 цаг 09 минут

Гуцана муу гөлөг

122.201.22.233Aguu tur   • 2020, 8 сарын 21. 8 цаг 56 минут

Iim tur zasag gej bh gej yu bodoj iim shiidver gargaj bdag ym bol . Uramshuulal helbereer ajil yavuul gej yu bhav de tulj chadahgui ni undur hun tuluhuu dargaa kkk

66.181.161.104Зочин   • 2020, 8 сарын 20. 21 цаг 34 минут

Ингэж мөнгө үрж байхаар ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ 0,6 ХУВЬ БОЛГОХ хэрэгтэй.

139.5.217.254зочин   • 2020, 8 сарын 20. 19 цаг 16 минут

Анхнаасаа зээлийн төлөлтийг хойшлуулна гэж шидвэр гаргаад иргэдийг бужигнуулчихаад зээл төлөлтөө хойшлуулаагүйд нь татаас өгнө гэдэг ямар учиртай юм бэ? Ард иргэдээрээ даажигнаад байгаа юм уу? Хаашаа янзын бодлого вэ? Ингэж байхынхаа оронд нэг мөсөн зээлийн хүүгээ нийтэд нь 6 хувь болгож бууруулсан бол иргэд зээлээ төлөөд л явж байгаа ш дээ. Дампуу байна шүү!!!!

202.9.40.169Зочин   • 2020, 8 сарын 20. 18 цаг 36 минут

огт зээлгүй иргэд

202.131.245.182зочин   • 2020, 8 сарын 20. 16 цаг 06 минут

шал тэнэг боломжгүй болоол хойшлуулж байгаа ш дээ .

202.131.245.182зочин   • 2020, 8 сарын 20. 16 цаг 05 минут

hoishluullaa geed baisan baahan huu tolj bna lee sh de buten 1 jil ter huu n aimar ondor bna lee

202.21.110.186Зочин   • 2020, 8 сарын 20. 15 цаг 20 минут

чигээр нь нэг мөсөн 6 хувь болгочихвол сайхандаа

202.21.110.186Зочин   • 2020, 8 сарын 20. 15 цаг 04 минут

болж л байна

103.212.116.209зочин   • 2020, 8 сарын 20. 13 цаг 04 минут

Ингэж хэнд ч хэрэггүй төрд ч хэрэггүй иргэнд ч хэрэггүй юмаа болиочээ

202.21.124.17Зочин   • 2020, 8 сарын 20. 12 цаг 16 минут

сунгасан сунгаагүй өр л юм чинь ,,,тэрийг уртасгалаагэж өрөөс чөлөөлөх биш худлаа өрөвч санаа гаргаж тайвшруулаад ,,хуураад яхаав дээ,,, хүүгээс хүү тооцож иргэдээ хашраадгаа болих хэрэгтэй

202.126.92.99Зочин   • 2020, 8 сарын 20. 12 цаг 06 минут

ingej ard irgedee yalgavlan gaduurxax yum bol xarin ta nartai temtsen shv yaxiin argagui bolood xoishluulj bxad ta nar xoishluulaagui xvmvvsiin zeelig 6% bolgox yum bol yostoi temtsen shv

103.68.107.49z   • 2020, 8 сарын 20. 9 цаг 39 минут

Ипотекийн зээлээ дахин сунгаж өгнө үү, Хүсэлт тавьж байна.Хаана хандах уу

192.82.64.220иргэн   • 2020, 8 сарын 20. 9 цаг 36 минут

ипотекийн 8 хувьд хамрагдаж чадаагүй орон сууцны зээлтэй иргэдийг хэрхэн харж үзэх юм бэ? тэр хэсгийн хүмүүс нь чадан ядан арай л гэж төлж байгаа ш дээ.

202.9.46.211Зочин   • 2020, 8 сарын 20. 9 цаг 21 минут

Shal ***** ym sedeh ymaa.bolomjgui bolood l sungasan bga shde.

150.129.140.13Зочин   • 2020, 8 сарын 20. 9 цаг 17 минут

Анх удаа гүрийж байгаа, ном журмаа баримталж байгаа хүмүүсээ харж үзэх нь ээ. Гэхдээ ийм их мөнгө зарцуулж ийм ажил хийх хэрэг бна уу?

66.181.168.131   • 2020, 8 сарын 20. 9 цаг 11 минут

Tegeed busad ni yaahiin,zail tsaashaa yum uu

202.179.22.107Zochin   • 2020, 8 сарын 20. 10 цаг 57 минут

Tiimee zail tsaahsaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.