2020 оны 9-р сарын 25
9 цаг 50 минут

ЦАР ТАХАЛ БА БИЗНЕСИЙН ОРЧИН: Улс орнууд бизнесийн тогтвортой орчинг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна бэ

-МҮХАҮТ-ийн 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав-

Орчин цагийн түүхэнд буюу 1800 оны дунд үеэс хойш дэлхий дахинд нийтдээ 14 удаагийн эдийн засгийн хямрал тохиожээ. Харин Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хохирол ихтэйд тооцогдож байна.

Энэхүү гэнэтийн нөхцөл байдал нь дэлхий дахины эдийн засаг хийгээд санхүүгийн зах зээлд асар хүчтэй нөлөөлж байгаагаас том болон жижиг дунд  бизнесүүд ээлж дараалан дампуурлаа зарлаж, хэдэн арван саяар тоологдох хүмүүс ажлын байраа алдах эрсдэл өндөр гэж тэдгээр шинжээчид мөн анхааруулав. Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд дампуурч, ажилгүйдэл нэмэгдэх нь эдийн засаг буцаж хямралын өмнөх хэвийн түвшиндээ очиход нэн төвөгтэй саад болох тул хямралыг сөрсөн төрийн сангийн удирдлага бүхий эдийн засгийн бодлого эрчимтэй хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, улс орнуудын Засгийн газрын нэн тэргүүнийн зорилт болох ажлын байрыг хамгаалан үлдэх зорилгоор том, жижиг гэж бизнесүүдийг ялгалгүй төрөөс бүхий л талын санхүүгийн тусламж, дэмжлэгийг үзүүлж байна.

Тухайлбал, Япон улсын Засгийн газар ДНБ-ы 40 орчим хувьтай тэнцэх 1,1 их наяд долларын нэмэлт төсөв баталж, улсын харьяалал харгалзахгүй хүн бүрт 950 ам.доллар бэлнээр олгох, үйл ажиллагаа нь доголдож буй жижиг, дунд бизнес эрхлэгч нарт 2 сая иен хүртэлх (19 мянган ам.доллар) буцалтгүй тусламж олгох, 10 сая иений хүүгүй, барьцаагүй 5 жил хүртэл хугацаатай зээл олгох арга хэмжээг авч байна. Мөн БНХАУ санхүүгийн зах зээлдээ 120 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн санхүүжилт хийж бизнес эрхлэгчдээ дэмжихээр болов. АНУ-ын Холбооны нөөцийн сан гэхэд 350 тэрбум ам.долларыг жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээл олгохоос гадна нийт , 100 хувь баталгаа өгнө гэж зарлалаа. Герман (ХБНГУ) Цар тахлын хөл хорионы улмаас үүсэж болох эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд “хязгааргүй” нөхцөлтэй зээл өгөхөөр боллоо. Энэхүү зээлийг бизнесийн хэмжээнээс үл хамааран, ялгаваргүй олгохоос гадна төлөх ёстой их хэмжээний татварыг түр хугацаанд хойшлуулна гэв. БНСУ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 50 их наяд вон буюу 39 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний яаралтай санхүүгийн тусламжийг үзүүлж, зээлийн нөхцөлийг хөнгөлөхөөр боллоо.

Харин манай улсын хувьд аж ахуйн нэгжийг НДШ, татварын торгууль, алдангиас чөлөөлөх, 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас түр чөлөөлөх, 500,0 сая төгрөг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн батлан даалтын дээд хэмжээг бууруулах, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох зэрэг шат дараалсан арга хэмжээг авч байна.

“Манай орны хувьд борлуулалтын орлого нь 50 хувь буурсан үед ажилчид нь тэтгэмж авах эрхтэй гэж заасан нь хямралыг тэсч үлдэх хэмжээний нөлөө үзүүлэхүйц байж чадахгүйгээс гадна аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн эх үүсвэрийн дэмжлэг байхгүй байна.”

Бусад улс орны Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хямралын эсрэг бодлого, шийдвэрүүдийг ерөнхийд нь авч үзвэл, бодлогын хүүгээ буулгаж, жижиг дунд бизнесүүд ажлын байраа хамгаалахад нь зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна нэн шаардлагатай байгаа хямд өртөг бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг  шийдвэрлэж байна. Харин манай орны хувьд борлуулалтын орлого нь 50 хувь буурсан үед ажилчид нь тэтгэмж авах эрхтэй гэж заасан нь хямралыг тэсч үлдэх хэмжээний нөлөө үзүүлэхүйц байж чадахгүйгээс гадна аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн эх үүсвэрийн дэмжлэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл, олон сарын өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд бизнесийн үйл ажиллагаа нь хаалттай байсан үйлчилгээний салбарын хувьд ямар ч борлуулалтын орлогогүйгээс наад захын цалин, түрээсийн төлбөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олж чадахгүй, банкуудын хувьд ч зээл гаргах сонирхолгүй байгаа юм.

Нөгөөтэйгүүр, улс орнууд өөрсдийн боломжит хувилбараар бизнес эрхлэгчдээ дэмжиж, тогтвортой бизнесийн орчинг хадгалж үлдэхийг зорьж байгаа ч одоогийн хямралын тодорхойгүй нөхцөл байдал нь бизнесийн салбар бүрт харилцан адилгүй нөлөөлж байгаа нь олон жишээнээс харагдана. Аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар хямралын нөлөөнд үл автаж бизнесийн үйл ажиллагаа нь улам өсдөг салбар гэж байдаг. Энэхүү цар тахлын үеийн нөхцөл байдал нь хүн хоорондын зай барьж, тусгаарлах хэв маягтай байна. Үүнийг дагаад онлайн бизнесийн хэрэгцээ хэд дахин өслөө. Тухайлбал, цахим худалдаагаар дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг АМАЗОН-д цар тахлын оргил үеэр секундэд 11 мянган долларын худалдан авалт хийгдсэн байна. Түүнчлэн цахим төлбөрийн системийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд ашигтай ажиллаж байна гэж BBC мэдээллэв.

Цар тахал цахим бизнес ямар ач холбогдолтойг, бизнесээ цахим системд суурилуулахын давуу талыг харуулж байна. Ерөнхийд нь авч үзвэл, цахим бизнесийн үйл ажиллагаа харьцангуй ашигтай буюу цар тахлын үед илүү хожилтой ажиллаж байгаа юм. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй цар тахлын хөл хорионы үед бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд цаг үедээ тохируулан цахим үйлчилгээг нэвтрүүлсэн жишээнүүд ч байна. Тухайлбал, онлайн эмийн сангийн үйлчилгээ, зочид буудал, ресторан, цайны газрын махны нэгдсэн хангамжийн цахим систем, өрхийн хэрэгцээний хүнсний ногооны онлайн захиалга хүргэлт зэрэг үйлчилгээ нэвтэрчээ.

Харин эсрэгээрээ хямралд хамгийн ихээр өртөж буй салбарууд бол аялал жуулчлал болон агаарын тээвэр салбар гэдгийг BBC тэргүүтэй дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллэв. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад цар тахлын улмаас тус салбарт 50 сая ажлын байр үгүй болж, энэ онд гэхэд аялал жуулчлалын зах зээл 25 хувиар хумигдана гэж тооцжээ.  Иймд зарим улс орнууд хямралд өртөж буй салбаруудаа онцгой анхаарч үйл ажиллагааг нь дэмжих хөтөлбөрүүдийг батлаж эхэллээ. Жишээлбэл, Япон улс дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өнгөрсөн долдугаар сараас эхлэн “Go to Travel” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Энэхүү хөтөлбөр нь аялал жуулчлалын бизнес эрхлэгч дотоодын компаниудынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй, аялагчдыг татах зорилготой урамшууллын хөтөлбөр юм. Мөн “Go to Eat” хөтөлбөрөөр дамжуулан дотоодын сүлжээ ресторанууд болон хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч компаниудынхаа үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 25%-ийн хөнгөлөлт үзүүлэх гэх зэргээр хямралд өртөж буй бизнесүүдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэлхийн улс орнууд энэ мэтчилэн ажлын байрыг хамгаалахад түлхүү анхаарч, хямралыг эрсдэлгүй давах бодлого боловсруулан ажиллаж байгаа бол манай орны хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдэд тийм ч таатай орчин бүрдэж чадаагүй хэвээр байна.

Коронавирусний тархалтын улмаас үүссэн цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцаанд томоохон өөрчлөлт авч ирэх нь тодорхой байгаа бөгөөд хэр их өөрчөлт, хор хөнөөл бий болгох вэ гэдэг нь улс орнуудын төрийн бодлого, шийдвэр хэрхэн үр ашигтай хэрэгжихээс шалтгаалах юм.

Үргэлжлэл бий...

Э.Энхчимэг

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.