2020 оны 10-р сарын 1
9 цаг 30 минут

Г.Мөнх-Эрдэнэ: Валютын ханш тогтвортой байх боломж нэмэгдсээр байна  

“Голомт Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 

 -Засгийн газраас “Номад бонд гаргаснаа зарлалаа. Нийтээ 600 сая долларыг 5 орчим хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс татаж байна. Энэ үйл ажиллагаа, энэ мэдээлэл санхүүгийн зах зээлд ямар дохио өгч байна вэ?

-Миний хувьд Засгийн газар их мэдрэмжтэй шийдвэр гаргасан гэж харж байгаа. Учир нь ковидтой тэмцэх зорилгоор АНУ-ын Холбооны нөөцийн сан 2009 оны хямралын үед хэрэгжүүлснээс илүү зөөлөн мөнгөний бодлого барьж, сангийн яам нь тэлэх бодлого хүчтэй хэрэгжүүлснээр олон улсад ам.долларын үнэ маш хямд үед уг бондыг босголоо. Үүний үр дүнд бид 10.875 хувийн хүүтэй бондыг 5.375 хувийн хүүтэй бондоор солилоо. Тэгэхээр энд бүтэн 5.5 нэгж хувийн зөрүү гарч байна. Жилийн 30 сая ам.доллар хэмнэж байна шүү дээ. Нөгөө талаас бид дэлхийн эдийн засаг гэхээсээ илүүтэйгээр Хятадаас илүү хүчтэй хамаардаг, дотроо цар тахлыг алдаагүй байгаа нь бонд худалдан авах хөрөнгө оруулагчдын апетитыг хөдөлгөсөн болов уу. Энэ өдрийн хамгийн сайхан мэдээ энэ байлаа.

 -Ханш дээр энэ нь хэрхэн нөлөөлөх бол?

-Бид 1996 оноос хойших УИХ-ын сонгуулиудад анализ хийж үзсэн. Нийт 6 удаагийн сонгууль болоход 3-т нь сонгуулийн дараа төгрөг суларсан. Үлдсэн 3-т нь төгрөгийн ханшид ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй, зарим тохиолдолд бүр төгрөг чангарсан үр дүн ажиглагдсан. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн дараа ханш өснө гэдэг хүлээлт 50 хувийн биелэх магадлалтай болж байна. Тэгвэл энэ жил сонгуулийн дараа ханш хүмүүсийн бодож байсан шиг өсөв үү? Үгүй. Яагаад? Ямар үед ханш өссөн бэ гэдгийг судлаад үзэхээр түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан, гадаад худалдааны алдагдал өссөн, валютын нөөц буурсан үед төгрөг суларсан байгаа юм.

Тэр жилд нь сонгууль болж тааржээ. Түүнээс бус  сонгууль төгрөг сулрах шалтгаан биш юм. Тэгвэл одоо төгрөг цаашид хүчтэй сулрах эдийн засгийн шалтгаан байна уу?  Энэ жил эхэн үедээ ковидоос болоод хорио, цээрийн дэглэм тогтоосноор яах аргагүй валютын урсгал татарсан. Тэр үед нь Монголбанк интервенцээрээ дамжуулж, ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингээд сонгуулийн дараа юу болов гээд хартал нүүрс хэвийн хэмжээгээр экспортод гараад эхэлсэн байна. Зэс, төмрийн хүдэр, алт гээд гол нэрийн түүхий эдүүдийн үнэ унаагүй, эсрэгээрээ өссөн.

Мөн экспортын хэмжээ ч бас хэвийн үеийнхтэйгээ ижил түвшинд байна. Харин нөгөө талд газрын тосны үнэ буурсан, биет хэмжээ ч багассан, нэмээд гадагшаа явж аялж зугаалдаг, эмчлүүлдэг, гадаадад сурахад үүсдэг байсан ам.долларын эрэлтүүд алга боллоо. Ингээд харахаар ковид эхэн үедээ төгрөг сулрахад нөлөөлж байсан бол одоо тогтвортой байх боломжийг бүрдүүлж эхэллээ. Мөн ирэх жил төлөх ёстой 500 саяын бондыг төлөхөд асуудалгүй боллоо. FATF-ийн газар дээрх шалгалт 10-р сард болно. Хар жагсаалтаас гарах боломжтой. Цаашлаад ирэх 2-3 жилээ харвал нүүрсний төмөр замын төслүүд дуусах нь, Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлнэ. Ингээд харахаар төгрөг тогтвортой байх боломж бүрэн байна. 

-Ер  нь ханшийг тогтвортой байлгах гол арга хэрэгсэл, бодлогын шийдэл нь юу байх вэ?

-Миний хувьд урт хугацааны стратегийн шийдэл нь юу? богино хугацааны тактикийн шийдэл нь юу вэ гэсэн хоёр өнцгөөс хардаг. Урт хугацаанд мэдээж экспорт солонгорох ёстой. Хамгийн түрүүнд ноолуур, арьс шир, махаа экспортод гаргадаг болох нэн чухал байна. Богино хугацаанд мэдээж Монголбанкны интервенц чухал үүрэгтэй. Мөн холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөх замаар тодорхой хязгаарлалтуудыг тавьж ам.долларын спекуляци эрэлтийг дарж байгаа нь эерэг нөлөөтэй. Нэг санаа зовж буй асуудал байна.

Ханш тогтвортой байх боломж макро сууриараа бүрдэж байгаа үед дотоодын зохицуулалтууд үр дүнгээ өгнө. Харин макро суурь хангалттай бүрдэж амжаагүй байхад зээлийн хүүг 12 хувьд гээд захиргаадалтын аргаар шийдвэр эргээд ханшаа алдах маш том эрсдэлийг дагуулна. Аливаа төрийн зохицуулалт эдийн засгийн суурь нөхцөл байдалдаа үндэслэн гарч байх ёстой. Цөм нь эдийн засаг, дагуул нь зохицуулалт гэсэн санаа. Төгрөгийн ханш тогтвортой байх боломж дөнгөж бүрдэж эхэлж байна. Ийм үед аливаа зохицуулалтыг маш болгоомжтой хийх хэрэгтэй.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.