Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ.
Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ч чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасанд явдалд баяр хүргэж, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэв. ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер чуулганы дараа цахим хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр ФАТФ-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Одоо гарсан.тэгээд одоо цаашид яах вэ.хорих ял авсан өндөр албан тушаалын хүмүүсээ нэг нэгээр нь ялаас мултлах ажлыг хийх шүүхийн ажил эхлэнэ дээ.дараа нь дахиад саарал жагсаалтанд орно.тэгээд улиг болсон улс төржилт болно.
улс нь бүрэн дампуурсан гээд гаргачихаж байгаа юм уу
sain baina
Саарал жагсаалт гэж шог юм. Үнэндээ бол саарал жагсаалт гэж бодитой юм бол манайх түүнээс гарах ямарч үндэс алга. Энэ их өр зээл,энэ их төсвийн алдагдал,замбараагүй хувиарлалт,идэж байгаа байдал,шүүхийн ялгавартай ханддаг хариуцлагагүй явдал,авилга зэрэг нь саарал жагсаалтаас гаргахгүй шүүдээ.Тэгэхээр гаргалаа гэдэг нь тоглоом мэт.Эсвэл үгүй юу мэдэх юм алгаа.
CAARAL NOMNOOC NEG CARLAA 2-JILIIN DARAA DAXIAAD L ENE CAARAL NOMOND BYRTGYYLNE TAA NAR ITGEL DAAX NOBCHNUUD BISH XARIN ITGELTEI NAIDVARTAI XULGAI,LUIBAR XIIJ CHADDAG GOLOGNUUD
XUTS
za ashgui de