Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим жил өнгөрчээ. 2000-д оны дунд үеэс уул уурхайн чиглэлээр эцэг, эхчүүд үр хүүхдээ уул уурхайн чиглэлээр сургах гэж янз бүрээр л зүтгэж байв. Орчин үед уул уурхайн тухай яриа хүн бүрийн нүдэнд харагдаж, амны бай болоод тэр байтугай уул уурхайн талаар ихээхэн мэдлэгээ цахим орчинд дэлгэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгдээд иржээ. Ер нь манай иргэд уул уурхайн тухай ямаршуухан мэдлэгтэйг энгийн хэд хэдэн судалгаанаас харж болохоор байдаг. Өнгөрсөн жилийн өдийд хийсэн МЭК судалгааны байгууллагын судалгаагаар Эрдэнэс Тавантолгойн ил уурхай юу олборлдогийг судалгаанд оролцсон иргэдийн талаас илүү нь мэдэхгүй гэсэн үр дүн ч бий. Оюутолгой төслийг юу олборлодог бол, Эрдэнэт үйлдвэр юу ухаж олборлодог юм бол? Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үг бас бий. Ингээд асуултыг асуултаар хөтөлж явсаар бид ер нь уул уурхайн тухай юу мэдэх, иргэд үндэсний уул уурхайн тухай ер нь ямаршуухан мэдлэг мэдээлэлтэй байдаг, ер нь мэдэх албатай юу үгүй юу гэдгийг тодруулах гэж үзье.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайлангаас үзэхэд 2019 онд Монгол Улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн аж. Таны карманд байгаа 1000 төгрөгний 250 төгрөгийг уул уурхайн салбар бий болгож танд “өгч” байна. Экспортын орлогын 90 хувь, төсвийн орлого болох 11.9 их наяд төгрөгийн 25.4 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлсэн гэхээр бид энэ салбараас ямар их хамааралтайг харж болно. Тэгэхээр Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой гэсэн юм. Одоогоор бидний олон улсад зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг аж.
Зарим улс төрчид “эдийн засгаа солонгоруулна, олон тулгуурт эдийн засаг бол гоё” гэж тунхаглаад олон жил болжээ. Даруй болдог бол маш сайн амлалт, хүсэл. Гэхдээ сүүлийн 10 за болье 5 жилийн статистик тоонууд уул уурхайгаас өөр эдийн засгийг ойрын 30-40 жилд авч явах гарц харагдахгүй байна. Байдал нэгэнт ийм байгаа үед бид уул уурхай түшиглэсэн эдийн засгаа өөрийн чадлаар хөгжүүлж бас хамгаалж явах нь өнөөдөртөө бидэнд ашигтай.
Ерөөс Монголын түүхэнд анх удаа 2020 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ны 1072 ширхэг хувьцааг амь оруулж ногдол ашгийг иргэн бүрт хүртээгээд эхэллээ. Энэ мэдээж маш сайн жишиг томоор харвал хөрөнгийн зах зээлд асар том бүүм иргэн хүнээр авч үзвэл үндсэн хуулиар баталгаажсан газар дээрх болон доорх баялаг ард түмний өмч гэсэн эцэг хуулийн бодит биелэл юм.
2020 он Монгол улсад болон дэлхийн нийтэд маш хүнд жил болон өнгөрч байна. Гадны судлаачид манай улсын хэврэг эдийн засаг коронагийн хүндрэлийг дааж чадахгүй өвдөг сөхөрнө гэж таамаглаж зөвлөх компаниуд манай улсад оруулсан хөрөнгө оруулалтыг татахыг ятган, зөвлөж байв. Алтан дээр суусан гуйлгачид гэдэг сүрхий нэр цолтой бид олон жил явсан бол одоо үндэсний баялаг түүндээ “эзэн” болох шаардлагатай Монголчууд болж хувирчээ. Бидэнд ямар сайн гарц байна вэ? Эрдэнэс Тавантолгойн жишээн дээр дурдая:
- Долоон буудлын Должин эмээ, Дорнод аймгийн малчин Доржоо, их хурлын гишүүн Дондог нар ч ялгаагүй газар доорх баялагаас хувь хишиг хүртэгчид мөн юм. Товчхондоо газрын баялагийг иргэдэд тэгш оновчтой хүртээх хүн төрөлхтөний бодож олсон шилдэг арга нь хувьцаа, ногдол ашиг, тэгш хуваан хүртээх. Хувьцаа эзэмшигч иргэн бол энэ уурхайн нэг эд эс ширхэг нь. Энэ компани ашигтай сайн ажиллаж байж гэмээ нь иргэдэд ирэх хувь хишиг нэмэгдэнэ, үнэлгээ өснө. Энэ бол энгийн логик. Харин муухай харагдуулах тусам компанийн үнэ ханш унана, шууд утгаараа шүү. Хэн хохирох вэ? Монголчууд бүгд хохирно.
Саяхан нэг сэтгүүлч зурагтаар “Монгол дэлхийд нэгт орох газрын баялагтай улс шүү” гэж цамнаж сүрхий сүрийг үзүүлэв. Гэтэл тоо баримт арай өөр утга илэрхийлж байна. Бид баялагтай нь үнэн, гэхдээ 1-т байтугай эхний 5-т ч орох баялаггүй /одоогийн байдлаар/. Уул уурхайн олборлолтоор манай улс дэлхийд 8-т явж байна. Бид энд хий цээжээ дэлдэн хоорондоо хэрэлдэх нь энэ байрыг улам л хойш татах өндөр магадлалтай. Бид мөнгөгүйдээ биш харин үндэсний гэх тодотголоо хамгаалах, хайрлах, зөв мэдээлэл бусаддаа өгөхгүй байгаа нь биднийг улам ядруухан болгож байна.
Уул уурхайг хараан зүхдэг бүлгүүд их бий. Учир шалтгааныг ухаад үзвэл уул уурхайн тухайн иргэнд зүгээр байхад нь карманд нь мөнгө хийгээд байх ёстой юм билээ. Бидний тоглоомын дүрэм ч энэ чиглэл рүү хувьцаа хэлбэрээр явж байна. Харин кармандаа тогтмол мөнгө оруулахыг хүсвэл уул уурхайн салбар луу нулимах бус харин нэр хүндийг нь хамгаалах нь бидний иргэн хүний үүрэг гэлтэй.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж байр, тог, ус, дулааны мөнгийг тэглэх, сайжруулсан түлшний үнийг 75 хувь бууруулж нэг шуудайн үнийг 940 төгрөг болгов. Энэхүү зардлыг манай улсын 2 саалийн үнээ гэгдэх Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК хамтран бүрэн хариуцахаар шийдвэрлэжээ. Нөгөө л уул уурхай энэ үед энэ улсыг гал алдуулчихалгүй аваад гарах янзтай байна. Унаад байсан уул уурхайн салбар өрх бүрийн босгоор давж, зуухаар орж таны тог цахилгаан, ус, дулаан, түлшийг 7 сарын хугацаатай бэлдэж өглөө гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдын энэхүү шийдвэр айл болгоны босго давж, хаалга болгоныг тогшиж орсон нь эхний удаагийнх биш. Өмнө нь 1072ш хувьцааны ногдол ашгаар дамжин тогшсоныг санадаг хүн хэр олон бол? Баярлалаа ч гэж хэлж амжаагүй байсан шүү дээ.
Өмнөх олон жил бид хэцүү үе тохиоход гадаадын зээл тусламж гуйн ерөнхий сайд нь дэвэн дэлхийгээр бадар барьдаг байсан бол өнөөдөр бид асуудал тулгарахад асуудлаа дотроо ярилцаж үндэсний гэх компаниудаасаа хөрөнгө мөнгө босгож болж бас чаддаг болжээ.
Уул уурхайн салбарт дургүйгээсээ илүү ойлгож хүлээж авах иргэд орчин үед олон болсон. Уул уурхайн салбарын нэр хүнд өсөх нь сайн, түүнээс олох эдийн засгийн үр ашгийг ард түмэн хүртэх нь маш сайн, үндэсний бүтээн байгуулагчид улам их болж уул уурхай илүү хөгжих нь онцгой сайн билээ.
Б.Номин
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монгол улс Уул Уурхайгаа дэмжиж хөгжүүлбэл аяндаа улс эх орон маань хөгжинө дөө
Монгол улсын миньэдийн засгийг2 саалийн үнээ минь аварлаа шуурхай зөв шийдвэр гаргасан З Газартаа баярлалаа
ядуу доройгийн жишээ татаж 7 буудалыг хөгжүүлэхгүй 100 жил болжээ
энэ сэтгүүлчид 7 буудлынханыг ядуу доройгоор нь дуудаж 100 жил боллоо.
ЗӨВ Л ЮМ БИЧСЭН. ХИЙ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХ ЭСВЭЛ УТГА УЧИРГҮЙ ХАРДАХ ХАРЛУУЛАХ ГЭХ МЭТЭЭР ЮМНЫ 2 ТУЙЛД БАЙХААС ТЭГ ДУНД НЬ БАЙХ ГОЛЧ ХОЛЧ УХААН БИДЭНД ҮНЭХЭЭР ДУТАГДДАГ. БОДИТ БАЙДАЛ ИЙМ Л БАЙГАА. ӨНӨӨДӨР ХЭДЭН УУРХАЙ Л МОНГОЛЫГ ЧИРЖ БАЙНА. ХОЙШДОО Ч ЧИРНЭ. МЭДДЭГ ХҮМҮҮСЭЭР НЬ АЖЛЫГ НЬ Л ХИЙЛГЭВЭЛ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ МОНГОЛ БОСООД Л ИРНЭ. ЭЦЭСТ ТӨР ЗАСАГ ӨӨРӨӨ БАС ЗАНГАРАГТАЙ ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ Л БАЙМААР БАЙНА.
hudlaa tarhi ugaahaa bolio ..1 hund onogdoh gazar doorhi bayalagaarai shuu,durguidee bish uul uurhain tatvaraa buren avaad dansiig ni shilen bolgooguid durgui baigaa jm...uul uurhain bayalaa buren haynaad tatvaraa avaad zohistoi zöv shudarga zartsuulbal Norvegi,Kuveitees dutahgui l amidrah estoi doo...
Тэр уул уурхайд дургүй эх оронч царайлаад байгаа гарууд чинь санаатайгаар эх орон ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бишүү
Уул уурхай гэдэг бол энгийн агуулгаараа хөрсөн доорхи баялаг, өндөр технологи, чадварлаг мэргэжилтэн 3-ын уулзвар байдгийм. Хүн төрөлхтөний олон жил туршигдаж ирсэн эрдэс баялагийн олборлолтын үйлдвэрлэл. Гэхдээ хүнд үйлдвэр. Үүнийг маш энгийн мэт ойлгодог бас дээр нь зүгээр л нэг бэлэн мөнгө мэт ойлгодог хүмүүс монголд бий болсон нь оюуны залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээний хор уршиг. Монголчууд энэ байдлаа халах хэрэгтэй. Хоёрдугаарт уул уурхайн үйлдвэрийг цаашид улам дэмжин хөгжүүлж байж л монголын эдийн засаг хөл дээрээ тогтоно.
уул уурхай гээд байгалиа сүйтгээд байвал дэлхий удахгүй сөнөх байхөө.
Газар тариалан хөрс хийсгэнэ зэрлэг ургана цөл болгоно Нүүдлийн МАА бас л цөлжилт үүсгэж олоо бүр аймаг дамжин отор нэрээр сүйдлэж бна Адилдаа адил годилдоо годил Муулах шантаажлах чинь халаасаа зузаатгах нэр хүнд олох зорилготой
Уул уурхай болон газрын тос нүүрс аж үйлдвэрүүдээс гарч байгаа хүлэмжийн хийнээс болж дэлхийн дулаарал нэмэгдэж хуурайшин цөлжиж гол горхи ширгэж ой мод шатаж байна.
баялагийн ****** гэж энэ дээ.
Уул уурхайд дургүй гэдэгтээ асуудал бишээ. Гэрээ нь монгол улсад илүүтэй ашигтай байх монгол хүн бүрт өгөөжтэй байх уурхай нь байгаль орчинд аль болох бага хөнөөлтэй байх шинэ технологитой байх ажиллагсад нь аюулгүй хамгаалалттай байх гэдэг талаас л илүү харж байх ёстой учраас хүмүүс шүүмжилдэг гэж бодож байна. Энэ бүх шаардлагад нийцүүлсэн ойртуулсан сайн гэрээг авилгагүйгээр хийх тал дээр асуудалтай байдгаас маргаан дагуулдаг.
ЯГ ТИЙМ. ДЭМЖИЖ БАЙНА
МАШ ҮНЭН ХЭЛЛЭЭ