2020 оны 12-р сарын 21
9 цаг 00 минут

Я.Эрдэнэсайхан: УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа авсан зээлээ 100 хувь төлсөн

      ЖДҮ-лэгчдэд олгодог санхүүжилтээс төрийн өндөр албан тушаалтан болон УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан ихээхэн хэмжээний зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Үүний улмаас тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Батзориг шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авч, зарим нь одоог хүртэл АТГ-т шалгагдаж байгаа юм. 

Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. 

-УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашигласан ЖДҮХС-гаас зээл авсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Үүний улмаас ЖДҮХС-гийн санхүүжилт жинхэнэ эзэддээ хүрдэггүй юм байна гэх шүүмжлэл дагуулсан. Өнөөдөр яг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл нээлттэй, шударга, тэгш олгогдож байна уу?

-Олгогдож байгаа. УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудлыг хууль, хяналтын байгууллагууд шалгасан. Зарим нь тогтоогдсон. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан 2 жил гаруй  хугацаанд хэлэлцүүлж, олон мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусган 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. Үүний дараа “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-өө бас батлууллаа. Хууль хөтөлбөрийнхөө хүрээнд ЖДҮХ сангаас “Зээл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар мөн батлуулсан. Эдгээр нь зээлийг ил, тод шуурхай зөв олгох тал дээр өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, дутагдлыг арилгах бодлогын бичиг баримт. Эдгээр бичиг баримтдаа тулгуурлан 2019, 2020 оны төсөл сонгон шалгаруулалтаа зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс шалгарсан, шалгараагүй байдалд нь судалгаа хийж үзсэн. Бүгд л сэтгэл хангалуун байсан. “Хэдийгээр шалгарч амжаагүй ч гэсэн төсөл сонгон шалгаруулалтад оролцоод шударга болж байгаа юм байна. Өөрийнхөө төслийн алдааг олж харж чадлаа. Дараа жил төслөө өгөхдөө өмнөх алдаагаа ингэж засах юм байна гэдгээ мэдэж авлаа” гэж  олон хүн хэлж байсан.  Сонгон шалгаруулалт  шударга болсон гэдэг нь харагдаж байгаа юм.

-УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас авсан зээлээ төлж барагдуулсан. Төлөөгүй хүн бий юу?

-Улсын их хурлын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа авсан зээлээ бүгд 100 хувь төлсөн. Бид 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан. Мөн сонгон шалгаруулалт хийхдээ ирүүлсэн бүх төслийн материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж тулгалт хийгээд энэ аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгуулсан.

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.97.214Punishment   • 2020, 12 сарын 21. 17 цаг 49 минут

All you go to hell with them

66.181.187.198Зочин   • 2020, 12 сарын 21. 14 цаг 52 минут

Энэ ямар дуурчихсэн тэнэг ***** вэ ?Их сайхан юм мэдэгдэж байгаа юм шиг !

192.82.74.42Зочин   • 2020, 12 сарын 21. 12 цаг 10 минут

Тушаасан баримт байна уу. Тэгээд яагаад ийм бага зээл бусдад оногдоод байна . Ер нь 100 % гэдэг нь унэн юм уу

202.21.100.210Зочин   • 2020, 12 сарын 21. 11 цаг 00 минут

daldaga lalar ve

202.21.100.210Зочин   • 2020, 12 сарын 21. 10 цаг 59 минут

tegeed ted avax yostoi yu tolno bur iluug toluul

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 12 сарын 21. 10 цаг 38 минут

ТУШААСАН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ НЬ ХАВСАРГАВАЛ ЯГ ҮНЭМШЛЭЭ, ЕР НЬ Я. ЭРДЭНЭСАЙХАН ГЭДЭГ НӨХӨР ЯМАР ПЯЛДАГА, БӨГС ДОЛООГЧ НӨХӨР ВЭ?, ЭНЭ НЭГ ДАРГА ГЭСЭН АЛБАН ТУШААЛ ДЭЭРЭЭ ҮЛДЭХ ГЭЭД ҮХЭХ НЭЭ?? Я. САДБААТАР ИНГЭХЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ҮҮ? ШАДАР САЙД ХИЙГЭЭД Л ТУШААЛ ДЭВШЭЭД ЯВААД БАЙХ ЮМ, ТЭГЭХЭД ЯАГААД ЗАРИМ НЬ ЯЛ АВААД, ЗАРИМ НЬ САЙД БОЛООД БАЙНАА? ХОГИЙН ЮМ БЭ? ХҮРЭЛСҮХЭД МӨНГӨ ӨГСӨН НЬ САЙД БОЛСОН ЮМ УУ?

192.82.64.120Зочин   • 2020, 12 сарын 21. 10 цаг 32 минут

Маш бага хүүтэй мөнгийг албан тушаалаа ашиглаж аваад баахан ашиг олчихоод байхад 100% төлсөн гэдгээр далдалж болохгүй байхаа!!!!!!

202.131.253.54Зочин   • 2020, 12 сарын 21. 10 цаг 29 минут

төрд ажиллаж буй хүмүүс ямар нэг хамаарал бүхий компанитай байна гэдэг бол өөрөө гэмт хэрэг.Тийм байхад ямар ч тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүснэ.

64.119.27.83Tsunh   • 2020, 12 сарын 21. 10 цаг 27 минут

Tsunh barigch mini hudlaa yarihaa bol !! Munhorgiliin tuslah b.hdaa hudal yarj s.san uu

124.158.88.13иргэн   • 2020, 12 сарын 21. 10 цаг 16 минут

энэ одоо юу гээд солиороод байгаан бэ? харваас далдага гар байна даа байж байгааг нь

66.181.165.93Зочин   • 2020, 12 сарын 21. 9 цаг 40 минут

Ed nar abah estoi yum uu. Erdenesauhan guai. Yu yriad balairaad bgaa hun be

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.