2020 оны 12-р сарын 25
16 цаг 13 минут

Ил захидал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

Монгол Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар,           

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга Танаа

Дэлхий нийтийг хамарсан COVID19 цар тахал дотоодод халдварлаж, Монгол Улс амаргүй нөхцөл байдалд орсныг уурхайчид бид гүнээ ухамсарлаж байна. Улс орны төдийгүй айл өрхийн эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа мянга мянган уурхайчид зогсолтгүй ажиллаж Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа нь үнэн. Гэвч эдийн засгийн энэ хүнд хэцүү үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн ажилчид бид орлогогүй, ажлын байргүй болоод яг хагас сарын хугацаа өнгөрч байна. Хэдийгээр төр, засгийн зүгээс эрчим хүчний тарифыг тэглэх, хүүхдийн мөнгийг өсгөх зэргээр иргэд бидэнд дэмжлэг болох алхмуудыг хийсээр байгаа ч ажлын байраа хамгаалж үлдэх нь бидний хувьд юу юунаас чухал байгаа учраас энэхүү Ил захидлыг бичиж байна. Монгол Улсад Уул уурхайн салбар хөгжсөний түүхэн ой, Уурхайчдын баярын өдрөөр ийм захидал бичиж буй нь туйлын харамсалтай байгааг тэмдэглэе. 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах манай уурхайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 08:00 цагийн орчимд уурхайн үйлдвэрийн нягтаршуулан хамгаалсан талбайд цианид натрийн ядуу уусмал асгарсан үйлдвэрлэлийн осол болсон билээ. Гэвч энэхүү үйлдвэрлэлийн осол болсон өдрөөс хойш уурхайг хааж, уурхайчид бид сул зогсолт хийж ажилгүй, орлогогүй болоод байна. Уг нь уурхайн осол гарахад бид шугамд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлж, урсгалыг зогсоон орчныг бүрэн аюулгүй болгож, холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдсэн. Техникийн осол гарсан учраас сум орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж ажиллах нь бидний үүрэг гэж үздэг. Энэ дагуу гэмтэл гарсан газарт Завхан аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах тасаг, Экологийн асуудал хариуцсан мөрдөн байцаагч, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Дөрвөлжин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Байгаль орчны байцаагч, Байгаль хамгаалагч, Мэргэжлийн хяналтын газраас бүрдсэн шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан билээ. Түүнээс гадна Байгаль орчин аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүрэлдэхүүнийг багтаасан “Шуурхай бүлэг” цаг алдалгүй Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаж холбогдох арга хэмжээг газар дээр нь авсан. Газар дээр нь ирж ажилласан Улсын онцгой комиссоос томилсон “Шуурхай бүлэг”-ийн зүгээс "Хүн, мал, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгаж ажилласан, тухайн үед хийгдэх ёстой авран хамгаалах ажлыг хийжээ" гэж мэдэгдсэн. Мөн хөрсний 18 дээж, усны 5 дээжийг шинжлүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулж, эхний байдлаар "Гүний усанд ямар нэгэн хохирол гараагүй" гэсэн дүн гарсныг “Шуурхай бүлэг”-ийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр танилцуулсан билээ.

Төрийн байгууллагуудын хамтарсан “Шуурхай бүлэг” ажиллаж, ингэж холбогдох урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан боловч уурхайн үйл ажиллагааг хэзээ эхлүүлж, уурхайчдыг хэзээ ажлын байртай, орлоготой болохыг тодорхой хэлж өгөхгүй байсаар хагас сарын хугацаа өнгөрлөө. Бид уурхайн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудаас ажлын байраа хадгалж үлдэхийг хүсч, уурхайн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэхийг лавлах бүрт “Төр засгийн шийдвэрийг хүлээж байна” гэсэн ганцхан хариултаас өөр зүйл сонсохгүй өдийг хүрлээ. Тиймээс ч төр, засагтаа хандаж энэхүү ил захидлыг илгээж байгаа юм.

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайд 470 гаруй хүн ажилладаг. Бид ар гэрийнхнээ оруулж тооцвол 2000 гаруй хүн амьдралаа энэ уурхайгаас залгуулж байна. Манай уурхайд Завхан аймгийн бүх сумаас иргэд ирж ажилладаг бөгөөд орон нутаг дахь баталгаатай ажлын байр байсаар ирсэн. Зөвхөн Дөрвөлжин сумаас гэхэд нийт өрхийн тэн хагасаас илүү нь энэ уурхайд болон уурхайн туслан гүйцэтгэгч компаниудад ажилладаг. Өөрөөр хэлбэл, энэ уурхай нь Дөрвөлжин сумын иргэдийн ажлын байр, орлогын гол эх үүсвэр төдийгүй Завхан аймгийн цөөнгүй иргэнийг ажлын байраар хангаж байгаа уурхай юм. Харамсалтай нь уурхайн үйл ажиллагааг түр зогсоосноос хойш эдгээр өрх айлууд орлогогүй болж, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд зээлийн дарамтад орохоос гадна өдрийн хоолгүй болсон өрх ч цөөнгүй боллоо. Уурхайн ажилчдын насанд хүрээгүй 542 хүүхэд өнөөдөр аав, ээж нь ажилгүй, орлогогүй болсноос болж хохирч байна.

Коронавирусийн цар тахлын үед нэг ч гэсэн ажлын байрыг хадгалж, нэг ч болтугай өрхийн орлогыг тасалдуулахгүй байх нь Монгол Улсын Засгийн газрын зорилт гэдгийг уурхайчид бид мэдэж байгаа. Гэвч Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг арга хэмжээ бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нэг жишээ нь “Баян айраг”-ийн уурхайн ажилчид бид болоод байна.

Нутаг орноо эзэнтэй байлгаж, төрсөн газар унасан нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөж байгаа уурхайчид бидний амьдралд сөргөөр нөлөөлөх шийдвэрийг төр, засгийн зүгээс гаргаж байгаа нь анх удаагийнх биш юм. Өнгөрсөн хугацаанд огт холбогдолгүй хүчин зүйлсийг ч “Баян айраг”-ийн уурхайтай холбож, уурхайчид бидний нэр хүндэд халдаж байсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүс цаг тухай бүрт нь газар дээр нь ажиллаж бодит нөхцөл байдлыг дүгнээд өнгөрдөг ч уурхайн үйл ажиллагааг харлуулсан мэдээллийг эргэж залруулалгүй, цагаатгалгүй явсаар өнөөдөртэй золгосон. Энэ бүхэн эргээд уурхайчид бидэнд ч хүндээр тусдаг.

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбар руу дайрсан худал гүжирдлэг бүр дээр төр, засгийн холбогдох байгууллагууд бодит үнэнийг тайлбарлан мэдээлдэггүйгээс үүдэж эргээд нутаг орны нэр барьсан шантаажчид, мөнгөний үнэр авсан иргэний гэх хөдөлгөөнүүдийн шантааж хийдэг, дарамт шахалт үзүүлдэг гол бай нь уул уурхайн салбар, уурхайчид бид боллоо. Манай уурхай дээр л гэхэд иргэдийн нэр барьсан хөдөлгөөнүүд хэрхэн дураараа авирлаж, уурхайчид бидний нэр төрд бүдүүлгээр халдсан гээд жишээ дурдвал цөөнгүй болно. Гэвч хүлцэнгүйгээр өмнөх ажлаа хийж, улс эх орныхоо эдийн засаг, өөрсдийн ажлын байрын төлөө шударгаар хөдөлмөрлөж буй уурхайчид бид эцсийн дүндээ ажлын байргүй, амьдралын баталгаагүй болох дээрээ туллаа.

“Баян айраг”-ийн уурхайн ажилчид бидний дийлэнх олонхи нь Завхан аймгийнхан. Төрсөн газар, унасан усаа хордуулж, байгаль орчин, хүн малд хохиролтой зүйл хэзээ ч хийхгүй нутгийн хүмүүс. Харин ч хатуу хөтүүг туулж, алдаатай оноотойгоор урагшилж, сурч, хичээж, хөдөлмөрлөж яваа Монголынхоо нэг эд эс нь. 

Иймд “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байгаа нь COVID19 цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих Засгийн газрын бодлоготой харшилж байна гэж уурхайчид бид үзэж байна.

Бодит нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, Монгол Улсын иргэд, уурхайчид бидний амьдралын баталгаа, ажлын байрыг сэргээж өгөхийг Та бүхнээс хүсье.

“Баян Айраг”-ийн уурхайчид, ажилчид

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.116.22Иргэн   • 2020, 12 сарын 26. 22 цаг 36 минут

Дөнгөж хагас сар юун сүртэй юм бүрмөсөн хаах хэрэгтэй та нар л өнөөдөр эх оронтойгоо мэдэв үү

202.21.108.175үх үх   • 2020, 12 сарын 26. 12 цаг 50 минут

Монгол орон монголын ард түмийг үхлийн аюулт хороор сүйрүүлэхгүйгээр амьдарч болохгүй бга бол зүгээрл мөрөөрөө үхцгээ, та нартай та наргүй монголын үрс амьдарна за

202.179.27.49zochin   • 2020, 12 сарын 26. 11 цаг 46 минут

ajilchid ,jiriin chumuusee buu zovoo!!! tanar ajillaa zov chiij ajillach estoi!! durgui bol bugd ogchorj zailchgaa

203.91.115.50Зочин   • 2020, 12 сарын 26. 11 цаг 31 минут

Удирдлагуудыг нь шалгадаг л юм байгаа биз. Харин ажилчдыг нь ажиллуул аа. Наадах чинь үнэхээр ноцтой асуудал шүү. Төр ингэж ААН, иргэдээ хорлож болохгүй.

64.119.24.110Зочин   • 2020, 12 сарын 25. 23 цаг 45 минут

NAAD UURHAIGAA HAA

192.82.78.113Эгэл   • 2020, 12 сарын 25. 23 цаг 00 минут

2 нүүр гаргахаа больж үз нутаг усаа гэж байгаа бол хэдэн дарга нарын гар хөл болдгоо орхи . Хэн ч уурхайг хаах тухай яриагүй байна, дүрэм журмын дагуу хор алдахгүй ажиллах тухай асуудал яригдаж байна гэтэл наад уурхай чинь хэд дэх удаагаа наад хороо алдаж байна. Уурхай нээгдээгүй байхад Дөрвөлжин сумынхан амьдраад болоод л байсан одоо юу нь болохоо байчихав Нүд чинь улаан болцгоосон уу дарга нартай нийлээд

66.181.189.49Завханы савдаг нь   • 2020, 12 сарын 25. 20 цаг 14 минут

Яасан их эх оронч сэтгэл зүрх гаргадаг гөлтгөрүүд вэ? хятад эздийхээ даалгавараар ил захидал бичнэ гэнээ ёстой л битгий хуц гөлөгөө яалаа болгох биз.Бусад уурхайнууд олборлолт хийгээд монгол газар шороогоо сэглэн тамалчихаад одоо нөхөн сэргээлт хийхгүй дунд хуруугаа гозойлгоод яваад өгөө биз дээ.Дөрвөлжин сумыхан та нар битгий хоёр нүүр гарга дарга нарт чинь хэдэн төгрөг атгуулаа биз яасан бяртай чөмөгтэй хулгайчууд гэхээрээ ийм байдаг байнаа Дөрвөлжингийхөн та нар боль хамуутай Хонгорыхон гэж сонссон уу? хоёр дахь Хонгор болно

192.82.72.103Дөрвөлжин сумын иргэн   • 2020, 12 сарын 25. 20 цаг 03 минут

"Баян айраг констракшн"ХХК цианит асгасандаа гол нь биш Монгол улсын хэмжээнд байгаа бүх уул уурхай ХХК -иуд ингэж цинатийг замбараагүй хэрэглэж асгаад эхэлвэл яах вэ. Та нар ч яахав өлбөрлөө, үхлээ л гэнэ. Өмнө нь Завханы Дөрвөлжин сумын иргэд яаж амьдраад болоод байсан юм. Одоо Баян айраг констракшн үгүй амьдарч болохоо байж уу. Та нарын эрхээс гадна Монгол улсын эрх ашиг, нийт ард иргэдийн эрх ашиг гэж том эрх ашиг байдаг юм шүү. Хэрвээ Монгол улсууд л юм бол цаашид гадны ямар ч ХХК ажилласан бай хариуцлагатай,хяналттай байж ажиллаж сурцгаа.

202.9.46.241Зочин   • 2020, 12 сарын 25. 17 цаг 51 минут

Эзэн Эбигийн явуулга.

202.21.108.175Зочин   • 2020, 12 сарын 25. 17 цаг 46 минут

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР. Та нар мөн нутаг усаа бодож харагдаач, нүдэнд чинь хэдэн төгөөс өөр юу ч харагдахгүй бн за. Тэгээд ч наад луухаанууд чинь та нарыг цалинжуулах ёстой, ийм нөхцөлд. Хуцалгүй л хусмаа долоогоод хэвтэж бай муусайн нөхойн гөлөгүүд

202.9.47.2Зочин   • 2020, 12 сарын 25. 17 цаг 42 минут

хаах нь зүйд ниийцнэ

66.181.176.251зочин   • 2020, 12 сарын 25. 17 цаг 26 минут

Хортой уусмал ашиглахгүй гэсэн баталгаа алга. Хэдэн дарга ашгийн төлөө газар нутгаа боддоггүй хүмүүсийн үг байна даа. Захын хүн ялгана биз дээ.

202.179.21.238Иргэн   • 2020, 12 сарын 25. 17 цаг 13 минут

Энэ захидлаас ажилчдын биш хэдэн захирлын үг үнэртэж байна

202.131.225.197ажилчин   • 2020, 12 сарын 25. 16 цаг 45 минут

та нарын нэг хэсэг нь нутаг орноо ухуулахгүй гэж тэмцээд,нэг хэсэг нь ажиллуул гээд хаашаа янзын завханчууд вэ? тэгээд дээр нь эрхэм уурхайчдаа та нар компанитайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ үз та бүхэнд ажил олгогч чинь сул зогсолтын мөнгийг өгөх ёстой мөнгөө нэхэмлэх газраа зөв тодорхойлоод шаардлага тавь

202.9.40.112Зочин   • 2020, 12 сарын 25. 16 цаг 29 минут

Хохь чинэ ээ. Аймаг сум бур худал унэн хэлж газар шороогоо ухуулах хэрэггуй байсан юм. Та нарын мэдэхгуй биш бугд нутаг нугын иргэн болж жужиглээд Хятад эзэддээ уйлчилдэг биздээ. ЗГ нэгэнтээ зогсоовол зогсоосон шиг байгаарай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.