Хот байгуулалт, хөгжлийн газар болон Spatial planning podcast-ын хамт олон хамтран хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Ингэхдээ 6-7 нас, 8-9 нас, 10-12 насны ангиллаар 2021 оны тавдугаар сарын 5-18-ний хооронд бүтээлийг хүлээн авсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авч байна. Олон нийтийн саналаар 40, зохион байгуулагчаас 60 хүртэл оноо өгч, нийлбэр дүнгээр уралдааны ялагчид тодрох юм.
Уралдаанд насны ангилал тус бүрээр тэргүүн байр, дэд байр, гутгаар байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардуулна. Spatial planning podcast хаягаар нэвтрэн орж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцан, санал өгнө үү.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
toglox gazar baixgui oirxon togluulax gazarluu ybaxaar xashaa bariad oruulaxgui uuliin am amaar n absan . ene nutagt tursunduu gutaj baina
ymar muruudliin xut baixdaa. xuuxded eelgui . ene darga nar n dandaa yaj turgen xugaatsaand mungutei bolox be gesen xumuus. manai xuuxed lab toglox gaxar baixgui buun shirengen beton baishinguud.