Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ц.Даваасүрэн Рио Тинто Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан Ерөнхий захирал С.Мөнхсүхийг хүсэлтийн нь дагуу хүлээн авч уулзав.
Уулзалтаар Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидал, түүнд холбогдсон асуудлуудын талаар ярилцаж, хоёр талын байр суурийг харилцан илэрхийлэв.
Түр хорооны дарга Ц.Даваасүрэн төслийг цаашид амжилттай явуулахад менежментийн төлбөрт Дубайн гэрээгээр олон улсын 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан 6 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар онцлон дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Davaasvrengiin zohioson vlgert mongol hvn l itgene. Baylag as uguud deer ni urtei vldeh geree gej baih gvi sh dee ! Saihan zohion bichleg !!!
Тэр гэрээг баталсан зөвшөөрсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцоочээ ямар ч хариуцлага дээшээ байхгүй доор маш их хариуцлага дарамттай Монгол улс болжээ
Өгөөд л өртэй байдаг гэрээ хийсэн хулгайч авилгач улс төрчдийг хэзээ нэг өдөр ял тооцох өдөр ирэх болтугай.
Манайд ашиггүй бол цуцалсан ч болно. Өрөнд ороод өөрийнхөө баялгыг өгөөд байх хэрэггүй. хадгалагдаа л байж байг.
tetgever hezee nemeh ve
Баялагтаа эзэн монгол гэсэн шүү дэ корона өвчний халдвар ихсээд нас баралт нэмэгдээд байгаа энэ хүнд өдрүүдэд ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчихмөөр байна аа. Гадуур литр шатахуун 2050 болчоод байгаа өргөн хэрэглээний бараа өнгөрсөн жилийнхээс нэмэгдчээд байгаа мах ямар үнэтэй байгаа билээ ахмадууд чинь сөхөрчих гээд байна шүү дээ их хурлын гишүүд ахмадуудын талаар дуугарч ахмадуудын санаа бодлыг төрд хүргэж өгмөөр байна аа. Аахмадууд өвдөнө сувилуулна хөнгөлттэй эмээ ч бүрэн гүйцэд авч чадахгүй байна шүү дэ Ихэнх ахмад 300-350 мянга авдаг
Оюутолгойн гэрээг тухайн үеийн УИХ баталсан шүү дээ, тэр үеийн гишүүд хариуцлагаа хүлээх ёстой
Гэрээг сайжруулах гэж ажиллаж байгаа байлгүйдээ.арай цуцлах (зогсоох ) юм ярихгүй байлгүй. анхны гэрээ зөрчигдсөн учир гэрээнд засвар оруулах боломжтой болсон гэдэг.
Хөндлөнгөөс хархад гарцаагүй улс эх орны ашиг сонирхолын эсрэг хийгдсэн гэрээ гэж харагддаг.Үүнийг хууль зөрчөж хийгдсэн гэрээ гэдгийг нотолчих хууль хяналтын байгууллага Монголд алга гэжүүдээ.Уул нь хууль бус гэрээ гэдгийг нотлоод,цуцлаад дахин ухаантайхан гэрээ хиймээр л байгаа юм.Даваасүрэн гишүүн уул нь зөв л яриад байгаа юм, бушуухан хэрэгжүүлээсэй дээ.
Chi ter gereenees gants huudas unshaagvi baij saihan shaadag er ee Sooton haltar chimeeneer gedeg l boljiinaa daa.
Монгол улсын ямар хуулийг зөрчиж хийсэн гэрээ юм бол ?! Яагаад тийм муу гэрээ тухайн үеийн ИХ батласан юм бол?!
За даа Даваасүрэн гэдэг хүниыг төсөл тендерийн 10 хувийг авдаг гээд л бичдэг шүү.бас нэг эх оронч царайлж дарамталж байгаад өөртөө юм унагаах юм бишүү.
Ганцаарчилсан уулзалт хийвэл онцгүй талууд 2 оос дээш ижил тоотой төлөөлөгчид чиглэл зорилготой уулздаг зөв шүү
dolir nudtei saihanbeleg hulgaichaar tuluuleecheeeeeeeee
зөв ш дээ .
Энэ Мөнхсүх гэдэг залуу байдаг. Өндөр цалинтай, аливаа асуудлыг шийддэггүй, тодорхой санал гаргадагггүй, алдаа гаргадаггүй, дуугүй хүн л байдаг юм байсан.