2021 оны 10-р сарын 13
14 цаг 56 минут

САНГИЙН САЙД: 2022 оны төсөвт ковидын хуулийг ТУСГААГҮЙ

   Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов" хэмээн мэдээлэл өгсөн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр болсон байна. Цаашдаа яах юм бэ?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр хэлэхдээ "БНХАУ-ын нутаг дэвсгэрт ч ложестикийн асуудал маш хүнд байна. Ялангуяа төмөр замын хувьд ачаа тээврийн хангалт, техник технологийн хувьд тоо хэмжээ нэлээн дутмаг хүнд байгаа. Гэхдээ хөршийнхөө асуудлыг харгалзан үзэж, онцгойлон арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн.

-Нүүрс тээвэрлэлтээр яг ямар шийдэлд хүрсэн бэ?

-Цагаанхаданд цуглараад буй 8.8 сая тонн нүүрс бий. Бага багаар гараад одоо буурсаар 8.2 сая тонн орчим болсон. Энэ нүүрсүүдийг БНХАУ худалдаад авчихсан. Экспортлоход бэлэн болчихсон хүний нүүрс гэсэн үг. Гол нь бид гаргаж өгч чадахгүй байна. Энэ асуудалд үнэхээр санаа зовж байна. Мэдээж урд хөршид хэрэгцээ нь өндөр байгаа. Энэ нүүрсийг бушуухан гаргаж өгөх хүсэлтээ тавьж байгаа. Ингэхийн тулд чингэлэг триминал гэх бүтээн байгуулалтыг барьж байгуулсан. Үүнийг БНХАУ-ын талаас тавьж буй халдвар хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалт болсон.

-Энэхүү триминал чингэлгийг ашиглалт оруулах зөвшөөрлийг БНХАУ-ын тал өгөхгүй байгаа. Хэзээ ашиглах юм бэ?

-Бүтээн байгуулалт нь дууссан. Одоо хэрэгцээг нь гаргах шаардлага үүсч байна. БНХАУ-ын талын хариуг хүлээж байна.

-Цагаанхаданд гацсан 8.8 сая тонн нүүрсийг экспортолж чадаагүй байна. Гэтэл 3 сар хүрэхгүйн хугацаа өнгөрчихлөө. Энэ ондоо багтаж, нүүрсээ экспортолж амжих уу?

-Бид эхний ээлжинд айлын талын худалдаад авсан 8.8 сая тонн нүүрсийг гаргах нь шударга. Зарчихсан нүүрсээ гаргаж өгөөгүй байж, дахиад нүүрс овоолоод байх нь утгагүй. Бид эдийн засагтаа том эрсдэл авна. Гэхдээ гадаад харилцаагаа хүндэтгэх үүднээс гаргаж өгөхөөс өөр аргагүй. Энэ жилийн экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авна. Нүүр тулах л асуудал.

-Ковидын хууль он гараад дуусна. Үүнийг цаашид хэрхэх вэ?

-Ковидын хууль 2020, 2021 онуудад түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа. Энэ хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хуулийг сунгах ямар нэг төлөвлөгөө хийгдээгүй. 2022 оны төсвийг зурахдаа энэ хуулийг тусгаагүй.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.12Mongol   • 2021, 10 сарын 14. 10 цаг 43 минут

Энэ муу хэлтэй хар амтай нөхдүүд өөрсдөө тэднээс долоон дор амьтад ш дээ гадныхны гар хөл бологсод Монгол тарж бутарч л байвал баярлах новшнууд

202.9.47.51иргэн   • 2021, 10 сарын 14. 9 цаг 16 минут

За ашгүй дээ эцэс төгсгөлгүй энэ халамж зогсож хүмүүс амаа ангайгаад хэвтэхгүй босож амьдрал ахуйгаа бодоцгоох болно . Энэ олон угжны нөхдүүдээс түрүүчээсээ өөрсдөө хоолоо олж идэж сурах хэрэгтэй

203.91.115.49Зочин   • 2021, 10 сарын 13. 18 цаг 47 минут

Энэ хулгайчын амнаас олигтой үг нэг гарахгүй. Нүд нь гөлөгнөсөн яалт ч үгүй хулгайч даа.

64.119.21.153Зочин   • 2021, 10 сарын 13. 16 цаг 37 минут

adsf

203.98.76.100Зочин   • 2021, 10 сарын 13. 15 цаг 10 минут

Амнаас нь өөдтэй үг гардаг сайд байна уу. Өгөр царайтай хогнууд юм аа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.