2021 оны 10-р сарын 22
11 цаг 02 минут

Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ

Монгол Улс хэзээ мөдгүй таг харанхуй, тас хөлдүү болох эрсдэлтэй тулгараад байна. Хот нь хав харанхуй, гэрлэн дохио ч асахгүй, бүх лифт, хөргөгч нь ажиллахгүй удахаар юу болдог, иргэд яаж зовдог гэдгийг Ливаны Бейрут хот энэ өдрүүдэд бодитойгоор харуулж байна. Ливанд эрчим хүчний нэгдсэн сүлжээний 80 хувийг нь хангадаг хоёр станц нь түлшгүй болсноос цахилгааны хязгаарлалт хийж явсаар сүүлдээ тэг зогсов. Цахилгааны үнийг хэт доогуур барьснаас, хөрөнгөгүй болж, хүчин чадлаа нэмж чадахгүй явсаар, дээрээс нь авлигажсан төр засгийнхаа уршгаар эдийн засаг нь тэнд бүрэн хямраад байна. 

Монгол үнэхээр Ливан шиг болох гэж байна. Эрчим хүч нь эрчмээ алдсаар, энэ салбар дампуурахад бэлэн болжээ. Яг хоёр жилийн өмнө, энэ тухай би тодорхой бичсэн. Тэгвэл нөхцөл байдал эдүгээ улам дорджээ. Цар тахал энэ салбарт хүчтэй нөлөөлөв. Төрөөс тусгай хууль батлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нь төрийн өмчит компаниар төлүүлэв. Энэ хөнгөлөлтөд зориулж 2020 оны арванхоёрдугаар сараас хойш 826 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээгүй бол эрчим хүчний салбар дахин сэргэхгүй байлаа.

Эрчим хүчний салбар дампуурах нь дахин сонгогдохоо л хичээдэг улс төрчдөд л ашигтай болохоос, түмэн олонд асар их хохиролтой гэдгийг баруун аймгууд харанхуй болсон саяхны тав хоног, Улаанбаатарт наймдугаар сард цахилгаан тасарсан 5 цаг сануулсаар байна.  

Бодит байдал 

Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нийлүүлэлт найдваргүй болж, эрчим хүчний дутагдалд оржээ. Гол шалтгаан нь хэрэглээ жил бүр нэмэгдсээр байхад дотоодын үйлдвэрлэлээ өсгөж чадахгүй, гадаадаас цахилгааныг өндөр үнээр худалдаж авсаар буй явдал.

 Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ 2021 онд (хүлээгдэж буй гүйцэтгэлээр) 9.9 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 12 хувь нэмэгдэнэ. Дулааны хэрэглээ 6 хувиар өсч 11 сая Г.кал болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг хоёр хөршөөсөө худалдан авч нийлүүлнэ. Эрчим хүчний салбар гал алдчихгүйн тулд дотоод бүхий л нөөц бололцоогоо шавхаж, насжилт өндөртэй зуухнуудаа тултал ачааллан ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1309 МВт хүрсний 831 МВт нь Улаанбаатар хотод ногджээ. 

 Төрөөс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа уг нь нэмэгдүүлж байгаа. Багануурт 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц 2024 онд ашиглалтанд оруулах концессийн гэрээ байгуулжээ. Тавантолгойд  450 МВт-ын цахилгаан станц барьж, 2025 онд эхний ээлжийг ашиглалтанд оруулах гэнэ. Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын усан цахилгаан станцыг ирэх хавараас барьж эхлэнэ. Гэвч Монголд том төслүүд үргэлж гацаж, цагтаа ашиглалтанд орох байтугай, бүр зогсоочихдог гэдгийг хорин жил ярьж, арван удаа шавыг нь тавьсан 5-р дулааны цахилгаан станцын түүх өгүүлнэ. 

Эдүгээ эрчим хүчний ложистикийн компаниуд харилцан өрөндөө баригдаж, зөвхөн 2020 онд энэ салбар 88.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нүүрсний үнэ 9 хувиар, тээврийн зардал 20 хувь,  валютын ханш 7 хувь,  хэрэглээний үнийн индекс 9.6, үйлдвэрлэгчийн үнийн индекс 10.1, гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.4, үйлдвэрийн ус, ашиглалтын цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, зээлийн хүүгийн төлбөр гэх мэт зардал 14.5 хувиар тус тус өссөнтэй холбоотой гэж салбарын эрдэмтэд хэлжээ. Мөн ОХУ-аас авсан цахилгааны хэмжээ 21.8 хувиар, үнэ нь 15.9 хувиар тус тус өсч, импортын цахилгааны зардал 41.2 хувиар нэмэгджээ. 

Манай эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ 30-62 жилийн насжилттай,  шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Улаанбаатар хотын долоон дүүрэгт гэр хорооллын 13681 өрх стандартын цахилгаан авч чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээ хязгаарлаж, бүх хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаа нь системийн хэмжээнд осол гарах, эрчим хүч орон даяар тасрахад хүргэж байна.

 Одоо яах вэ?

 Зөвхөн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэл хийхэд 3.5 их наяд төгрөг шаардлагатай болсон гэж хотын дарга Д.Сумьяабазар мэдэгджээ. Гэтэл ийм хөрөнгө энэ салбараас гаргах байтугай, одоо байгаа өрөө ч төлж чадахгүй болжээ. Дотоодын эрчим хүчний 60 хувийг үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК гэхэд л Хөгжлийн Банкнаас авсан 90 тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монгол Улс нь бусад олон орны адил эрчим хүчний үнийг төрөөс хязгаарлаж, зохицуулдаг. Гэхдээ яаж зохицуулахаараа эрчим хүч тасалдахад бэлэн болж, энэ салбар нь дампуурахад тулчихаад байгаа юм бэ?

 Энэ өвөл гэхэд алдагдалтай ажилладаг тул нүүрсний уурхайнууд үнээ өсгөж буй учир

эрчим хүчний зардал 25.6 тэрбум төгрөгөөр өснө. Мөн монополь “Улаанбаатар төмөр зам” нүүрс тээврийн тарифыг 23.4 хувиар нэмж байгаагаас шалтгаалан нэмээд 5.6 тэрбум төгрөг шаардагдана. Дээрээс нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 компанид өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэл хийхэд 128.8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ажээ. Бас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 28.9 тэрбум төгрөг, ОХУ-аас худалдаж авах цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудад нийт 159.6 тэрбум төгрөг яаралтай шаардлагатай байна.

 Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний үнийг арай илүү бодитой болгож зардлаа бүрэн нөхөхгүй юм гэхэд 20-30 хувиар өсгөхөөс өөр сонголтгүй болов. Үнийг хянаж зохицуулах үүрэгтэй байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоогоор одоо 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36, дулааны эрчим хүчний тарифыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж. Гэхдээ хүн амын хэрэглээний түвшинг харгалзан сард 150 кВт.цагаас бага хэрэглээтэй өрхийн үнийг энэ өвөл дуустал нэмэхгүй ажээ. 

 Манай айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг эзэлдэг. ҮСХ-ны судалгаагаар 4 ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж 36,220 төгрөг буюу өдөрт дунджаар 1200 төгрөг, 1 хүн 300 төгрөгийг цахилгаанд төлдөг. Тэгвэл автобусны билетийн үнэ 500 төгрөг, гар утасны төлбөрт өдөрт 820 төгрөг зарцуулж байна. Манайд  1 кВт.ц цахилгааны үнэ 6.2-6.3 ам.цент байгаа бол хоёр хөршийнхөөс 2 дахин, хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна. Үүнээс үзэхэд манай оронд цахилгаан эрчим хүч хамгийн хэрэгцээтэй атлаа үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болжээ.

 Эхний ээлжинд дулаан цахилгааны үнээ бага багаар нэмж, аажмаар ядаж зардлаа нөхдөг болгохоос гадна зэрэгцээд эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний алтернатив эх үүсвэр ашиглах зэргийг дэмжиж, урамшуулсан бодлого хэрэгжүүлэх цаг болжээ.

 Харин урт хугацаандаа цөмийн эрчим хүчний станц барих, ус төрөгчийн задралыг ашиглах зэргээр нүүрс хүчлийн хийг багасгасан эх үүсвэр ашиглахыг дэлхийн цаг агаарын дулаарал, манай улсын хүлээсэн үүрэг шаардах боллоо.

 Ямар ч гэсэн төр засаг улс орноо гал алдуулчихгүй, Улаанбаатараа Бейрут шиг харанхуй болгочихгүй байх гэж иргэд найдсаар байна.

 2021.10.18

 

 

 

 

 

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.34Зочин   • 2021, 10 сарын 26. 4 цаг 06 минут

ter Tugjil HUuk ntr-iig songoson humuus hurdan uheesee.ene jil ter orkuudad tedend bitgii tsahilgaan ug bugdiig ni uhuul.usreed 1 say uhne biz mongol tsevershine

103.57.94.248зочин   • 2021, 10 сарын 24. 15 цаг 32 минут

ямар орлоготой байгаа талаар бич л дээ баяцуултай ядуучуудыг жишээд сууж байгаа чинь нэг л бишшүү

66.181.187.60Зочин   • 2021, 10 сарын 24. 13 цаг 35 минут

Энэ одоо дандаа л элий балай үг хэлж боловсорол сул хүмүүсийг буруу тийш нь турхираад байна уу. муу хог...

66.181.182.216Зочин   • 2021, 10 сарын 24. 7 цаг 01 минут

Өчнөөн компанийн цахилгаан эрчим хүч тэглэсэн. Гэтэл нөгөөдүүл нь юмны үнээ бууруулаагүй. Хүрэлсүх сонгуульд ялах гэж хийсэн хамгийн тэнэг үйлдэл. Дулаан, цахилгаан зөвхөн гэр хороолол, 100 м2 кв аас доогуур орон сууцны өрхөд хөнгөлөлт үзүүлсэн бол арай ч ингэхгүй байсан юм даа.

103.229.122.54Зочин   • 2021, 10 сарын 24. 0 цаг 06 минут

Юм бүхэнийг хямд байлгах гээд байгаа иргэд нь сонгосон нийгэмийнхээ мөг чанарыг ойлгохгүй, социализмын үе шиг хямдруул гэж шахан, төр засаг нь сайн засаг болох гэж тэдний шахаанд ороод байвал гал алдах нь магад...

37.166.41.229Зочин   • 2021, 10 сарын 23. 12 цаг 23 минут

Олон жил оросын дарамт дор амдарч бна .Бидний арчаагүйнх

64.119.16.134Зочин   • 2021, 10 сарын 22. 21 цаг 40 минут

NAR SAKHINII USAN TSAHILGAAN STANTSUUD BARIJ NEMEED MARDAID ATOMIIN TSAHILGAAN STANTS BARICHVAL TSAHILGAAN NUURSNII ASUUDAKGUI BOLOOD IMPORTOLJ MUNGU OLDOG BOLNO HARIN IIMERHUU GADNII GAR HUL BOLSON LALARUUD URGELJ BODLOGOOR L ESREG YUM YARITSGAADAG YUM

1.230.76.219Зочин   • 2021, 10 сарын 22. 20 цаг 43 минут

Оюунтолгойн нүүрсээ өөрсдөө хэрэглэх хэрэгтэй. Нарны станц салхины станц олноор байгуулах хэрэгтэй

150.129.142.190зочин   • 2021, 10 сарын 22. 18 цаг 50 минут

Энэ хүн зөв ярьж байна бодит байдал дээр эрчим хүчний эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй болсон эх үүсвэр бариагүй байж барилга маш их баригдаж байна. зуслангийн хаус үнэгүй цахилгааныг өдөр шөнөгүй хэрэглэж байгаа нь өвлийн оргил ачааллын үед нам зогсох аюул бодитоор байна.

64.119.24.181Зочин   • 2021, 10 сарын 22. 17 цаг 49 минут

Тавинбэх гэж авилгачныг солихгүй бол болохгүй урагшаа явахгүй

139.5.218.47Зочин   • 2021, 10 сарын 22. 16 цаг 34 минут

Хөгжилтэй орнуудынхаа цалинтай нь харьцуулвал харин ч өндөр төлж бгаа

202.70.44.46Зочин   • 2021, 10 сарын 25. 11 цаг 37 минут

Цахилгаан дулааны үнэ цалингаас хамаарч хямдхан байх боломжтой эд биш л дээ. Тэгээд ч манай үнэ гар утасны ярианы тарифаас хэд дахин доогуур байгаа гэдгийг хэлээд байна шүү дээ

59.153.86.4Зочин   • 2021, 10 сарын 22. 16 цаг 11 минут

Цалин тэтгэвэртэй харьцуулаад үзээч жак гуай

150.129.143.20Зочин   • 2021, 10 сарын 22. 15 цаг 13 минут

UNEIG CHULUL

192.82.87.184Зочин   • 2021, 10 сарын 22. 13 цаг 26 минут

ЦЭХ-ний үнийг шаталсан төлбөртэй буюу энд дурьдсан 150 клв эрчим хүч хүрээгүй айл өрхийн сарын бичилтийг зориуд 150 иас дээш клвт эрчим хүч хэроэглэнээр бичилт хийж дараагийн өндөр тарифт бүхлээр оруулан луйвар хийдэг. ДСЦТС комдани олон тэр бумаар дээрэм хийсэн тохиолдол 2010 аад оны эхээр гарсан даа.УБ зэрэг хотодоо нэмээд зах хязгаарын аймаг сумаа бага үнэтэй эрчим хүчээр хангавал иргэдийн хэт төвлөрөлийг сааруулна.

66.181.182.216Зочин   • 2021, 10 сарын 24. 7 цаг 02 минут

Өө яг тэгсэн..манайхыг бүр хэт үсэргээд бичсэн байсан

64.119.25.131 lol   • 2021, 10 сарын 22. 13 цаг 11 минут

sanaa zovoltgui unuudur yag odoo tog tasarna,

64.119.25.131   • 2021, 10 сарын 22. 13 цаг 08 минут

odoo bugd neeh goyo shidet ugtei bolson,ter ni korona garaad l geel saihan nam gum amar jimer,yaasan tog tasarsan uu?? korona gartsiishd,yaasan tulshgui boltson uu?? korona gartsiishd,,yaasan huns hoolgui boltson uu? korona gartsiishd,yaasan barilgain une ussun uu?korona gartsiishd geed hyazgaargui yavj ugnuduu,yuuch medehgui hiideggui guilgachin deeree bur amar amar

64.119.25.131   • 2021, 10 сарын 22. 13 цаг 04 минут

uu yaahgesiimbee zugeerel siahan urd hajuu ailtaigaa saihan negdeed 1 tom ger bul bolchihii yostoi amar zugeer

192.82.64.218Зочин   • 2021, 10 сарын 22. 12 цаг 40 минут

Энэ 1 нөхөр өөрөө юу ч хийж бүтээсэн юмгүй байж, улс орныг дандаа муулна. Урд зүгийн гаралтай гэдэг нь үнэн байхаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.