2021 оны 10-р сарын 28
14 цаг 44 минут

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

    Сангийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн дунд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүс,  аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД:

  1. Технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог бууруулах,
  2. Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах,
  3. Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
  4. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
  5. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан.

Шинэчилсэн найруулгын төсөл нь захиалагч төрийн байгууллагаас тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлсний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичиг, шаардлагын тоо хэмжээг бууруулж, төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 15,180 аж ахуйн нэгж тендерт оролцож байгаа бөгөөд манай улс төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Тус улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020 онд 99 хувийг цахим системээр дамжуулан зохион байгуулсан байх бөгөөд худалдан авах ажиллагааны цахим систем нь одоогийн байдлаар аж ахуйн нэгжийн улсын бүртгэл, татварын өр төлбөр, цахим санхүүгийн тайлангийн мэдээлэл, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн лавлагааны мэдээллийн сантай харилцан мэдээлэл солилцож байгааг нэмэгдүүлэхээр хуульд төсөлд тусгасан.

Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцох нь тендер шалгаруулалтад оролцогч этгээдүүдийн нөхцөлийг үнэн бодитой, түргэн хянан үзэх боломжийг бий болгоно. Хуулийн төслийг Сангийн яамны цахим хуудас, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн байгаа бөгөөд сонирхсон хүн танилцаж, саналаа өгөх боломжтой юм.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.83.12Зочин   • 2021, 10 сарын 30. 18 цаг 25 минут

Босго үнийг төрийн төсөвт баыгууллага аж ахуйн нэгжүүдэд 2 өөр байхаар өөрчлөх хэрэгтэй. Үйлдвэр йн газар шууд худалдан авал аар 20.0 сая₮ юу ч авахгүй. Зраны ганц цлиндир гэхэд 200сая₮. Гэтэл нанцхан нийлүүлэгчтэй бх жишээний!!!!

202.179.27.205Зочин   • 2021, 10 сарын 28. 14 цаг 52 минут

Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн өмчийн компаниудад доод үнийн өрсөлдөөн гэдэг нэрээр чанаргүй, хэрэгцээгүй материал шахах, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн хувьд нийлүүлэгч олдохгүй хэрэггүй олон удаагийн тендер зарлаж цаг алддагддаг хэрэгсэл болж байна. Энэ хэвээр байх бол бараг энэ хуулийн хэрэг байна уу

202.9.40.15Иргэн Дорж   • 2021, 10 сарын 29. 19 цаг 37 минут

Яг үнэн.Зах дээр 1000 төг гэсэн барааг тендерт ялсан компани 1500 нийлүүлж байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.