2021 оны 10-р сарын 29
14 цаг 28 минут

Хятад компаниуд Монголын хөгжлийг тушиж байна

     Тендерт ялж чадаагүй хоёр хятад компаниас болж Монголын хөгжлийг хурдасгах хамгийн чухал төслүүдийн нэг нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил гацаанд ороход хүрээд байна. Хамгийн харамсалтай нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын хувийн хэвшлийн хэдхэн компанийн эрх ашгийн төлөө үйлчилж хуурамч мэдээ төлбөртэй тарааж иргэдийг хагаралдуулж байгаа нь аймшигтай.

Монголын ард түмний мэдэлд байдаг үндэсний компани Эрдэнэс-Тавантолгой өдгөө улсынхаа нүүрсний нийт экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлж байна. Шилэн данстай, шидэг татвар төлөгч, Монголдоо хамгийн өндөр цалин олгодог байгууллага. Тэд 2020 онд 427 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн нь 100 гаруй эмнэлэг барихтай тэнцэхүйц хэмжээний их мөнгө ажээ. Тус монгол компанийн “А6-20” төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дуусвал Монгол хэмээх их айлын төсөв 2.5 дахин нэмэгдэх юм. Улмаар тус төлөвлөгөөнд тусгасан шинэ цахилгаан станц, төмөр зам, нүүрс боловсруулах үйлдвэр, говийг гадаргын усаар хангах зэрэг олон том ажлын эцсийн ашиг шимийг 1072 хувьцааны эзэн бид бүхэн тэгш хувааж хүртэх болно.

Гэтэл дээрх бүтээн байгуулалтын төслүүдийг гацаах ашиг сонирхолтой зарим хятад компани байна. Тодруулбал, Эрдэнэт Тавантолгой ХК нүүрс баяжуулах үйлдвэр барих тендерээ 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр нээсэн. Тус тендерт дөрвөн компани өрсөлдсөн бөгөөд хуулийн дагуу үнэлгээ хийж ялагч урьдчилсан байдлаар тодроод байгаа юм. Гэтэл тендерт ялж чадаагүй хоёр хятад компани нь маргаан үүсгэж, ялагчийг ижил төстэй нэр бүхий компанитай холбон ярьж тендер шалгаруулалт хууль бус болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна. Улмаар Монголын худалдагдсан хэвлэлүүдийг ашиглаж тендер будлиантуулах арга хэмжээ хүчтэй авч эхэлжээ.

Хятадууд ер нь монголчуудыг нүүрс баяжуулах үйлдвэргүй байлгах сонирхолтой. Хилийн цаана маш олон баяжуулах үйлдвэр байдаг тул Монголоос үргэлж түүхий нүүрс хямд үнээр худалдаж авч өөрсдөө боловсруулж байхыг хүсдэг. Тиймдээ ч өмнөх жилүүдэд Монголын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг яг энэ аргаар гацааж байсан түүх олон билээ. Монголыг хөгжүүлэхгүй байх нь хятад компаниудын хувьд ашигтай аж.

Хятадын хувийн компаниудын хувьд ёс зүй яриад дэмий биз. Харин монгол сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд хятадуудын эрх ашгийн төлөө ёс зүйгээ мөнгөөр худалдаж тэдэнтэй хамтарч үндэсний үйлдвэрлэлээ зогсоохыг оролдож байгаад харамсаад баршгүй. Сүүлийн үед зэрэг шахам тараад буй зарим нэрт сэтгүүлчийн нийтлэл болон жижиг сайтуудаар тарсан ижил баримт, адил агуулгатай олон мэдээнээс харахад зохион байгуулалттай ажиллагаа гэдэг нь илт байна. Тэд хятад компанийн хувьцаа эзэмшигчдийн улсын бичиг баримтын бүртгэлийг хаанаас олж авахыг хэрхэн мэдэх билээ? Хятадууд өгсөн нь тодорхой. Нийгмийн сүлжээнд хүртэл төлбөртэй рекламны байршилд төөрөгдүүлсэн мэдээ оруулж тогтмол цацаж байна. Дахин хэлэхэд Монголын хэвлэл мэдээлэл мөнгөний төлөө хятадын эрх ашгийг хамгаалж байна. Монгол сэтгүүлчид мөнгө л олж байвал улс орны хөгжил хамаагүй хэрэг үү? Уншигч та бүхэн гадны явуулгад автахгүй байж үндэсний томоохон бүтээн байгуулалтаа хамгаалахыг хүсье.

            Хэрэв Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр төлөвлөсөн ёсоороо 2023 онд ашиглалтад орвол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас дутахааргүй том “саалийн үнээ” болох боломжтой. Гэтэл Монголын том төслүүдийг гацаах, хөгжлийг удаашруулах ашиг сонирхолтой хятад компаниудаас болж Монголын хөгжил дахин нэг удаа саатахад хүрээд байна. Энэ мэт аргаар өмнө нь маш олон том гэгддэг стратегийн төсөл удааширч, унаж ирсэн. Цаашид ч унагасаар байх магадлал өндөр. Үүнээс нэг асуулт урган гарч ирж байна. Хятадын эргэн тойронд байгаа хөрш орнууд яагаад баяждаггүй юм бол?

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.181Зочин   • 2021, 11 сарын 8. 9 цаг 34 минут

Эцсийн эцэст хэдэн авилгачдыг далд оруулж хөрөнгийг хурааж цоожтой саванд хийхгүй бол , ингээд л хорлоод байна... Угаах үйлдвэр барих нь хамгийн амархан , ёстой, нэг ХҮҮК гэж хашгираад л хийх ажил шдээ...Хажууд бэлэн барьчихсан угаах үлйдвэр хүртэл байна.... Модон, өндөг толгойтууд....

139.5.218.64Иргэн   • 2021, 11 сарын 4. 19 цаг 19 минут

Баруунынхнаас сурах юм гэвэл илүү байгаа хүнээс илүү гоё юм авч эсвэл илүү гоё юм бүтээдэг санааг нь дуурх хэрэгтэй. Монголчууд атаархангуутаа илүү хүнийнхээ юмсыг эвдэлж сүйтгэдэг нүүдэлчин буюу шизофрени зантай юм. Манай хөрш Хятадууд гарамгай, илүү болтлоо дуурайдаг.

202.9.46.76ЗОЧИН   • 2021, 11 сарын 2. 11 цаг 56 минут

САНААТАЙГААР ЗОРИУД ТУШИЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ?

59.153.84.139Монгол хүн   • 2021, 11 сарын 1. 17 цаг 36 минут

Хөөж гаргах хэрэгтэй. Татвар торгууль тавиад байх аргагүй болго. Аль болохоор алдагдалд оруул. Гар хөл нь болж байгаа урвагчидыг илрүүлж хариуцлага тооц. Хахиуль булхайг нь илчилж гарах гарцгүй болго. Татвар хуулийнхан тагнуулийнхан зохион байгуулалттайгаар ажиллагаа явуул

109.183.244.156Зочин   • 2021, 11 сарын 1. 16 цаг 54 минут

huzaagiin bodlogo mongoliig zugeerl gudrah gez bui huzaagaas salaachee arga alga uu

202.9.46.57Зочин   • 2021, 10 сарын 31. 20 цаг 24 минут

дандаа л бусдаас буруу хайгаад , байнга өөрийгөө өмөөрөөд байвал яаж ч хөгжих вэ дээ

150.129.143.211зочин   • 2021, 10 сарын 31. 18 цаг 57 минут

Энэ ч харин анхаарах ёстой юм бичжээ. Монголыг хямд түүхий эдийн бааз болгох санаа ч ортой бодитой. Таарсанаа шүүрч бичдэг сэтгүүлч ч гэж дээ. Хэдэн телевиз, сонин, цахим орчин ховын хутгуур, хэрүүл, доромжлолын талбар болж дээ. Ганц үндэсний телевизийн мэдээг үзэхээс дээ.

66.181.189.15зочин   • 2021, 10 сарын 31. 18 цаг 21 минут

хятадууд биднийг ядуу дорой байлгахыг л хүснэ.

66.181.161.102Зочин   • 2021, 10 сарын 31. 8 цаг 37 минут

Өөрсдөө ажил хийх чадваргүй байж үндэсний үйлдвэрлэл нэрээр монпол болохын тулд худлаа эх оронч болж хийрхэх юм да Худлаа гэвэл тэр Дарханы зам юу болж бгааг хар Бүх юмыг стандарт бусаар сэтгэж зүтгүүлж тэр нь шууд болохгүй болохоор мундаг эх оронч болж интернетэд баахан юм бичнэ Монголчууд маань сэтгэхүйгээ өөрчилж люмпэн пролетар сэтгэхүйнээсээ салж УБ замын хөдөлгөөнөөс эхлээд бүх юманд нийгмийн нэг хэсэг гэж ханддаг болох хэрэгтэй Та нарын энэ хувиа бодсон сэтгэхүй арилаагүй цагт мянган толгой байгаад ч нэмэргүй

49.0.142.129Зочин   • 2021, 10 сарын 31. 3 цаг 29 минут

хоёр талын хөршөөсөө толгой муу ажилладаг болоод хөгжихгүй байна.

64.119.25.234   • 2021, 10 сарын 31. 15 цаг 08 минут

UHSNII CHINI HURSH 2 IH GUREN BAINA ***** PZDA CHINI,HARIN CHI UURUU YOSTOI UCHUUHEN TOOS SHOROO

103.57.92.227иргэн   • 2021, 10 сарын 30. 17 цаг 22 минут

Яг үнэн

103.57.92.227иргэн   • 2021, 10 сарын 30. 17 цаг 21 минут

Нийгмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй Монголын төрийн алба хаагчдад дохио өгч байгаа юм биш үүү улс орноо хөгжүүлье ажлаа монголоо гэсэн сэтгэлээр хандье дааа

37.170.136.207Зочин   • 2021, 10 сарын 30. 17 цаг 05 минут

Орос хятадуудыг дагасан улсууд дарамт ядуурлаас салдаггүй.Хамгийн адгийн хөршүүд.

202.179.21.245Зочин   • 2021, 10 сарын 30. 14 цаг 17 минут

Хаянхярваа бичүүлжээ хөөрхий

103.26.193.80Зочин   • 2021, 10 сарын 30. 4 цаг 32 минут

МАН ын хаягтай боловсролгүй эх оронч сэтгэлгүй монголчууд л төриин албыг өөриин болгосны гай ? Биднии сонгох сонгогдох эрхииг 4 жил ингэж л муугаар ашиглаж бна даа

103.57.92.156Зочин   • 2021, 10 сарын 29. 21 цаг 20 минут

Төрийн албыг энэ олон шунахай тэнэг мулгуу чадваргүй өөдгүй бэртэгчин оюуны потенцаль нойл гажиг сэтгэхүйтэй цадах мэдрэмжгүй хөгийн нохой гахайнуудаас яаж цэвэрлэх вэ

103.26.193.3Зочин   • 2021, 10 сарын 30. 9 цаг 16 минут

нийгмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

66.181.160.61Зочин   • 2021, 10 сарын 29. 20 цаг 43 минут

Хятад гаралтай хурлийзууд монголоор дүүрчихсэн байдаг нь нууц биш.

202.179.25.237Зочин   • 2021, 10 сарын 29. 20 цаг 41 минут

***** бол ***** ш дээ муусайн баасны ялаанууд

88.116.92.142Зочин   • 2021, 10 сарын 29. 18 цаг 47 минут

Оросын эргэн тойрны улсууд бас хөгжидгүй том улсуудын бодлого уу

66.181.190.242   • 2021, 10 сарын 30. 13 цаг 11 минут

gazah uzbekuud bur uursdiin gesen mashin hiideg metro sansrin puujin huurgudug boltson baih jisheenii,orosoor tuvuggui oilgodog humuus ni,bidneesee soyoltoi gehiim uu,

192.82.73.116Зочин   • 2021, 10 сарын 29. 17 цаг 35 минут

арчаагүй юм ,

103.26.194.126Зочин   • 2021, 10 сарын 29. 17 цаг 04 минут

Ene setguulchdiig mash sain hyanah heregtei tulbur avch zahialgaar yam niitelj mongolchuudiig horolohoo boli,iim ya hiisen hevlel medeelel,setguulchdiig hatuu tseerluul

66.181.168.8Зочин   • 2021, 10 сарын 29. 16 цаг 08 минут

Заавал тендер зарлах шаардлага байгаа юм уу? төрийн мэдлийн компани учраас төр өөрөө мэдээд барууны нүүрс угаах технологи сураагүй биш зээлээр авч болно ш дээ.

192.82.71.219Иргэн   • 2021, 10 сарын 29. 15 цаг 25 минут

Монгол улсад улс эх орноо боддог хүн цөөхөн тэр дундаа мөнгөний шуналтай сэтгүүлч нэртэй шалгагчид, тэдний сайтуудаас сайн зүйл хараад хэрэггүй, түүний оронд солиотой галзуу ч гэсэн мөнхэрдэнэ чинь харин нурсан туркээс эхлээд женко хүртэлх далд хулгайг ил болгож өглөө шүү

66.181.179.64Зочин   • 2021, 10 сарын 30. 20 цаг 02 минут

Энэ явдалын нэлээд хэсэгт нь монгол хүн өөрөө, бусдыг зүсэн бүрээр доромжилсон буруутай болж таараад байгаа юм даа

192.82.77.35Зочин   • 2021, 10 сарын 29. 14 цаг 58 минут

ӨӨРСДӨӨ АРЧААГҮЙ БАЙЖ БУСДААС БУРУУГАА ЭРЭХ ХЭРЭГГҮЙ.

202.9.40.15Зочин   • 2021, 10 сарын 29. 19 цаг 30 минут

Үнэн шүү.Бид дэндүү арчаагүй байна.Цүнх барьсан нам дагасан хоосон толгойтой новшнуудыг сонгосоны гай ...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.