2021 оны 11-р сарын 29
7 цаг 10 минут

Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станц Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана

Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.
 
-Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил 2013 оноос ярьсан ч урагшлахгүй байна. Удаашрах гол шалтгаан юу байв?
 
-Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тухай Оюутолгой болон Монголын Засгийн газраас шалгаруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийн замаар мөнгө босгохоор хэд хэдэн удаа оролдлого хийсэн. Харамсалтай нь амжилттай болж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Нэгдүгээрт, дэлхий нийтээр нүүрсээр ажилладаг станцад хөрөнгө оруулалт хийдэг банк, санхүүгийн байгууллагын хүрээ хумигдаж, тавьдаг шаардлага өндөрссөн.
Хоёрдугаарт, манай улсын эрчим хүчний салбарын үнэ тариф, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангаж чадахгүйгээс төслийн санхүүжилтийн мөнгийг босгож чадаагүй зэрэг шалтгаан нөлөөлсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас  энэ станцын санхүүжилтийг хариуцахаар шийдвэр гаргаснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
 
-Төслийн хөрөнгө оруулалт, тендерийн  дэнчин хэд байгаа вэ?
 
-Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ ТЭЗҮ-ийн түвшинд байгаа. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ гүйцэтгэгчээс ирүүлсэн санал, эргэн төлөлт, санхүүгийн эх үүсвэрийн зардлуудаас хамаарч тодорхой болох учир одоо хэлэхэд эрт байна.
 
-Төслийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, үлдэгдэл хөрөнгийг тендерт оролцогч гаргана гэсэн шаардлагыг хангах компани бий юу. Ер нь тендерийн шалгуурыг хангах монгол компани байгаа юу?
 
-Төслийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлнэ. Үлдэгдэл төлбөрийн эргэн төлөлт дээр Засгийн газраас баталгаа гаргах учир компаниуд сонирхоно гэж бодож байна. Үлдсэн 70 хувийг гүйцэтгэгч компани гаргах чадамжгүй бол Засгийн газрын баталгааг үндэслэн банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллана. Мөн эргэн төлөлт ямар хэлбэрээр байхаас хамаарч санхүүгийн зардал өсөх, буурах асуудал үүсч болох юм. Түүнчлэн Монголын компаниуд өнгөрсөн хугацааны эрчим хүчний салбарын бүхий л бүтээн байгуулалтад оролцож ирсэн.
 
 
Ухаа худагийн станцаас авахуулаад сэргээгдэх эрчим  хүчний төслийн бүхий л угсралтыг монгол компаниуд хийсэн байдаг. Цаашдаа ч том төслүүдийн угсралт, хөгжүүлэлтэд суралцаж, чадавхжиж хийж сурах ёстой.
 
 
-Санхүүжилт төсөвтэй холбоотой гацах эрсдэл бий юу. Салбарын яамны зүгээс хэрхэн анхаарах вэ?
 
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой хил, гаалийн хязгаарлалт, эдийн засгийн хямрал энэ төслийн хэрэгжилтэд гарцаагүй сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ эрсдэлээс айгаад хүлээх боломж байхгүй. Тиймээс Эрчим хүчний яам болон Засгийн газрын зүгээс энэ төсөлд онцгой ач холбогдол өгч, учирч болох хүндрэл, эрсдэлээс гарах гарцыг эрэлхийлж, саатуулахгүй явуулах тал дээр арга хэмжээг авч ажиллаж байна.
 
-Өмнөх сонгон шалгаруулалтаар ямар компаниуд шалгарч байсан бэ?
 
-Өмнө нь хоёр ч удаа гүйцэтгэгч сонгон шалгаруулж байсан. “Оюутолгой” компани 2012 онд БНХАУ-ын “SEPCO-2” компанийг, “Тавантолгой” төслийн нэгжийн зүгээс 2013-2015 онуудад Японы “Марибуни” болон “MCS”-ийн түншлэлийг сонгон шалгаруулж байсан. Гэвч дээр дурдсан шалтгаануудын улмаас баригдалгүй өдийг хүрсэн.
 
-Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт гэж ойлгосон. Бодит үйлдвэрлэл хэд вэ?
 
-Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт, үүнээс дотоод хэрэгцээгээ хасаад гурван агрегат бүрэн ажиллах үед 400 орчим МВт-н чадал сүлжээнд нийлүүлэх бүрэн боломжтой.
 
-"Оюутолгой", Өмнийн говийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу, Зардлаа нөхөж чадах болов уу?
 
 
-Суурилагдсан хүчин чадлаар Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа говийн бүсийн хэрэгцээг төвийн эрчим хүчний систем болон бүс нутагт төлөвлөгдөж буй бусад эх үүсвэрээс хангах боломж бүрдэнэ. Энэ станцын хувьд  давуу тал нь өртөг зардлаа богино хугацаанд нөхөх бүрэн боломжтой.
 
 
Учир нь “Оюутолгой” компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ойрын үед дуусгахаар хоёр талаас ажлын хэсэг ажиллаж байна. Үнэ тарифын хувьд уул уурхайн ААН-н тариф өндөр байдаг учир харьцангуй гайгүй байх гэж бодож байна.
 
-Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаж сэргээгдэх болон өөр эх үүсвэрийн эрэлд гарчихлаа. Манай улс ч хүлэмжийн хийг 2030 он гэхэд 30 хувь бууруулах зорилт тавьсан. Ийм байхад станц барих нь зөв үү?
 
-Дэлхий нийтээр цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой нүүрсээр ажилладаг станцыг барихыг хориглож байгаа ч өнөөдөр хүн төрөлхтөн эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг нүүрсээр хангаж байна. Учир нь нүүрсийг орлох хямд, найдвартай технологи хөгжөөгүй байна. Энэ шилжилтэд цаг хугацаа их орно. Улс орон бүр энэ зорилтод хүрэх цаг хугацаагаа өөрийн орны эрчим хүчний нөөц, хэрэглээ хангамжтай уялдуулан янз бүрээр тодорхойлж байгаа. Манай улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Бидний хувьд нүүрс хамгийн хямд, найдвартай технологиос гадна ашиглаж сурсан, боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн олон давуу талуудтай. Тийм учраас Эрчим хүчний сайдын хувьд нүүрснээс татгалзах гэдэг үгийг одоо шууд хэлэх боломжгүй байна.
 
-Байгаль экологийн сөрөг нөлөөллийг бууруулах технологи нэвтрүүлэх үү?
 
-Мэдээж цаашдаа байгаль цаг уурын нөлөөлөлд эрчим хүчний салбараас үзүүлж буй муу нөлөөллийг багасгахын тулд нүүрсний цэвэр технологийг хөгжүүлэх, нөлөөллийг саармагжуулах, багасгах технологийг хэрэгжүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлого зэрэг олон талт арга хэмжээ авсанаар зохих үр дүнд хүрнэ гэж бодож байна.
 
-Тавантолгойн цахилгаан станц тасралтгүй, найдвартай үйл ажиллагаатай байж чадах уу. Эрчим хүчний эх үүсвэрийн болон дамжуулах шугамын чадлаа нэмэх, техник технологио сайжруулах, хуримтлууртай байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байсан. Эдгээрийг шийдсэн үү?
 
-Эрчим хүчний найдвартай ажиллагаа ганц Оюутолгой гэлтгүй бусад хэрэглэгчид ч гэсэн чухал. Хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарын мэдлэг чадвартай инженер техникийн ажилтнуудын хүчээр цахилгаан, дулаанаар хэрэглэгчиддээ тасралтгүй найдвартай хангасаар ирсэн. “Оюутолгой” бол эдгээр 600 гаруй мянган хэрэглэгчийн нэг учир онцгойлон авч үзэх шаардлаггүй. Гэхдээ бид системийн найдвартай ажиллагааг хангах сайжруулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг үгүйсгэхгүй. 
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.