2022 оны 2-р сарын 21
11 цаг 16 минут

Хөгжлийн банкны "Сүйрэлд" ТУЗ буруутай

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7-р сард Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан. Зорилго нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах байв. 2011 оны тавдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийсэн энэ банк зорилгодоо хүрсэн үү гэвэл үгүй. Харин эрх мэдэлтэй, танил талтай томчуудын л мөнгө “олборлох” нэг том “уурхай” болж хувирсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн мэдээллээр чанаргүй зээлийн ангилалд 42 компанийн 2.04 их наяд төгрөг орсон байна. Зээлээ төлөхгүй байгаа 25 компанийг шүүхэд шилжүүлсэн. Харин 17 компанийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдэх юм байна. 

Хөгжлийн банкны зээлдэгч нар 10, 20 тэрбумаар хэмжигдэх зээлээ эргүүлж төлөхгүй байгаа гэх асуудал саяхан л босож ирсэн юм биш.  Аль 2016 оноос л энэ асуудлыг тодорхой хэмжээнд ярьж, бичиж ирсэн. Сүүлд томилогдсон удирдлагуудын зарим нь энэ асуудлаар удаа дараалан мэдээлэл хийж, банкны үйл ажиллагааг сайжруулж, зээлийн журмыг ч өөрчилсөн байдаг.  Энэ бүхнийг дурсаж байгаа хүн алга. Ганц, хоёр сэтгүүлч л асуудлыг олж мэдээд, гаргаад ирсэн юм шиг.  Хөгжлийн банкнаас гарсан бүх зүйл хулгай, луйвар байсан мэтээр ойлгуулж эхэллээ. Энэ гэнэтийн их дайралтын цаана яг ямар зорилго байгааг таашгүй. Үнэхээр зээлээ төлөхгүй компаниудыг шахаж шаардаж ажлыг хэвлэлээр хийлгэж байгаа бол ч яамай. Тэр дундуур янз бүрийн ашиг сонирхол шургасан юм биш биз гэдэг хардлага төрөхгүй байх арга алга.

Сүүлийн үед Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг бүгдийг нь барьж хорь, шалга гэх мэтээр турхирах хүмүүс ч цөөнгүй гарч ирэх болов. Ер нь бол АТГ-аас өмнөх удирдлагуудыг цагдан хорих хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс Хөгжлийн банкны анхны болон удаах захирлууд болох Н.Мөнхбат Б.Батбаяр болон дэд захирал асан Ч.Мөнхбаяр нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргаад байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор бусад захирлуудыг ч хорих ёстой, зарим нь эрх мэдэлтэй учир хууль, шүүхийнхэн орхилоо гэж “багтарч” байгаа хэрэг.  Удаах удирдлагууд ч гэсэн буруу, зөрүү ажил хийсэн бол шалгах ёстой газрууд нь үнэн мөнөөр нь шалгах байх. Энд эрх мэдэлтэй, үгүй нь хамаагүй.

Гэхдээ зөвхөн захирлуудыг нь барьж хорих, шалгах нь арай л өрөөсгөл байлтай. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй. Энэ логикоор бодоод үзвэл ТУЗ-д ажиллаж байсан гэмгүй төрхтөнүүдийг шалгах нь яах аргагүй үнэнд нийцнэ. Өнөөдөр эргэж төлөгдөхгүй байгаа 2 их наяд давсан чанаргүй зээлийн 95 хувийг 2012-2018 оны хооронд олгосон. Тэр дундаа 2016-2020 оны хооронд чанаргүй зээлийн 85 хувийг олгожээ.  Тэгэхээр анхны захирал Н.Мөнхбат, тэр үед байсан ТУЗ-ийг шалгах нь зөв.   2016 оны наймдугаар сарын 16-ны өдөр томилогдсон Б.Батбаяр, тэр үеийн Удирдах зөвлөлийг бүр ч их шалгах ёстой.  Ерөөс Б.Батбаяр захирлын үед гаргасан зээлүүд л Хөгжлийн банкийг шавартай нь хутгачхаж гэж дүгнэхэд нэг их буруудахгүй. Н.Мөнхбатын үеийнхний буруу ч энд тодорхой хэмжээнд бий нь мэдээж.

Анхны захирал Н.Мөнхбатын үед ТУЗ-ийн даргаар тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар томилогдож байж. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Батзаяа, Б.Найдалаа, Ч.Отгончулуу, Б.Лхагвасүрэн, М.Баянмөнх, Ч.Нэргүй, Д.Болдбаатар нар ажилласан. 2016 оны дөрөвдүгээр сарын 21 хүртэл Удирдах зөвлөлийн гишүүд хэд хэд солигдсон байдаг.   Н.Шинэбаатарыг АН-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярын хүн гэдэг.  Үндсэндээ тэр зүгийнхэн л Хөгжлийн банкийг удирдаж байсан гэсэн үг.  Сүүлд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар,  гишүүн Ч.Отгончулуу нарыг хэрэгт холбогдуулан шалгаж, шүүх хурал нь ч болж байлаа.

Харин Б.Батбаярын үед ТУЗ-ийн даргаар Б.Даажамба, гишүүдээр Б.Баттулга, О.Хуягцогт, Б.Сүх-Очир, Ж.Оюунчимэг, Б.Махбал, О.Банзрагч тэргүүтэй хүмүүс ажиллаж байв. 2017 онд энэ бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж, 2019 он хүртэл Хөгжлийн банкаараа “нааджээ”.  Б.Даажамбыг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын хүн ч гэдэг мэдээлэл гарч байсан.  Энэ хүмүүс л гол хариуцлагыг хүлээх ёстой. Түүнээс биш ганцхан захирлын албан хашиж байсан хүмүүс рүү дайраад байх нь өрөөсгөл.  20, 30, 50, 60 сая ам.доллар, еврогийн зээл өгч байхад ТУЗ-ийн дарга, гишүүд мэдээгүй байна гэж байхгүй. Гүйцэтгэх захирал дангаараа мэдээд шийдчихнэ ч гэж байхгүй.

2019 оны тавдугаар сард одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гурав дахь захирлаар томилогдон хэсэг зуур ажилласан. Тэрбээр ажлаа аваад нэг их удалгүй мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөг  гэж мэдэгдсэн. Мөн 2016 оны Засгийн газрын шалгалтаар 1.3 их наядын зөрчил илэрсэн талаар ч хэвлэлд ярилцлага өгч байсан юм.  Тэрбээр ажлаа өгөхөөсөө өмнөхөн буюу 2019 оны 12-р сард мэдээлэл өгөхдөө “Тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулсан. Тус хэлтэс байгуулагдсанаар таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн” хэмээн мэдээлж байв.

Харин 2020 оны тавдугаар сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Намайг өнгөрсөн оны таван сард ажлаа авч байх үед Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 65 хувь нь маш муу барьцаа хөрөнгөтэй эсвэл огт барьцаагүй байсан. Энэ алдааг бид засаж, оны эцэс гэхэд нийт зээлийн багцын 85 хувийнх нь барьцаа хөрөнгийг сайжруулж чадсан. Мөн барьцаа хөрөнгийн журам, зээлийн үйл ажиллагааны журамд зэрэг нийт 14 журам зааврыг шинэчилсэн. Үр дүнд нь аливаа зээл Монгол улсын хөгжлийн бодлогод нийцэж байгаа эсэх, хугацаандаа төлөгдөх эсэхийг шинжилж байж л олгогддог болсон” гэж ярьсан байна. Тэрбээр богино хугацаанд Хөгжлийн банкыг удирдахдаа дүрэм журам, үйл ажиллагааны хувьд сайжруулж, эргэн төлөлтөд ч маш сайн анхаарч байж. 6 сараас илүү хугацаанд ажилласан бол өнөөдрийн үр дүн арай өөр ч байж болохоор байна.

Түүнийг ажлаа өгснөөс хойш 2, 3 нь ч хүн Хөгжлийн банкны захирлаар ажилласан. Гэтэл 2019 оны тавдугаар сард 292 тэрбум байсан чанаргүй зээлийн хэмжээ өнөөдөр 1 их наядыг давчхаад байна. Нэмээд дахин 1 их наяд төгрөгийн зээл чанаргүйдэж, шүүх цагдаадаа тулах дээрээ хүрчихсэн, дотоод хяналт шалгалт хийж байгаа. Тэгэхээр 2020, 2021 онд зээлийн эргэн төлөлт бүр ёроолдоо хүрчихсэн гэсэн үг.  Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээл авчхаад “луу унжиж” байгаа нөхдүүдийг хүний, өөрийн нам гэлтгүй сайтар шалгаж, буруутай бол хатуу хариуцлага тооцохыг сануулсан. Үнэхээр түүний хэлснээр болж, хууль, хяналтын байгууллага нь шударга ажиллавал тэртээ 2012, 2013 онд зээл авчхаад, ганц төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа нөхдүүдээс эхлээд хариуцлага тооцох л ёстой. Мөн зээлийг замбараагүй олгож, барьцаа хөрөнгөгүй шахаа тэрбум тэрбумаар мөнгө “цацсан” ТУЗ-ийн гишүүдийг ч шалгах зайлшгүй шаардлагатай. Начир дээрээ хамгийн гол буруутан нь тэд. Бүр нарийн яривал, эрх мэдэлтнүүд өөрсдөө л Хөгжлийн банкаа “сүйрүүлсэн”.

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.130Зочин   • 2022, 5 сарын 11. 18 цаг 17 минут

охргн

103.229.123.130Зочин   • 2022, 5 сарын 11. 18 цаг 17 минут

Хөгжлийн банкны хуучин ТУЗ-ийн гишүүн ЭХЯ-ны төрийн нарийн хариуцлага тооцооч ТНБД болоод дэвшсэнийг юу гэж ойлгох уу

64.119.24.32Иргэн   • 2022, 2 сарын 22. 19 цаг 54 минут

Нүдэндээ давхраатай эсвэл том нүдтэй төрсөн монголчууд хасаг өвөг дээдэстэй байдаг юм. Жинхэнэ халх монголчууд онин нүдтэй буюу бүлцэн төрдөг юм. Би онин нүдтэй буюу бүлцэн төрсөн гэж өөрийгөө зарлаж чадах монгол байна уу?

139.5.216.128Зочин   • 2022, 2 сарын 22. 17 цаг 34 минут

Одоо ганц зов гарц бол зээл авсан комраниуд унэн зов хэлж зээл гаргах нэрээр монго авсан хумуусээ унэн зов хэлэх мон уе уеийн ТУЗ-ын дарга гишуудийг бугдыг нь байцааж шалгах одоо тушаал дэвшээд явж бгаа ноходыг бугдыг нь шалгаж унэн зовийг тогтоож учрыг олох нь чухал даа еронхий сайд намын дарга шудрага ажиллах хэрэгтэй

139.5.216.177Зочин   • 2022, 2 сарын 22. 16 цаг 14 минут

TUZ geh avilgachdiig hatuu shalga

66.181.187.138зочин   • 2022, 2 сарын 22. 10 цаг 49 минут

үе үеийн ТУЗ-ийн бүх гишүүд буруутай . Тэд өөрсдөө цалин гэж их мөнгө аваад, мөн зээл гаргасан гэж 10 хувь авдаг гэсэн яриа байдаг. Нэг ч хүнийг үлдээлгүй байцаахад хахуул гарч ирнэ дээ

202.131.230.182Зочин   • 2022, 2 сарын 22. 10 цаг 34 минут

Монгол банк, Сангийн яам, Аудитын газар, АТГ бас буруутай

139.5.216.128Зочин   • 2022, 2 сарын 22. 9 цаг 55 минут

Одоо дэвшээд дэд сайд торийн нарын газар агентлагын дарга нарыг яаралтай сольж шалгах хэрэгтэй шуу дээ ТУЗ бол маш их эрх мэдэлтэй шуу

139.5.216.128Зочин   • 2022, 2 сарын 22. 9 цаг 53 минут

ТУЗ-ын дарга гишууд бол буруутай шуу дээ ажиллаж бсан хумуусийг албан тушаалаас нь оорчлоод шалгах хэрэгтэй шуу дээ энэ уул нь маш тодорхой хэрэг шуу дээ ард нь бгаа томчууд буруутай шуу

202.179.26.141ХН   • 2022, 2 сарын 22. 8 цаг 30 минут

МОНГОЛ БАНК , САНГИЙН ЯАМ ЯАХЫН

64.119.20.215Зочин   • 2022, 2 сарын 21. 21 цаг 16 минут

fhy

64.119.20.215Зочин   • 2022, 2 сарын 21. 21 цаг 16 минут

үнэн хэлжээ

64.119.20.215Зочин   • 2022, 2 сарын 21. 21 цаг 15 минут

ТУЗ-ийн гишүүд тухайн жилийн төсөв төлөвлөгөөг нь баталж өгдөг. Бас бүхий л үйл ажиллагаанд нь хяналт тавьж үр дүнг нь ТУЗ-аараа хэлэлцдэг тэр ч бүү хэл гүйцэтгэх захирлын ажлыг нь ч дүгнэж хэлэлцдэг шүү дээ, банкны өр зээл авлага хөрөнгө оруулалт, үр дүн гээд л бүгдийг нь ТУЗ-өөрөө хэлэлцдэг ТУЗ-нь чимээгүй өдий хүрсэн нь сонин л байна даа дэвшсэн ТУЗ-ийн гишүүдэд нь МАН ажлын хариуцлага тооцох ёстой

64.119.20.215Зочин   • 2022, 2 сарын 21. 21 цаг 10 минут

Маш зөв. ТУЗ-ийн шийдвэргүй гүйцэтгэх захирал шийдвэр гаргана гэж байхгүй одоо нэг ТУЗ-ийн гишүүн нь хүртэл ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хийгээд дэвшээд өгөө биз дээ. Ийм их зөрчил гаргаад байхад ТУЗ-ийн гишүүд нь юу хийж байсийн бэ, ТУЗ-ийн гишүүдийн одоо хийж байгаа ТНБ дарга энэ тэр албан тушаалаас нь хариуцлага тооцож солих нь шударга шуу, хариуцлага тооцохгүй орхих нь буруу

59.153.86.79Зочин   • 2022, 2 сарын 21. 17 цаг 48 минут

Үе үеийн бүх туз ийн гишүүдийг бүгдийн арга хэмжээ ав

139.5.216.128Зочин   • 2022, 2 сарын 21. 16 цаг 28 минут

Маш зов шуу дээ ТУЗ -ын шийдвэргуй ГЗахирал дур мэдэн зээл огох ямарч боломжгуй одоо тухайн уед ТУЗ-ын дарга шигуун бсан ноход бугд дэд сайд т нарын бичиг болоод дэвшээд ажиллаж бгаа бугдыг нь шалгах нь зов шуу дэмжиж бна

99.70.235.30Zochin   • 2022, 2 сарын 21. 14 цаг 02 минут

Ue ueiin TUZ iin darga nar ni l erh medley hetruulj avilga ch avsan baih iim yumnuudiig barij yaliig ni ug hohirliig nuhuj tuluulee

103.68.107.37зочин   • 2022, 2 сарын 21. 11 цаг 27 минут

ТУЗ -ийн шийдвэрээр л бүх зүйл хийгдэж байсан байх ёстой хариуцлага тооц

64.119.17.133Зочин   • 2022, 2 сарын 21. 11 цаг 18 минут

үе үеийн ТУЗ гишүүдийг нь мөн хэрэгт татах хэрэгтэй, одоо ч олон ТУЗ гишүүн нь төрийн өндөр албан тушаалд байсаар бн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.