2023 оны 4-р сарын 11
16 цаг 48 минут

"50 тэрбумын схем үү"

2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт “Хишиг арвин индастриал” ХХК, “Моннис майнинг” ХХК болон “ТТОТүншлэл” гэсэн гурван аж ахуйн нэгж шалгаран гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажлаа эхлүүлжээ. Энэ хугацаанд КОВИД 19-ийн хүндрэлүүд байсан ч тухайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоолгүй ажлаа явуулж байжээ.

“Моннис майнинг” ХХК нь Ковидын гурван жилд гэрээгээ “ЧЕНЖ”-лэн доороо гурван компанийг туслан гүйцэтгэгчээр авч, ажлаа хамжин хийсэн боловч олборлолтын нийт ажлын төлөвлөгөөний зөвхөн 26%-ийг л гүйцэтгэсэн байна. Туслан гүйцэтгэгч компаниудаа асар хямдхан үнээр ажиллуулж, ажлын төлбөрийг цаг тухайд нь төлөөгүйгээс Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн компаниуд өнөөдрийг хүртэл авлагатай, санхүүгийн хүндрэлд орсон байдалтай байна.

“ЭТТ” ХК болон “Моннис Майнинг” ХХК-ийн хооронд байгуулсан хөрс хуулалт, олборлолтын гэрээний 6.6-дахь заалтад хэрэв Гүйцэтгэгч нь Захиалагчаас өгсөн төлөвлөгөөг дараалсан гурван сар 70%-иас бууруулбал олборлолтын үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж үзэн гэрээг дангаар цуцалах үндэслэл болно гэсэн заалт байдаг. “Моннис майниниг” ХХК нь гурвын гурван туслан гүйцэтгэгчтэйгээр ажлаа хавсран хийсэн хэдий ч 2022 оны 5, 6, 7–р саруудад олборлолтын ажлаа 0%, 4%, 13% -тайгаар гүйцэтгэсэн байгааг харахад “ЭТТ” ХК гэрээгээ дангаар цуцлах нөхцөл үүссэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин ч “шагнал” болгон дараагийн гурван жилийн тендерийг “бэлэглэж” байгаа нь хачирхалтай юм.

ЭТТ ХК-ийн Худалдан авалтын газрын захирал Цэрэнсамбуу нь Монголдоо эхний тавд ордог Тендрээр мэргэшсэн мэргэжилтэн гэгдэх болов ч дээрх тендерт МУ-ын Хөгжлийн банканд 127 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн өртэй, олборлолтын үйл ажиллагаагаа бүрэн явуулах чадваргүй нь нотлогдож байгаа “Ченж” хийдэг “Моннис майнинг” ХХК-г шалгаруулсан нь ямар учиртай вэ?

“ЭТТ” ХК-д нүүрлэсэн нүүрсний хулгайтай тэмцэж, компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой очсон албан тушаалтнууд маань өөрсдөө нүүрсний олборлолтын ажил дээр нь хүртэл “оролцоотой” болж байгаа юм байна гэх хардалт өөрийн эрхгүй төрж байна.

Олборлолтын ажлын тендерийг “намын” гэх нэр доор хэн нэгэн компанид “бэлэглэж”, тэр нь цааш нь буталж “Ченж” хийн ашиг олох схемийг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь нүдэн дээр ил байна. Хамгийн энгийнээр бодож үзэхэд 1м3 уулын ажлыг 1,000 төгрөгөөр Ченжлэн зарахад энэ тендерт заасан нийт 50 сая м3 уулын ажлын хувьд хамагийн багадаа л гэхэд 50 тэрбум төгрөг “босгох” боломжтой юм байна. Энэ нь сонгуулийн 50 тэрбумын шинэ схем юм биш биз дээ?

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Нам харгалзахгүй шударга бустай тэмцэнэ” гэж уриалж байсан. Олон нийтийн нүдэн дээр ил явагдаж байгаа, хуулийг уландаа гишгэсэн энэ шударга бус явдлыг Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд нар хараад “нүдэн балай, чихэн дүлий” суусаар байх уу?

Нотлох иш татсан баримтууд:

  • “ЭТТ”ХК болон “Моннис Майнинг” ХХК-ийн 2019 онд байгуулсан гэрээний дүн нь 799.4 тэрбум төгрөг харин гүйцэтгэл нь 213,6 тэрбум төгрөг байна. (Нийт 3 жилийн гүйцэтгэлийн дүнг “Моннис майнинг” ХХК-ийн тендерийн материалаас татав.)
  • “ЭТТ”ХК болон “Моннис Майнинг” ХХК-ийн хооронд 2019 онд байгуулсан гэрээний заалтаас.
  • Хөгжлийн банкны албан ёсны сайтаас авсан өр төлбөртэй талаарх мэдээлэл.
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

197.210.78.235MNT NEWS   • 2023, 6 сарын 17. 16 цаг 12 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: https://nyhcs.site

197.210.78.235MNT NEWS   • 2023, 6 сарын 17. 16 цаг 11 минут

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил

139.5.216.214Зочин   • 2023, 6 сарын 1. 18 цаг 34 минут

Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

202.131.230.162Зочин   • 2023, 5 сарын 1. 8 цаг 11 минут

орон нутгийн ТТХК-ны тендер мөн л маш их ноотой олон тэрбумын авилгын сураг гараад л байгаа АТГ чихгүй л юм байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.