Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, туслах шүүгч Эллен Гесмер мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг хуваарийн дагуу баасан гаригт ял сонсоно гэж мэдэгджээ. Трамп даваа гарагт Нью-Йорк мужийн Дээд шүүхийн шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Хуан Мерчанаас шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн. Мерчан тэр өдөртөө хүсэлтээс татгалзав. Хэдхэн цагийн дараа Трамп давж заалдах шатны шүүхээс ялыг хойшлуулах хүсэлтийг нь хэлэлцэхийг хүссэн юм.
Энэ ямар Трампын хэрэг вэ? Өнгөрсөн тавдугаар сард Манхэттэний тангарагтны шүүх Трампыг бизнесийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн 34 зүйлд буруутай гэж үзжээ. Трамп буруутай үйлдлээ няцаасан. Өмгөөлөгч нар түүнд холбогдох ялыг хэрэгсэхгүй болгож, тангарагтны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн байна. Түүний хууль зүйн багийнхан шүүх хуралдаанд түүний албан тушаал хашиж байхдаа хийсэн албан ёсны үйлдлийн талаарх нотлох баримтыг буруу оруулсан гэж үзэж байна. АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн онд экс ерөнхийлөгчид албан тушаалын үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх тухай шийдвэр гаргасан.