Уушигны хорт хавдрын эсрэг гаргаж авсан эм 1995 онд ДОХ-ын халдвар авсан хүнд хэрэглэхэд ДОХ-ын вирусыг багасгахаас гадна түүний дархлааг улам дэмжсэн байна.
1995 онд ДОХ-ын халдвар авч, 2005 онд уушигны хорт хавдартай гэж оншлогдсон эрэгтэйд хэрэглэсэн хавдрын эсрэг эм түүний ДОХ-ын халдварын вируст нөлөөлж вирусыг дарангуйлж, дархлааг дэмжиж байгааг тогтоосон байна. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол болж байна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь яг ижилхэн тохиолдлын өвчитнүүдэд хавдрын эсрэг эм ижилхэн нөлөө үзүүлээгүй байна.
ДОХ-ын халдвар авсны дараа үе шаттайгаар хүний биед тархдаг. Тодруулж хэлбэл халдварын эхний үед вирус хүний дархлааны эхний давхрагууд болох цагаан эсийг гэмтээдэг. Үүний дараагийн шатуудад хүний эсэд нэвтрэн орж, дархлааны системийг дарангуулж эхэлдэг байна. Хүний дархлааны системийг дарангуйлдаг ДОХ-ын PD-1 гэж нэрлэгддэг вирус бий. Үүний эсрэг эм хэрэглэх нь
Дээр дурдсан өвчитний хувьд хавдрын эсрэг эмийг 120 өдөр уухад ДОХ-ын вирусын тоог бууруулж буй тодорхой шинж тэмдэг илэрсэн байна.
Тиймээс судлаачид ДОХ болон хавдрын өвчтэй 50 өвчтөн дээр судалгааны ажлаа хийж эхэлсэн байна. Гэхдээ хавдрын эсрэг эмийг ДОХ-ын халдвар авсан бүх хүнд хэрэглэвэл үр дүнд хүрнэ гэсэн үг биш, судалгаа шинжилгээ цаашид шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолж байна.
С.Сэнгүм
Сэтгэгдэл бичих