Аргын тооллын 12 сарын 24, Адъяа гараг. Билгийн тооллын 6, Чөдөр одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЦАРАЙ МУУТАНГУУД ӨНӨӨДӨР ҮСЭЭ ХУСУУЛАХ ЗАСУУЛАХАД ӨНГӨ ЗҮС НЬ ҮНЭХЭЭР САЙХАН БОЛЖ ОО ЭНГЭСЭГ ХЭРЭГГҮЙ БОЛНО. МАНАЙ ЛАМ БАГШ АЙЛДСАН ҮНЭН ШҮҮ.МОД СУУЛГАХ ХҮН БАЙВАЛ БОЛОХГҮЙ ГЭЖ БАЙНА ШҮҮ.ЕС ЭХЛЭХЭД МОД СУУЛГАДАГ ГАРУУД БАС БАЙЖ ЭЭ.НАРИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУЙВАЛДААН ХИЙЖ БОЛОХГҮЙ.БАРЦАДТАЙ БАРИГДАНА ГЭНЭ.60 ТЭРБУМЫНХАН ИЙМ ӨДӨР НАРИЙН ЗӨВЛӨГӨӨН ХИЙСЭН БОЛООД БАРИГДСАН ГЭНЭ ШҮҮ.