Өмнөд Солонгос улсын Боловсролын яам 2021 он гэхэд тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 38 их, дээд сургуулийг хаах босдон тухай албан ёсоор мэдээлжээ.
Хувийн их, дээд сургуулиудыг хаах болсон шалтгаан нь тэдгээр сургуулиудад суралцах оюутан залуусын тоо ихээхэн буурч байгаатай холбоотой юм байна,
2018 оны хичээлийн жилд 480.000 оюутан их, дээд сургуульд элссэн ч хурван жилийн дараа 56.000-аар буурч, 2021 онд 424.000 болох ба улмаар 4 жилийн сургалттай 333 сургуулийн 38 нь элсэх оюутангүй хоцрох урьдчилсан тооцоо гарчээ.
Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд тодорхой шалгуурын дагуу хувийн 38 их, дээд сургуулийг хааж, үйл ажиллагааг нь зогсоох юм байна.
Сэтгэгдэл бичих