2018 оны 10-р сарын 13
9 цаг 40 минут

"Сайн уу? Баяртай" гэсэн 2 үг амийг нь аварсан түүх

Мах нийлүүлдэг компанид ажилладаг бүсгүй нэгэн өдөр ажлаа дуусгаад ямар нэгэн зүйл шалгахаар махны агуулах бүхий хөлдөөгч рүү оржээ. Гэнэт, гай таарч, хөлдөөгч өрөөний хаалга хаагдаж, бүсгүй дотор нь түгжигдэж орхижээ. Ажлын цаг дууссан, дээр нь хөлдөөгч бүхий агуулах нь маш бат бөх хана, хаалгатай учир бүсгүйн тусламж эрэн хашгирахыг хэн ч сонсох боломжгүй байсан юм.
Таван цаг өнгөрч, бүсгүйг үхэл, амьдралын зааг дээр хэвтэж байхад нь компанийн харуул гэнэт хөлдөөгчний хаалгыг онгойлгосон байна. Ямар ч найдваргүй, үхлээс өөр замгүй болсон нөхцөлөөс бүсгүй ийнхүү гайхамшигтайгаар аврагдсан байна. Энэ явдал болж өнгөрсний дараа бүсгүй амийг нь аварсан харуулаас яагаад ажлынх нь үүрэгт ороогүй байхад агуулахын хаалгыг онгойлгох болсоныг нь асуухад Тэрбээр: "Би энэ үйлдвэрт 35 жил ажиллаж байна. Зуу зуун хүмүүс өдөрт энэ үйлдвэрээр орж гардаг. Энэ олон хүмүүсээс надтай өглөө мэндчилж, орой явахдаа баяртай гэж хэлдэг цөөхөн хүмүүсийн нэг нь чи байсан юм. Олон хүмүүс надтай үл үзэгдэгч хүн мэт харьцдаг. Өнөөдөр өглөө, чи бусад өдрүүдийн адил ирэхдээ надтай мэндчилсэн. Харин, орой нь чиний “Баяртай, маргааш уулзая” хэмээх үгийг сонсоогүй болохоор би гэнэт санасан юм. Ингээд л би үйлдвэрийн орчныг шалгаж үзэхээр шийдсэн юм даа. Таны өглөө ирэх, явах бүрдээ “сайн уу”, “баяртай” гэх үг намайг хэн нэгэн гэдгийг байнга сануулдаг байсан учир би энэ үгийг байнга хүлээдэг болсон байжээ. Таны “баяртай”-г сонсоогүй нь танд ямар нэгэн юм тохиолдсон байх вий гэсэн бодлыг толгойд минь оруулсан юм” гэжээ. Ийнхүү бүсгүй сайхан сэтгэл нэгэн өдөр түүний амийг аварсан байна.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.149Zochin   • 2018, 10 сарын 14. 20 цаг 46 минут

Saihn zvil bichsen bn,bvh yum uuduusuu haraad mendlehees eheldeg,solongosuud 2 nastai hvvhdee tolgoig ni doosh in daraad mendlvvlj surgadag

202.179.27.198zochin   • 2018, 10 сарын 14. 17 цаг 10 минут

neg yee bodvol sain uu gedegteigee baigaa chuu

103.20.152.50777   • 2018, 10 сарын 13. 10 цаг 59 минут

МОНГОЛЧУУД АА... САЙХАН АМАРСАН УУ?..ЮУ БАЙНА ГЭХ МЭТ үг хэлдэгийг бүрэн зогсоож зөьхөн "САЙН БАЙНА УУ? ...САЙН БАЙЦГААНА УУ? ГЭЖ САЙХАН МЭНДЭЛЖ СУРЦГААЯ ДАА ..

203.91.119.90ганаа   • 2018, 10 сарын 13. 16 цаг 43 минут

тийм шүү

103.20.152.50777   • 2018, 10 сарын 13. 10 цаг 56 минут

МОНГОЛЧУУДАА "САЙН БАЙНА УУ?" ГЭДЭГ САЙХАН МЭНДЧИЛГЭЭГ ХЭЛЖ СУРЧИХААЯ...

83.185.90.39Буриад   • 2018, 9 сарын 19. 21 цаг 09 минут

Бид хүн учраас харилцан мэнд устай амьдармаар байна шүү.

59.153.84.218Зочин   • 2018, 9 сарын 17. 16 цаг 54 минут

Зочин үнэхээр сайхан өгүүлэл байна. Манаа ч гэсэн хүн шүү дээ зарим нэг даргалах дуртай хүмүүё л манаа ч гэж боддог биз

202.9.42.26Зочин   • 2018, 9 сарын 17. 12 цаг 07 минут

Түмэн үхрийн дундаас үнээ үнээ тугалаа олдог шиг нүгэл буян хоёр эзнээ заавал олдог юм шүү Залуусаа Түүнийг энд бичжээ

66.181.170.229Зочин   • 2018, 9 сарын 17. 12 цаг 00 минут

saikhan surgamjtai bailaa

203.217.139.232Иргэн   • 2018, 9 сарын 17. 11 цаг 29 минут

Монголчуудыг цэцэрлэг, бага ангиас нь эхлээд л ХҮН БОЛГОХ ажил л өрнүүлмээр байна. Тэхгүй бол хүн хогуудаар энэ нийгэм дүүрлээ. Юу ч үгүй байж ӨР ЗЭЭЛ тавьж үнэтэй гар утас барьж машин унасан юмнууд болжээ

66.181.161.64зоо   • 2018, 9 сарын 17. 10 цаг 54 минут

Багш нар үүнийг уншаад хүүхдүүдийг сургаасай

64.119.17.124Онч   • 2018, 10 сарын 18. 11 цаг 58 минут

Таны хүүхэд бол таны л хүүхэд гэдгийг үргэлж сана.Та хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээж ,сургаж хүмүүжүүлэх ёстой шүү.Багш бол өөрт ноогдсон үүргийнхээ дагуу л ажиллана.

66.181.185.187иргэн   • 2018, 9 сарын 17. 11 цаг 55 минут

Багшид бүхнийг тохож болохгүй Та өөрөө хүүхдээ хүн болгож хүмүүжүүлж иргэн болгох үүрэгтэй

202.131.242.254Долингор   • 2018, 9 сарын 17. 10 цаг 35 минут

монголчууд бид ноён зантай шүү дээ. ноён урваач нохой шарваач гэдэг үг алхам тутамд уулзсан хүн бүр мэднлэх харилцах харицаан дээр ажиглагдаад байдаг. хүнийг өмссөн хувцасаар нь, албан тушаалаар нь дүгнэх хаднлагатай. ялангуяа дипломын гол болсон мэдлэггүй гарууд бүр их зантайг яана... бараг худалдаад авсан нь мэдлэггүй байдлаар нь илэрээд байхад ичих булчирхайгүй юм шиг л аашилна

202.126.88.52Зочин   • 2018, 9 сарын 17. 10 цаг 06 минут

Энэ сургамж манай монголчуудад үнэн хэрэгтэй сургамж байна. Саяхан амралтын өдрөөр өглөө эрт дэлгүүрт ороод худалдагчтай нь "Сайн байна уу өглөөний мэнд" гэсэн чинь нэг үг дугарсангүй авах юмаа аваад гарахдаа "баярллаа" гэсэн ч бас хар цагаан дуугүй би бараг л өөрөөөсөө ичиж билээ.Гадныхан бол танидаг ч танидаггүй ч өглөөний мэнд. сайн уу гээд л инээж угттдаг ялангуяа өглөө эрт бол сэтгэл сэргэмээр мэндэлцгээдэг биз дэ.Цөөхөн моглчууд бид ядаж мэнд устай баймаар юмаа.

83.185.90.39буриад   • 2018, 9 сарын 19. 21 цаг 08 минут

Бид хүн цчраас мэнд устай амьдармаар байна шүү.

66.181.160.19Зочин   • 2018, 9 сарын 17. 9 цаг 50 минут

сайхан юм уншлаа баярлалаа

202.179.2.130М   • 2018, 9 сарын 17. 9 цаг 47 минут

гайхалтай сайхан, үнэн сайхан сэтгэлээр амьдарч, хүн чанартай байна гэдэг гайхалтай сайхан үүнийг бурхан амьдрал хоёр хэзээ нэгэн цагт шагнадаг байх. Чаддаг зүйлээрээ хүнд туслана гэдэг бол амьдралын сайхан мэдрэмж.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.