2018 оны 9-р сарын 25
12 цаг 37 минут

Намрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

Р.ОЮУН

Намрын сэрүү орж өглөө, оройдоо хүйтэн байдаг болсон. Манай улс жилийн дөрвөн улиралтай ч хавар, намрын улиралд хувцсаа тохируулж өмсөх нь амар биш. Мөн нар орой мандаж, өглөө эрт жаргадаг улирлын онцлог нь хүмүүсийг өвдөхөд нөлөөлдөг байна. Тиймээс энэ үед хэрхэн хувцаслаж, ямар хоол, хүнс хэрэглэх талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засахын их эмч П.Уянгабилэг, “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтох, Улсын I төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяр нараас тодруулсан юм. 

 

Халуун, хүйтний улирал солигдоход хүүхэд, хөгшид өвдөх магадлалтай байдаг?

П.Уянгабилэг:

-Улирлаас улиралд шилжихэд хүмүүс гам алдсантай холбоотойгоор өвчлөл их гардаг. Учир нь дулаанаас хүйтэн, хүйтнээс дулаан улиралд шилжих явцад хувцаслах, хоол, хүнсний байдлаас хамаарч дэглэм алдагддаг.

Д.Хурцбаяр:

-Бөөрний өвчнийг ялангуяа тэвшинцрийн үрэвсэл, бөөрний замын халдварыг сэдрээдэг нэг хүчин зүйл нь даарах. Халууны улирлаас сэрүүний улиралд шилжих үед хүмүүс дулаанд нимгэн хувцастай явж байгаад хүйтрэхэд даардаг. Намар бороо хур ихтэй байдаг учраас дороосоо даарснаас архаг бөөрний үрэвсэл сэдэрнэ. Мөн хоолой өвдөх, ханиад хүрэх нь бөөрний өвчнийг сэд­рээдэг. Тиймээс даара­хаас сэргийлж хувцсаа тохи­руулж өмсөх хэрэгтэй.

Энэ улиралд ямар өвчин их гардаг юм бэ. Ямар хоол, хүнс хэрэглэх вэ?

П.Уянгабилэг:

-Намар биеийн дархлаа сулрахад ханиад томуу, ядаргаа, бөөр, нуруу, үе мөчний өвчлөл ихсэх хандлагатай байдаг. Намрын улиралд сэрүүн махбодь дэлгэрдэг учраас витаминлаг, халуун бүлээн чанарын хоол, хүнсийг түлхүү хэрэглэх нь зохистой. Үүнд 9-12 дугаар сард хонь, адууны мах, сармис, аарц, чацаргана хэрэглэх нь ханиад томуугаас урьд­чилан сэргийлнэ. Мөн бие махбодийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх сайн талтай.

Л.Баттогтох:

-Намрын улиралд хүний биеийн бодисын солилцоо түргэсч, уушгины үйл ажиллагаа идэвхждэг. Энэ улиралд халуун чанарын хоол идэж болохгүй. Ходоодны өвчин үүсгэдэг. Тиймээс цагаан хоол, цагаан идээ идэх нь сайн. Харин тарвага болон ангийн мах, хорхог, жимбий идэж болохгүй. Учир нь нойр булчирхайг өвтгөдөг.

Д.Хурцбаяр:

-Өвчин гэдэг чинь ганцхан эмч, эмнээс шалгаалдаг зүйл биш. Хүн өөрийгөө өвчин тусгахгүй гэж хамгаалах ёстой. Өвдчихлөө гээд эмчид даатгадаг. Гол нь хувь хүнээс шалтгаалдаг. Хүн өвдөхөөсөө өмнө өөрийгөө сэргийлэх ёстой. Тэр тусмаа өвдсөн үедээ дураараа янз бүрийн эм хэрэглэдэг. Архагшсан үрэвслийн үед аль болох сэдрээхгүй байх, биеийн дархлааг сайжруулах, улиралдаа тохируулан хоол, хүнс болон ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагааг дэмжих халуун чанартай, шим тэжээл сайтай хоол, ундыг тохируулан хэрэглэх нь чухал. Шар буурцаг, ногоон вандуй, ногоон шош гэсэн ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, амьтны гаралтай уураглаг хүнсийг багасгах хэрэгтэй. Үүнд хар будаа, хар шош нь бөөрний хүйтнийг арилгаж бөөрний тамирыг сайжруулна. Мөн байцаа, лууван, тарвас, өргөст хэмх нь бөөрөнд тустай.

Сүүлийн үед манайхан бөөр өвдлөө гээд эмчийн зааваргүйгээр цистон уудаг. Энэ эмийг ууснаар хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?

Д.Хурцбаяр:

-Эмийг хэд хэд ангилж байгаа. Жороор өгдөг эм, нэмэлт бүтээгдэхүүнээр өгдөг гээд хоёр янз бий. Энэ ихэвчлэн ургамлын буюу биологийн идэвхтэй бодисууд байгаа. Ургамлын гаралтай эмнүүдийг жоргүй олгодог. Цистоныг бөөрний үрэвслээс сэргийлдэг. Хоёрдугаарт, өвдөлтийг намдааж, булчин сулруулах үйлчилгээтэй. Гуравдугаарт, цистон нь химийн биш ургамлын гаралтай болохоор гаж нөлөө байхгүй. Гэхдээ ямар нэгэн эмийг заавал эмчийн заавраар уух нь чухал.

Цистоныг гурван хайрцаг ууж байж нэг курс болдог гэсэн. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Үгүй. Өмнө нь давхарлаж уудаг тунтай байсан. Одоо бол нэгээр гурав ууж байгаа. Нэг хайрцагт 100 ширхэг байдаг. Тиймээс нэг удаа уухад болно. Заавал гурвыг уу гэхгүй. Гэхдээ эмч хэдийг уу гэснээс шалтгаална. Бөөрний үрэвсэл 7-10 хоног хэвтчихээд зүгээр болдог өвчин биш зургаан сар эмчилдэг. Энэ үед бөөрөө хамгаалах зорилгоор уухад болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.