2018.09.23-10.06-ны өдрүүдэд Гүрж Улсын Батуми хотноо зохиогдох Дэлхийн 43-р Шатрын Олимпиадын 1-р өрөг 2018.09.24-нд Гүржийн цагаар 15 цагт Batumi Sports Palace-д эхлэлээ.
Олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оролцож байна.
Дэлхийн 43-р Шатрын Олимпиадын эхний өрөгт Монголын эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожиж тэмцээний 46-р жагссан бол эмэгтэй баг Шри Ланка улсын багийг мөн 4:0 –оор хожиж тэмцээний 9-т жагслаа.
Тэмцээнээ хожигдолгүй бүтэн оноотойгоор эхлүүлсэн баг тамирчиддаа амжилт хүсье!
Эх сурвалж: Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо
Сэтгэгдэл бичих