Энэ сарын 20-23-нд Польшийн Бяла-Подляска хотноо болж буй хүндийг өргөлтийн Оюутны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ ,Ганзоригийн Ануужин түлхэлттэй өргөлтөөр 113
кг-ийг өргөн мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд алтан медалийг Канадын туйванч М.Чаррон 127 кг, хүрэл медалийг Австралийн тамирчин К.Руоз 109 кг амжилтаар тус тус хүртсэн байна.
Энэ жил 20 настай Г.Ануужин маань өмнө нь Дэлхийн цомын аварга болж, Азийн залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Ц.Энхтүвшин ("Таван цагариг")
Сэтгэгдэл бичих