"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас "Рио-2016" олимпийн тавдугаар байрын шагналт, "Астана-2015" багийн ДАШТ-ий хүрэл медальт, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүч үзлээ. Тэрбээр эхний тойрогтоо АНУ-ын Эл.Эй Смитийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялан гараагаа амжилттай эхлүүлэв.
Удаах тойрогт Чилийн Томас Бриченог, 1/8 шигшээд Латвийн Жевгенис Бородавког, "В" хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекаг ялсанаар зооны аваргын төлөө барилдахаар болсон юм.
Зооны аваргын төлөө Гүржийн Варлам Липартелианитай барилдан цагийн төгсгөлд вазари үнэлгээр алдан ялагдсан. Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Аарон Вольфтой хүч үзэн ялалт байгуулсанаар ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль зүүлээ.
Хамтын хүч Амжилт
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Маш сайн барилдсан Том жинд ховор ялдаг Монголчууд
Mundag bailaa.
Ongonbaatartai hurel medaliin tuluu barildsan yaponii buh geh erliiz nuhur mash muu bla. Otgonbaatar ch aztai yumaa, saindaa ch yalaagui. Uursduu bichlegiig n uzne biz. Arai huchtei ursuldugch bsan bol hurel avaa ch ugui yu.
Aron wolf g medehgui bol dugui bai
Өө лалараа, атаархуу, өөдгүй энергитэй **** вэ чи. Улс орноороо баярлаж байхад яасан арилцан дотортой шаар бас байх юм даа.
Аварга болох ойрхон байлаа. Манайхан төгсгөл хийж чадахгүй байна шүү дасгалжуулагч нараа. илүүрхэж байгаад л цагийн төгсгөлд оноо алдаад байх юм.
Ерөнхийлэгч нь тэмцээн уралдаан үзэж тэнэн төсвийн иөнгийг зарцуулж бйна энэ хүнд өөр хийж чадах зүйл бйна уу
чаддаг юм аа хийсэн нь дээр байх өө .