Гүрж Улсын Батуми хотноо Дэлхийн 43-р Шатрын Олимпиад Batumi Sports Palace-д амжилттай үргэлжлэн явагдаж байна. Олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оролцож байна.
Дэлхийн 43-р Шатрын Олимпиадын эхний өрөгт Монголын эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожиж тэмцээний 46-р жагссан бол эмэгтэй баг Шри Ланка улсын багийг мөн 4:0 –оор хожиж тэмцээний 9-т жагслаа.
Өчигдөр 2-р өрөгт эрэгтэй баг цагаанаас Куба улсын багтай тоглож 2:2 харьцаатай тэнцсэн бол эмэгтэй баг цагаанаас Босни-Герцеговина багтай тоглон 3:1 харьцаатай хожсон байна.
Өнөөдөр болох 3-р өрөгт Монголын эрэгтэй баг олимпиадыг зохион байгуулагч Гүрж улсын 1-р багтай, эмэгтэй баг Беларусь улсын багтай тоглоно.
Сэтгэгдэл бичих