
Тус мэдээллээс үзвэл Huawei компанийн холбогдох хүмүүс IPhone XS худалдан авахаар Сингапурын Iphone-н нэрийн дэлгүүрийн үүдэнд дугаарлаж буй 200 гаруй хэрэглэгчдэд '10,000 mAh бүхий Powerbank-г бэлэглэжээ. Тус Powerbank-ны хайрцаг дээр “Энэ бол Powerbank юм. Та үүнийг шаардлагатай үедээ хэрэглэж болно. Huawei компаниас бэлэглэв. ” гэж бичсэн байжээ.
Энэ нь IPhone гар утасны батарейны багтаамжийн хэмжээг урьдчилан нийтэд мэдэгдээгүй байсныг олон нийтэд далд утгаар харуулж байгаа ажээ. Гэвч үүнд Huawei-н хэрэглэгчид сэтгэл дундуур байгаа бөгөөд Huawei-н албан ёсны фэйсбүүкэд “72 долларын үнэ бүхий бүтээгдхүүнийг Huawei гар утасны хэрэглэгчдэд биш өөр гар утасны үйлдвэрлэгчдийн хэрэглэгчдэд бэлэглэсэн ” хэмээн таагүй сэтгэгдлүүдийг үлдээжээ
Сэтгэгдэл бичих