Өмнөд Солонгос улсад 28-ны өдрөөс эхлэн дугуй унахдаа хамгаалалтын малгай заавал өмсөх журам үйлчлэх гэж байна.
Тус улсад 2007-2016 онуудад дугуй унаж байгаад гэмтэж бэртэх явдал өмнөх 10 жилийнхээс 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан дугуй унахдаа хамгаалалтын малгай заавал өмсөх шаардлага гарч байгаа юм байна.
Малгай өмсөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх журам байхгүйгээс энэхүү журам хэрэгжихэд нилээд хүндрэлтэй байгаа ажээ.
Тухайлбал Сөүл хот дахь дугуй түрээсийн 30 газрын дэргэдэх 500 ш хамгаалалтын малгай байгаа боловч хүмүүс өмсөхөөс төвөгшөөж, өмсөхгүй байгаа юм байна.
Тиймээс эхний 1 жилийн турш дугуйны хамгаалалтын малгай бол автомашины аюулгүйн бүстэй нэгэн адил таны амь нас, эрүүл мэндийг хамгаална гэсэн сурталчилгааг явуулж, журам хэрэгжихгүй бол мөнгөн хариуцлага ноогдуулдаг систем хэрэгжүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл бичих