Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий.
Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм. Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Багад минь тэр 3 оргил мөнх цастай байдаг байсан .харин 1990-ээд оны дундуур очиход цасан дуулгаа авчихсан байж билээ. Үүрийн таван жингээр нараа наадуулж алтарсан .Үдшийн бүрий татахад сараан саатуулж мөнгөрсөн Зулай цагаан Алтай минь... тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэлдээ
хасарт хайрхан яахын аргагүй үзэсгэлэнтэй газруудын нэг мөн.Ийм сайхан газар бага насны минь дурсамж үлдэж сэтгэл зүрхэнд минь үүрд хадаастай байх юм даа.2017 онд очиход соц нийгмийн хэдэн байшин нь хэвээрээ тодорхой үйл ажиллагаа эрхлээгүй эзэнгүйл байдалтай хэдэн гэрүүд л бараг байсан даа. Хэн нэгэн ийм сайхан газрыг өөд татаад аваад явдаг болоосой гээд л залбираад л явсан даа.Уул,ус,газар, шороо нь биднийгээ түшиж яваа даа.Магадгүй хувьд очих бол амчихмаар газар даа.
Ай даа сайхан нутаг, Монголын үзэсгэлэнт газруудын нэг, бага насны минь дурсамж... Аймгийн төвөөс хойш дүнхийж харагддаг, Алтай нутгийнхны сэтгэлд заларсан сайхан уулаа. Оройд нь хасаг тэрэг булаатай байдаг гэсэн домгоос үүдэн Хасагт хайрхан гэж нэрлэсэн тухай сонсож байлаа. Нутгийн өвгөд, үүх түүхээ сонирхон судалж мэдэж үлдсэн хүмүүс байвал яриасай билээ.
хасарт хайрхан уул гэдэг байсан сүүлд хасагт гээд худлаа дуудаад эхэлсэн гэнэ лээ
Энэ сайхан хангайтай уяалдуулан Өгөдэй хааны хатан Дөргөнө хатны нэрээр Дөргөн нуурыг нэрлэсэн юмдаа. Өгий нуур бол Өгөөдэй хааныг түмэн ард нь авгайлан Өгий нуур гэсэн байж болох талтай юм.
Монголчуудаа энэ үзэсгэлэнтэй сайхан хангшай бол Хасагт хайрхан биш Хасарын хайрхан гэдэг юм шүүдээ. Чингэс хааны дүү Хасарын нэрээр нэрлэсэн хайрхан. Үүнийг 13-р зуунаас ингэж нэрлэсэн. Гэтэл 19-р зуунд монголд цагаачлан орж ирсэн хасгийн нэрээр нэрлээгүй юмаа. Мэдтүгэй, Застугай.
Хүнхэр амралт маш үзсэглэнтэй хавцалд байдаг юм билээ .
Talarhaj bainaa, Gehdee gazar nutgiin bairshliig nileed tashaa bichjee.
hagas dutuu ,bas zarim zuiliig buruu bichsen bna.ereen nuur,hunher ene ter geed zunduu yum bii dee ....
Жаргалан сум нь Хасагт хайрханы хойно байрладаг юм.
Хасагт хайрханы талаар хагас мэддэг хүн үүнийг бичижээ. Газрын зураг ч үзээгүй, нэг фото тавиад худлаа бичсэн байна. Танин мэдэхүйн мэдээллийг ингэж гурилдаж, худлаа, буруу өгч болохгүй.