Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.
Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.
Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.
Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Олигтойхон мэдээлэл оруулаач. Нуурын талбайн хэмжээ, гүн, хэдэн зүйлийн ямар ямар загас амьдардаг, зундаа хэдэн зүйлийн ямар шувууд ирдэг, орчны байгалийн онцлог, яагаад хүмүүс очиж үзэх дуртай байдаг гэх мэт. Ер нь нуурыг хамгаалах талаар Хангай нурууны тусгай хамгаалалттай газрын захиргаа санаачилга гарган ажиллах хэрэгтэй дээ. Сумын Засаг дарга ч гэсэн ...
Nuuriin us jil bur bagasch bgaa. Mon nuuriin usnii bohirdoliig arilgahad dotoodiin bolon gadaadiin uls ornuudiin turshlaga, devshiltet texnologi heregtei bnaa. Uul ni uuj boldog bsan. 2 jiliin omno ochihod nuuriin us neg sonin budaa shig helbertei tungalag bietuudeer bohirdson bna lee. Ard irgediin yarisanaar ovol hyatduud nuuriin moson deer maihan barij zagas barij, nuuran deer sheej baasnaas uudeltei gej bsan. Nutgiin zahirgaa ene tal deer ajillah ni zov.